УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 11 дүгээр сарын 21                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Улаанбаатар хотод 2020 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн бүх төрлийн халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхгүй байх асуудлыг зохицуулах НЗД-ын захирамжийн төсөл, төлөвлөгөө боловсруулж батлуулах, төлөвлөгөөний төсөлд холбогдох байгууллагууд саналаа 2019.11.28-ны дотор ХИБХ-т ирүүлэх. Инженерийн хангамжийн байгууллагууд, Дүүргүүд, НМХГ, НОБГ, НЦУГ, НБГ, НЭМГ, Төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн санал
2. НЗД, МХЕГ-ын даргын хамтарсан удирдамжийн дагуу “Саншайнь Виллаж” хотхоны ундны уснаас хордсон нөхцөл шалтгааныг тодорхойлох, дүгнэлт гаргах ажлыг яаралтай зохион байгуулах, холбогдох байгууллагууд хамтарч ажиллах.   ХИБХ, УСУГ, НМХГ, Хот байгуулалт хөгжлийн газар, ОСНААМХ Батлагдсан удирдамж,Авсан арга хэмжээ,Дүгнэлт гаргуулсан байх
3. Нийслэлийн Онцгой комиссын 2019.11.04-ний өдрийн 11-р хурлын шийдвэрийн дагуу БЗД-ийн 26-р Хороо, Олимп, Баянмонгол хороолол орчмын ус хангамжийн холбоос шугамуудыг яаралтай гүйцэтгүүлэх, ус хангамжийн найдвартай аюулгүй ажиллагааг хангах. ХИБХ, УСУГ, НОБГ, НЦУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4. ХУД-ийн Био комбинатын 24-р халаалтын зуух, гадна дулааны гол шугамыг шинэчлэх, өргөтгөх, нүүрсний агуулах барих ажлыг батлагдсан ажлын зураг, төсвийн дагуу яаралтай  хийж дуусгах, ашиглалтад хүлээлгэж өгөх. ХИБХ, ХИХУГ Барилга угсралтын ажлын явц
5. Ирэх саруудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул цэцэрлэг сургууль болон бусад хариуцсан байгууллагын халаалтын зуухны нүүрсний нөөцийг 14-өөс доошгүй хоногийн нөөцтэй байлгах, бэлэн байдлыг хангах. ХИХУГ ОНӨААТҮГ Нөөцөлсөн нүүрсний хэмжээ
6. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдөж халаалтын зөрчил удаа дараа гарч дуудлага ихсэж  байгаатай холбогдуулан дулаан тохируулгыг хийж, гэрээт хэрэглэгч, аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугамын гэмтэл, аваар ослын мэдээллийн талаар тухай бүр ШУЗТ-д бүрэн мэдээлж, үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах, “Харьцааны заавар”-аа мөрдөж ажиллах.  УБДС ТӨХК, ОСНААУГ, ОСНААМХ, ХОСНААХТ Дулааны тохируулгыг хийж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7. Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам, Сансарын их тойруу, Толгойт, Таван шар орчимд хийгдсэн нарс модны ногоон гэрэлтүүлгийг жигд асах, засвар үйлчилгээг хийж, засварын ажлын явц, үр дүнд хяналт тавих. Нийт гэрэлтүүлэг хариуцсан компаниуд, хяналтын ТББ Нийт засварласан модны гэрлийн тоо,Хяналт тавьж ажилласан байдал
8. Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 7 байршилд хийгдэх хөрсний усны түвшин доошлуулах, татан зайлуулах, ажлыг эрчимжүүлэх. Уг ажлыг батлагдсан төсөвт багтааж шийдвэрлэх боломж болон шаардлагатай нэмэлт хөрөнгийн тооцоо судалгаа хийж, саналаа нэгтгэж танилцуулах. ХИБХ, ГУББГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. Хувийн орон сууцны контор, СӨХ-дын үйл ажиллагаанаас хамаарч халаалтын горим доголдсонтой холбогдож  иргэд оршин суугчдаас  гомдол, саналыг шуурхай барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, хүндрэлтэй  асуудлыг хамтарч шийдвэрлэх. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь үзлэг шалгалт явуулж, нөхцөл байдал, санал дүгнэлтээ танилцуулах. ХИБХ, УБДС ТӨХК, ОСНААУГ, УБШУЗТ, ОСНААМХ, ХОСНААХТ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
10. Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг хариуцаж буй хувийн хэвшлийн  компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эвдэрч гэмтсэн, унасан дайрагдсан хайс хашлагуудыг тухай бүр засварлуулах, гүйцэтгэгч компани, НАЗХГ-тай уулзалт хийж, үүрэг чиглэл өгөх, зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах. ХИБХ, НАЗХГ, ДХХ Зохион байгуулсан уулзалт, шийдвэр
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
11. Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинэчлэн боловсруулсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-д холбогдох байгууллагуудаас саналыг авч нэгтгэж дуусгах, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах. ХХУЗХ НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлтгэсэн арга хэмжээ
12. Таван толгойн түлш ХХК-ны үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс  гарч буй үнсийг дахин боловсруулж, барилгын материал болгон ашиглах чиглэлээр төсөл боловсруулж, барилгын материал үлйдвэрлэгчидтэй уулзалт зохион байгуулах, туршилт судалгааг хийж санал танилцуулах,Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор Дүүргүүдийн ТҮК-ны үнс тээвэрлэх боломжтой задгай тэвштэй хог тээврийн ачааны авто машины судалгааг хариуцсан Хороо бүрээр гаргаж 2019.11.28-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх. /Авто машины улсын дугаар, хүчин чадал болон бусад үзүүлэлтийг тодорхой гаргах/ ХХУЗХ, 6 Дүүргийн ЗДТГ Төсөл хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, явцНэгтгэж ирүүлсэн автомашины судалгаа
13. Налайхын 20.9 км автозамын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж буй “Налайх тохижилт”, БЗД “НҮГ-4 ОНӨААТҮГ”-ын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын алслагдсан зам талбайг цэвэрлэж буй тохижилт үйлчилгээний компаниуд 2019.12.31-ний өдрийг хүртэл дэмжлэг үзүүлж ажиллах, зохион байгуулалтыг хийх. ХХУЗХ, Охь мандал, Эко эрин тохижилт, Грейд роуд, Улаанбаатар шинэчлэл, Чингэлтэй ТҮК, Найши трейд Хуваарийн дагуу ажилласан тайлан
14. Зайсангийн эцсийн буудал /хуучин Хүүхдийн хорих/-д баригдаж буй Нийтийн бие засах газрын барилга угсралтын ажлыг хүйтний эрч чангарахаас  өмнө хийж  дуусгах, уг ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаар хангаж ажиллах. ХХУЗХ, НТҮГ, ХУД ЗДТГ Барилга угсралтын ажлын явц
15. Цас орсон даруйд ажиллах хүн хүч, машин механизмыг бүрэн гаргаж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагуудаар орчныхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ШУЗТ-д мэдээлж байх. ХТГ, 9 Дүүргийн ЗДТГ, Гэрээт компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
16. ХЕМ-н 2019 оны А/01 тоот тушаалаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” их цэвэрлэгээ зохион байгуулах хуваарийн дагуу 2019.12.07-ны өдрийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах бэлтгэл хангах, ААН, албан байгууллага, автозам, явган замын  цэвэрлэгээнд анхаарч, хэрэгжүүлсэн ажлын мэдээ тайланг ШУЗТ-д мэдээлэх, ирсэн мэдээллийг 2018.12.09-ны дотор нэгтгэн ирүүлэх. ХХУЗХ, Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ, ШУЗТ – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, – Зураг, тоон мэдээ
17. Нийтийн эзэмшлийн авто зам, явган замд хийсэн засвар, нөхөөс, тэмдэг тэмдэглэгээний ажлын явцад үүссэн хог хаягдлаа шуурхай тээвэрлэж, орчныг цэвэрлүүлэх. Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Усны гудамж, Жуулчны гудамж, Тасганы овоо, БЗД-ийн Жайст Ойл бинзен клонк НАЗХГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ, 6 дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, -Зураг, тоон мэдээ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
18. Улс, нийслэлийн төсөв, ОНХСХ-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, тохижилтын ажлуудыг дуусгах, гэрээ дүгнэх, ашиглалтад хүлээж авах. Он дамжин хэрэгжүүлэх ажлуудыг НЗДТГ-тай тооцоо нийлж, төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулах. ХТЦХ, ХИБХ, ДХХ, НХОГ, НАЗХГ Гэрээний хэрэгжилтийн хувь
19. Дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд явган зам шинээр барих, засварлах, чөлөөлөх байршлуудад дээр 11-р сарын 29-ний дотор газар дээр нь явж үзлэг шалгалт хийн ажлын тоо хэмжээ, судалгааг эцэслэж, фото зургаар баримтжуулж, 12-р сарын 05-ны дотор УБЗАА-ны ХТЦХ-т ирүүлэх. 9 Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
20. Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн хашаа, хайс, сандал, хогийн сав зэрэг тохижилтын элементийг засварлах, арчлах зардлыг 2020 оны дүүргийн төсөвт суулган, тохижилтын элементүүдийг байнгын арчлалттай болгох арга хэмжээ авах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
21. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн, нийгмийн дэд бүтцийн мэдээллийн сан”-г шинэчилж байгаа тул Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудын мэдээллийг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны дотор УБЗАА-ны Дотоод хяналтын хэлтэст ирүүлэх. 9 Дүүргүүдийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээлэл
ТАВ. Захирагчийн харьяа газрууд:
22. Нийслэл, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд 24 цагаар хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах “Хариуцлагатай зохицуулагч” нартай хамтарч, үүссэн асуудлыг тухай бүр шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын уялдааг сайжруулж ажиллах. Нийт харьяа газрууд Батлагдсан хуваарийн дагуу ажилласан байдал
23. 2019 оны “Хот, нийтийн аж ахуйн онцлох ажлын ном”-д орох ажлын мэдээллийг өмнөх, дараах байдлыг харьцуулсан зурагтай, тоон мэдээллийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 27-ны дотор Дотоод хяналтын хэлтэст ирүүлэх. Тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээлэл
ЗУРГАА. НИЙТ БАЙГУУЛЛАГУУД :
24. ХЕМ-ийн 2019.11.21-ний өдрийн 04/05 тоот удирдамжийн дагуу “НЗД-ын 2019 оны 03 тоот  Албан даалгаврын зарим заалт, ХЕМ-ийн 2018 оны А/326-р тушаалын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, явц, үр дүнг танилцуулах. Дотоод хяналтын хэлтэс, Ажлын хэсэг Батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулсан хяналт шалгалт
25. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа харьяа газрууд болон хувийн хэвшлийн ААНБ-ууд ажлын гүйцэтгэлээ 12-р сарын 10-ны дотор гаргаж ирүүлэх, гэрээ дүгнүүлэх, ажлаа хүлээлцэх, санхүүгийн өр авлагагүй ажиллахад анхаарах. ТХХУХ, ИБХ /Гэрэлтүүлэг, хог тээврийн гэрээт болон холбогдох бүх байгууллагууд/ Гүйцэтгэл өгсөн тоо, гэрээний тоо, арга хэмжээ. Зураг, тоон мэдээ
26. 1.Дараах бодлогын баримт бичгийн биелэлтүүдийг 12-р сарын 01-ний байдлаар гаргаж, 12-р сарын 05-ны дотор ДХХ-т ирүүлэх. НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НЭЗНХҮЧ /2019/-ийн биелэлт, 2.Дараах хөтөлбөрүүдийн биелэлтийг 12-р сарын 01-ний байдлаар гаргаж, 12-р сарын 05-ны дотор цаас болон цахим хэлбэрээр холбогдох хэлтсүүдэд /ХХУЗХ, ХИБХ, ХТЦХ/ Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр“Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөр“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрУлаанбаатар хотын үөрийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрНийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр Харьяа газрууд, Дүүргүүдийн ЗДТГ НХБХГ, ХТГ ОНӨААТҮГ, ГУББГ ОНӨААТҮГ, УСУГ ОНӨААТҮГ Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан.
ӨМНӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН, ХЭРЭГЖИЛТ ХАНГАГДААГҮЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР:
27. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд НЗД-ын 2019 оны А/1055 дугаар захирамжаар Засаг даргын нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээний засварын ажлыг шалгарсан гүйцэтгэгч байгууллагуудаар шуурхай чанартай гүйцэтгүүлэх. ХИБХ, НХОГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг.
28. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан аргачлалын дагуу Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах ажлыг зохион байгуулах. 9 Дүүргийн ЗДТГ ДИТХ-д өргөн барьсан тогтоол
29. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хооронд байгуулсан Мянганы Сорилтын Компакт гэрээний дагуу хэрэгжих Биокомбинат, Шувуун фабрик орчмын ус хангамжийн шинэ эх үүсвэрийн шугам трасс, Сонгинохайрхан уулын бэлд баригдах усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, усан сан барих газрын асуудлыг НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах. СХД-ийн ЗДТГ Газрын давхцалыг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба