Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурал хуралдаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хурлаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай болон Тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдэл, үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэж байна.
Тусгай зөвшөөрөл хүсч буй байгууллага аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлэх бичиг баримтаас гадна нэн түрүүнд гадна тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай байх, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд барилга байгууламжаа бүрэн цахилгаанд холбох зэрэг үүрэг даалгавар өгдөг бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг нарийвчлан шалгасны дүнд тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэдэг.
Үүнээс гадна Албаны өргөдөл гомдол шийдвэрлэлтийн байдал, Улаанбаатар хотын Ногоон байгууламжийн ургамлын орчны бохирдлыг тэсвэрлэх чадварын судалгаа зэрэг асуудлыг хэлэлцэж байна.