Буяны зан үйлийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн ээлжит хурал болж байна

Буяны зан үйлийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн ээлжит хурал Хангарьд ордны 14 давхарт болж байгаа бөгөөд энэхүү хурал нь холбооны үйл ажиллагааг өргөтгөж, нэгдсэн бодлого гаргах, мэргэжлийн холбоо болох зорилготой юм. Өнөөдрийн хурал нь энэ салбарт оролцогч бүхий л талууд буюу будда, мусулман, бөө, христийн шашин, Төрийн байгууллага, хөшөө чулуу, хайрцаг хийдэг газруудыг хамруулж байгаагаараа онцлог болж байна.