УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 01 дүгээр сарын 02.                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. НЗД-ын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн ААНБ-ын 16-100кв хүртэл болон 101кв-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх тооцоо, судалгаа тооцоо, хөрөнгө оруулалтын санал бүхий төлөвлөгөөний төслийг боловсруулж, 2020 оны 01-р сарын 15-ны дотор ХЕМ-т танилцуулах. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, ЦЕГ, НЗДТГ, УБЗАА, НМХГ, НАБТГ, НГЗБА, НОСДБГ, ХБХГ, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, ОСНААУГ, ХИХУГ, Монголын дулаан үйлдвэрлэл, хангамжийн үндэсний холбоо Боловсруулсан төлөвлөгөөний төсөл
2. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар батлагдсан  “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөж ажиллах журам”-д өөрчөлт оруулж, СХД-ийн 21, ХУД-ийн 12,13,14, БЗД-ийн 20-р Хороодыг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах ажлыг зохион байгуулах. НАБТГ ХИБХ, ХИХУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
3. МУЗГ-ын 2018 оны 62 дугаар тогтоол, НЗД-ын зөвлөлийн хурлаар тус албанд өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлшний нөөцийн талбай болон дундын агуулахуудыг цахилгаан эрчим хүчээр холбох мөн гадна талбайг гэрэлтүүлэх ажлыг хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 7 ААН хийж гүйцэтгэсэн бөгөөд Таван толгой түлш ХХК-аас өдийг хүртэл санхүүжилт олгоогүй байгаа тул дээрх ААН-үүд хийсэн ажлын гүйцэтгэл болон тус албыг шүүхэд төлөөлөх итгэмжлэх бичгийг 2020.01.06-ны дотор хүргүүлэх. ХИБХ, ЗУСХ Зохион байгуулсан арга хэмжээ
4. НЗД-ын 2019.12.25-ны өдрийн “Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууцны конторын үйл ажиллагаа эрхэлж буй”  болон  “Тусгай зөвшөөрөлтөй боловч мэргэжлийн үйл ажиллагаа нь доголдож оршин суугчдын эрх ашгийг зөрчиж буй  хувийн орон сууцны конторуудын асуудлыг цэгцлэх”, орон сууцны байрын ашиглалт үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлэх хүсэлт ирүүлсэн иргэн, СӨХ-үүдийн хүсэлтийг шийдвэрлэх  болон бусад ажлуудыг зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Ажлын хэсэг байгуулж ажиллах. ХИБХ, Эрчим хүчний зохицуулах хороо, ОСНААУГ, НӨАУГ, ТОСК, НОСК, ХОСНААХТ, ОСНААМХ Батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн
5. НЗД-ын 2019 оны А/1358-р захирамжийн хүрээнд орон нутгийн өмчид бүртгэлгүй   530 орон сууцны байрны гадна шугам сүлжээг холбогдох журмын дагуу нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангаж ажиллах. ОСНААУГ, НӨАУГ, ТОСК, НОСК Орон сууцны байрны гадна шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан байдал
6. Авто замын эгнээ тусгаарлах хайс хашлага, хэвтээ босоо тэмдэглэгээг угаах, нөхөн сэргээх, авто замын урсгал зардал, арчлалтын хийж хэрэгжүүлэх ажлын задаргааг гаргаж  ирүүлэх, эцэслэж танилцуулах. ХИБХ, НАЗХГ, УБЗЗАГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн ажлын тоо хэмжээ
7. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторууд болон Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг цэгцлэх хүрээнд 2020 оны 1-р улиралд багтаан хяналт шалгалт явуулах, уг ажилтай холбогдуулан Дүүрэг бүрт  ажлын хэсэг байгуулж ажлыг эхлүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ Хяналт шалгалт явуулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ
8. Орон сууцны халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, ашиглалттай холбоотой иргэдийн СӨХ-өөс ирдэг гомдол, санал дуудлагын мэдээллийг дуудлагын нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлж нэгтгэх ажлыг 1-р сард багтаан зохион байгуулах. ХИБХ, НМТГ, ОСНААУГ, ШУЗТ, ХОСНААХТ, ОСНААМХ, МСӨХДЗ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар  2020 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар НЗД-ын захирамж гаргуулах, уг захирамжийн хүрээнд Дүүргүүд Засаг даргын захирамжаар салбар комиссыг байгуулж ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Татварын газар -НЗД-ын Захирамж батлуулах, – Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын мэдээлэл
10. Хот нийтийн аж ахуйн чиглэлээр иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай барагдуулах, инженерийн бэлтгэл арга хэмжээг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд НЗД-ын зөвлөлийн хурлаар асуудал танилцуулах бэлтгэл хангах, холбогдох байгууллагуудаас удирдлага, зохион байгуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дуудлага мэдээллийн барагдуулалт, шийдвэрлэлт, ажиллаж буй хүн хүч, системийн шийдэл, дотоод зохион байгуулалт, үр дүнгийн талаархи мэдээ, мэдээллийг тодорхой, ойлгомжтой байдлаар Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2020.01.04-ний дотор яаралтай ирүүлэх. ОСНААУГ, УСУГ, ХОСНААХТ, ОСНААМХ, ХТГ, ЗХУТ   Тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээлэл
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
11. “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, ХХУЗХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ Боловсруулсан төлөвлөгөө
12. Оршуулгын журам, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг НИТХ-аар хэлэлцүүлэх. ХХУЗХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
13. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан аргачлалын дагуу Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах ажлыг зохион байгуулж дуусгах. /БЗД-ээс бусад/ Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
14. Зайсангийн эцсийн буудал /хуучин Хүүхдийн хорих/-д баригдсан Нийтийн бие засах газрыг ашиглалтад эцэслэн хүлээн авч, Улаанбаатар шинэчлэл ХХК-нд ашиглалтын гэрээгээр хүлээлгэн өгч, гэрээний хугацаанд ашиглалтыг хариуцуулах. ХХУЗХ, НӨАУГ, Улаанбаатар шинэчлэл ХХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
15. Хот тохижилтын газарт ирсэн цас түрдэг машин механизмыг хүлээн авах, Дүүргүүдэд хуваарилах, хүлээлгэж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллагаанд жигдрүүлэх. ХХУЗХ, ХТГ Машин механизм, тоног төхөөрөмжийг хүлээн авсан байдал
16. Шинэ нисэх, Налайх чиглэлийн алслагдсан зам, замын байгууламжийн авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх.  ХХУЗХ, Гэрээ байгуулагдсан эсэх
17. Дүүргийн ИТХ-аас баталсан төсвийн хүрээнд дүүргээс хариуцаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх гудамж, хорооллын доторхи туслах зам, замын байгууламжийн жагсаалтыг ДЗД-ын захирамжаар батлуулж ирүүлэх. /ХЕМ-ийн баталсан 2020 оны хотын гудамж зам, алслагдсан зам талбайн жагсаалтад тусгаглаагүй зам талбай байх/ Дүүргүүдийн ЗДТГ Ирүүлсэн тооцоо судалгаа
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
18. УИХ, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэл шатны судалгаа хийгдэж байгаатай холбогдуулан төсөл арга хэмжээнүүдийн архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн тодорхойлолт, газрын байршлын давхцал бий эсэх зэрэг судалгаа мэдээллийг гаргаж ирүүлэх. Хот байгуулалт, хөгжлийн газар, НАЗХГ, НХОГ, НМТГ, НГЗБА   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
19. Нур-Султан хотын нэрэмжит гудамжийг Бага тойруу Анкарагийн нэрэмжит гудамжнаас үргэлжлүүлэн СУИС-ын уулзвараас МУБИС-ийн уулзвар хүртэл 1.4км-т хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж, загвар зургийн төслийг танилцуулах. ХТЦХ   Зураг төслийг танилцуулсан байх
20. Нийтийн болон хязгаарлагмал хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2020 онд хийгдэх ажлын тоо хэмжээ, байршилын саналыг ХТЦХ-ээс өгсөн загвар аргачлалын дагуу гаргаж 2020.01.10-ны дотор ХТЦХ-т ирүүлэх. /Ойн төгөлөөс бусад/ 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ Батлагдсан загварын дагуу баталгаажуулж ирүүлсэн ажлын тоо хэмжээ, байршлын судалгааг ирүүлсэн.
21. 2019 онд УБЗАА-тай гэрээтэй ажилласан ногоон байгууламжийн гэрээт байгууллагуудын ажлыг дүгнэх хурлыг  2019.01.15-ны дотор зохион байгуулах ХТЦХ, Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
22. ЗГ-ын 2019 оны 23-р хуралдааны тэмдэглэл, ХХААХҮС-тай НЗД-ын байгуулсан “Санамж бичиг”, ХЕМ-ийн 2019 оны А/327-р тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс 2020 оны хаврын нөөцийн махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХЕМ-ийн зөвлөлийн хурал, НЗД-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулах. Хүнс, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хэлтэс, Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ