УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 12 дугаар сарын 18                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Инженер хангамжийн газрууд  “Шинэ жилийн баяр”-ын өдрүүдэд ажиллах шуурхай бригадыг бэлэн байлгах, хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, гэрэлтүүлгийн болон гэрлэн чимэглэлийг бүрэн, хэвийн ажиллагаатай байлгах.     Инженерийн хангамжийн газрууд, Гэрэлтүүлгийн компаниуд, ГУББГ, ХИХУГ Батлагдсан хуваарийн дагуу бэлэн байдал хангаж ажилласан байдал
2. Шинэ жилийн баярын өдрүүдэд ШУЗТ-д ажиллах хариуцлагатай жижүүрээр ажилласан болон нийслэл, дүүргийн шуурхай штабын зохицуулагч нараар ажилласан, үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг  танилцуулах ШУЗТ Тогтоосон хугацаанд ирүүлсэн илтгэх хуудас
3. ЗГ-ын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 100квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудын галлагааны горим, утаа шүүгч ажиллаж байгаа эсэх, нүүрсний нөөцлөлт, бусдад нүүрс худалдаалж олгож байгаа эсэхэд явуулсан хяналтын үеэр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хяналт тавьж ажиллах, явцыг танилцуулах. УБЗАА-ны Хэлтсийн дарга нар, НМХГ, НАБТГ Хяналт шалгалтаар ажилласан байдал
4. ЗГ-ын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ЦЕГ, НМХГ-аас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн болон нөөцлөн хадгалагдаж байгаа айл өрх, ААНБ-уудад хадгалагдаж буй өнжмөл түүхий нүүрсийг Багануурын уурхайгаас гарч буй үндсэн үнэ ханшаар Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттайгаар хангах тусгай зөвшөөрөлтэй ААНБ-д /Хоёулаа хүү ХХК/-ын үйлдвэрлэлийн хэрэгцээнд худалдан борлуулах ажлыг Дүүргийн Засаг дарга, Хороод хариуцсан агентлагуудыг зохион байгуулалтад оруулж ажиллах замаар зохицуулж,  сурталчилж, хэрэгжилт үр дүнг тайлагнаж ажиллах. Төвийн 6 дүүргийн ЗДТГ,   ХИБХ Тээвэрлэсэн нүүрсний хэмжээ, рейсийн тоо, иргэн аж ахуйн нэгжид үлдсэн түүхий нүүрсний хэмжээ
5. Ногоон байгууламжын гэрлэн чимэглэлийг нэг бүрчлэн шалгаж, 2019.12.28-ны дотор ХЕМ-т танилцуулах. Гэрэлтүүлгийн хяналтын ТББ /Хотын хөгжлийг дэмжих зөвлөхүүдийн холбоо/ Хугацаанд нь танилцуулсан байх.
6. Авто зам замын байгууламж дагуух нийтийн эзэмшлийн согтуугаар дайрч сүйтгэсэн хохирлыг барагдуулах, хэвийн байдалд оруулах зохион байгуулалтын ажлын хүрээнд шинээр авагдсан 240 у/м хайс, хашлагыг байрлуулах байршлыг танилцуулах, Замын цагдаагийн байгууллагад албан ёсоор хүлээлгэж өгөх. ДХХ, ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7. 2020 онд авто замын эгнээ тусгаарлах хайс хашлага, хэвтээ босоо тэмдэглэгээг угаах, нөхөн сэргээх, авто замын урсгал зардал, арчлалтын хийж хэрэгжүүлэх ажлын задаргааг 2019 оны 12 дугаар сарын 23-ны дотор Хотын инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх. НАЗХГ, УБЗЗАГ Ирүүлсэн судалгааны тоо
8. Гэрэлтүүлгийн стандартыг ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ, Ажлын хэсэг НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулсан байдал
9. 2019 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжийн орлогыг төвлөрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаархи мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 03 “Шуурхай зөвлөгөөн”-д танилцуулах. Нийслэлийн Татварын газар Бэлтгэсэн танилцуулга
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
10. Алслагдсан зам, замын байгууламжийн авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах компанийг сонгон шалгаруулах, 2020 оны эхнээс зам талбайг  хуваарилж, ажлыг жигдрүүлэх  бэлтгэл арга хэмжээ авах. Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км,Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны авто зам 32,2 км ХХУЗХ   Сонгон шалгаруулалтын мэдээлэл
11. Баярын өдрүүдэд хог хаягдал ихээр үүсэх тул хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ Хог тээвэр, цэвэрлэгээ үйлчилгээг нэмэгдүүлсэн ажлын тоо, хэмжээ
12. Сүхбаатарын талбай дээр “Шинэ жилийн баярын үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан: Нийтийн бие засах газрын хэвийн найдвартай ажиллагааг хангахХог хаягдлыг, цэвэрлэх тээвэрлэх ХХУЗХ ,   ХТГ ОНӨААТҮГ Зохион байгуулсан арга хэмжээ
13. Цас орсон даруйд ажиллах хүн хүч, машин механизмыг бүрэн гаргаж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагуудаар орчныхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ШУЗТ-д мэдээлж байх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ, Гэрээт компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
14. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны чөлөөлсөн 92  байршилд хийгдэх явган замын тохижилт, Хотын стандарт хяналт зохицуулалтын газраас ирүүлсэн 320ш хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлуудын шийдэл, ойн төгөл бүхий хийгдэх ажлуудын санал судалгааг Дүүрэг нэг бүрээр болон нийслэлийн төсөв, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтуудтай тулгаж, хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах.  ХТЦХ, 9 Дүүргийн ЗДТГ, Тохижилт, ногоон байгууламжийн хяналтын ТББ Танилцуулсан судалгааны дүн
15. УИХ, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын жагсаалт, судалгааг хэлтсүүд хуваарилан авч, НИТХ-ын төлөөлөгч нартай нэг бүрчлэн холбогдож, зураг төсөв, техникийн нөхцөл, газрын захирамжтай эсэх талаар бүх бэлтгэл шатны судалгаа мэдээллийг авч, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа хийгдэх нөхцлийг хангаж ажиллах. УБЗАА-ны хэлтсийн дарга нар, НАЗХГ, НХОГ, НХААГ НИТХ холбогдож эрх шилжүүлэх эсэхийг тодруулж, төсөл арга хэмжээний суурь судалгааг хийх
16. Хотын тохижилт, ногоон байгууламжийн төрийн удирдлагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO90014:2015 стандартын баталгаажуулалтын 2 дахь шатны аудитын мөрөөр гарсан 8 сайжруулах саналыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөөг боловсруулж “Эс Эф Си Эс” ХХК-ны баталгаажуулалтын зөвлөлд хүргэх. ХТЦХ Батлагдсан төлөвлөгөөг холбогдох газарт хүргүүлсэн байдал
17. Ногоон байгууламжийн аж ахуйн нэгж байгууллагуудын 2019 оны ажлыг дүгнэх, Мод тарья нэвтрүүлгийн үр дүнг нэгтгэж, танилцуулах. ХТЦХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ХЕМ-т танилцуулах
18. НЗД-ын 2019 оны 03 дугаар “Албан даалгавар”-ын 1.4 дэх заалт, ХЕМ-ийн 2019.12.11-ний А/326-р тушаалын хэрэгжилтэд явуулсан шалгалтын мөрөөр өгсөн зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлж, Хороодод гэрээг байгуулах, хянах, дүгнэх, ААНБ-ын орчны 50м зураглалын цахим системийг нэвтрүүлэх, ашиглахтай холбоотой асуудлаар сургалт, арга зүйн ажлуудыг явуулах, 2020 оны 01-р сараас 2 төрлийн гэрээг зөв хэрэглэж хэвшүүлэх. Дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл Зохион байшуулсан арга хэмжээ
19. Нийслэлийн хэмжээнд 2019 онд хийгдсэн ногоон байгууламж, тохижилтын ажил, хог хаягдлын талаархи Захиргааны статистик мэдээг батлагдсан маягтын дагуу улирал тус бүрээр шинэчлэн боловсруулж 2019 оны 12 дугаар сарын 31- дотор Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ Статистик мэдээллийг батлагдсан маягтын дагуу
ДӨРӨВ. ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
20. НЗД-ын 2019 оны А/1240 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Улаанбаатарын мөнгөн шөнө арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр 2019.12.31-ний өдөр зохион байгуулагдах тул  дүүрэг бүр 2 асраар хоолны үйлчилгээ гаргах.   ЧД, СБД, БЗД, БГД, ХУД-ийн ЗДТГ Үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн мэдээлэл
21. ХХААХҮС-ын батласан тушаалын дагуу Нийслэлийн хотын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 12-р сарын 5-наас 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулсан талаархи тайлан, холбогдох санхүүгийн баримтыг  12-р сарын 23-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх. Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг Тогтоосон хугацаанд ирүүлсэн санхүүгийн баримт, дүн
22. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний цэг, салбарын судалгааг шинэчилж, ХҮХҮХ-ээс хүргүүлсэн хүснэгт, аргачлалын дагуу гаргаж, 2019.12.30-ны дотор албан бичгээр болон soft хэлбэрээр  ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Загвар хүснэгтийн дагуу, Хугацаанд нь ирүүлсэн
ТАВ. Захирагчийн харьяа газрууд:
23. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дотоод хяналт зохион байгуулалтыг сайжруулах, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах, баярын өдөр хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулах.  Харьяа газрууд Дотоод хяналтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, баярын өдрүүдэд ажилласан хариуцлагатай жижүүрийн ажлын тайлан
ЗУРГАА. Захиргааны удирдлага
24 ХЕМ-ийн “Шуурхай зөвлөгөөн” зохион байгуулах журамын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр үүргийн биелэлтийг хангалтгүй тайлагнасан, ирц оролцоо муу байгаа аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг боловсруулж, танилцуулах. ДХХ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ