Улаанбаатар хотын Ерөнхий менежер Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд У.А.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд хийсэн албан ёсны айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нур-Султан хотын Засаг дарга А.Кульгинов нар Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын Нийслэл Нур-Султан хот хооронд Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулсан.

Хэлэлцээрт тусгагдсан томоохон ажил болох Улаанбаатар хотод Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2019.11.18-наас 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод айчлал хийлээ.

Хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын нэрэмжит гудамжийг бий болгох хүрээнд Нур-Султан хотын Засаг даргын орлогч дарга Ермек Ануарбекович Кизатов болон албаны холбогдох хүмүүстэй уулзлаа. Уулзалтанд Монгол улсаас Казакстан улсад суугаа элчин зөвлөх Ч.Амарболд, Д.Энхбат байлцав. Мөн Ногоон байгууламжийн зөвлөх доктор (Ph.D) Б.Чимэд, доктор (Ph.D) Д.Сүхбат уулзалтанд оролцлоо.

Нур-Султан хотын нэрэмжит гудамжаар Бага тойруу анкарагийн нэрэмжит гудамжнаас үргэлжлүүлэн СУИС-ын уулзвараас МУБИС-ийн уулзвар хүртэл 1.4км-т хийхээр төлөвлөөд байна.