Явган замын ажилд хяналт тавьж ажиллаж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгийн 4 тэрбум төгрөгөөр 283 байршилд 83.642.1 мкв хэмжээтэй явган зам шинээр тавих, засварлах ажил хийгдэж байгаа ба ажлыг хугацаанд нь чанартай хийлгэх хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэх, чанаргүй хийгдсэн ажлуудыг хуулуулж дахин хийлгэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллаж байна.

Дээрх төсвөөс 3.1 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/374-А382 дугаар захирамжаар Дүүргүүдэд, 868,0сая.төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд шилжүүлж, захиалагчийн хяналт тавих үүргийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өгсөн байдаг.

Хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/289 дүгээр тушаалын дагуу Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар Дүүрэг хариуцаж, барилга угсралтын ажилд явцын хяналтыг хэрэгжүүлж, стандарт техникийн горимыг мөрдүүлэх хүрээнд ажиллаж байна. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт хийгдэх ажлууд бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсөн, төвийн дүүргүүдэд хийгдэж буй ажлыг эрчимжүүлэх, гэрээний хугацаанд нь дуусгуулахаар ажиллаж байна.