УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  

2020 оны 01 дүгээр сарын 15.                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. 1. НЗД-ын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд УБЗАА-ны хэлтсийн дарга нараар ахлуулсан Дүүрэг хариуцсан дэд ажлын хэсгүүд байгуулж, иргэн ААНБ-ын 16-100кв хүртэл болон 101кв-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх техникийн боломжит хувилбаруудыг судалж, ААНБ бүрээр  тодорхойлон, 1-р сард багтаан танилцуулах. 2. НЗД-ын 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн А/1377-р захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, ажлыг эрчимжүүлж ажиллах. ХИБХ, Бусад хэлтсүүд, ХБХГ, УБДС ТӨХК, УБЦТҮС ТӨХК, ХИХУГ, НБГ, НЭМГ, Нийслэлийн Зохицуулах зөвлөл
2. Сайжруулсан түлш борлуулах “Таван толгой түлш ХХК”-д түлш борлуулсан орлогоо тушаагаагүй их хэмжээний өр төлбөртэй иргэн, ААНБ-уудын мэдээллийг ХИБХ-ээс авч, өр төлбөрийг тушаалгах, борлуулалтын цэгүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион  байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ
3. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай НЗД-ын 2019.12.25-ны өдрийн А/1358-р захирамжийн 1.4 дэх заалт, ХЕМ-ийн 2020 оны А/04-р тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Буянт-Ухаа 1,2 хорооллын инженерийн шугам сүлжээ, УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг эрчимжүүлэх. Дотоод хяналтын хэлтэс, ХИБХ, ОСНААУГ /Ажлын хэсэг/
4. “Хот тосгон ба суурин газрын авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн стандарт”-ыг НЗД-ын 2020.01.09-ний өдрийн зөвлөлийн хуралд танилцуулсантай холбогдуулан хурлаас гарсан саналыг тусгаж, 1-р сард багтаан Стандарт  хэмжилзүйн газарт хүргүүлэх. Стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан НЗД-ын 2010 оны А/724 захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам“-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлыг эхлүүлэх. ХИБХ, Монголын Гэрэлтүүлгийн холбоо, Ажлын хэсэг
5. НЗД-ын зөвлөлийн 2019.01.09-ний өдрийн 01 дүгээр  хурлаар “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр хийсэн болон шинэчлэн засварласан авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын байдалд явуулсан хяналт шалгалтын талаар”  танилцуулсантай холбогдуулан хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд: 1.“Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа”-г НАЗХГ-аас Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт шилжүүлэх, уг ажлын хүрээнд гэрээт байгууллагуудтай гэрээ дүгнэж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акт, бүртгэлээр хүлээлцэх, засвар, нөхөн сэргээлтийг хийлгэж хэвийн байдалд оруулж авах ажлыг зохион байгуулах. 2.Төлбөртэй зогсоолын журмыг шинэчлэх хүртэлх хугацаанд Хэрэгжүүлэгч байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагатай “Гурвалсан гэрээ” байгуулж, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, арчлалтын байдалд хяналт тавьж ажиллах. НАЗХГ, НЗХТЗИГ, Дотоод хяналтын хэлтэс, ХИБХ  
6. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа хувийн ОС-ны 4 конторын үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцсан орон сууцны байруудын ашиглалт үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх асуудлын саналыг 01-р сарын 25-ны дотор  танилцуулах. ХИБХ, Эрчим хүчний зохицуулах зөвлөл “Хаан-Уул өргөө” ХХК-ийн хариуцан ажиллаж байсан 7 байрны 171 айл өрхийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлсэн.Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ
7. НЗД-ын зөвлөлийн 2017.08.17-ны өдрийн 26-р хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд  ХЕМ-ийн 2018 оны А/266-р тушаалаар 124 цэгт  автобусны “Карт борлуулах цэг” байгуулсан ч үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил дутагдал гаргасан тул ХЕМ-ийн 2019 оны А/374-р тушаалаар хүчингүй болгож, тус цэгүүдийн ажиллагааг зогсоосон. Гэвч үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаагийн зэрэгцээ хүнсний худалдаа үйлчилгээ явуулж буй зөрчлүүд илэрч байгаа тул дээрх цэгүүдийн үйл ажиллагааг 2020 оны 01-р сард багтаан зогсоох, үр дүнг танилцуулах. ХИБХ, Улаанбаатар смарт ХХК 45 байгууламжийг буулгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Буулгасан байгууламжийн тоо,Үлдсэн тоо-авч хэрэгжүүлж буй а/хэм
8. Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгөөр “Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал”-д тусгагдсан 8,960,0сая.төгрөгийн хөрөнгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг шилжүүлэх захирамжийг гаргуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудлыг судалж танилцуулах.  ХИБХ Тогтоосон хугацаанд ирүүлсэн ажлын тоо хэмжээ
9. НЗД-ын 2020.01.10-ны өдрийн А/15-р захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Дүүргүүдэд дэд ажлын хэсэг байгуулж ажиллах, АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ-ийн 2020 оны төлбөр төлөлтийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Ажлын хэсэг байгуулсан эсэх, шийдвэрийн огноо дугаар, бүрэлдэхүүн
10. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд “Ай И Би” ХХК-ний хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн 150ш нэгдсэн удирдлагын щитний ажиллагаа байнга доголдож байгаа тул баталгаат хугацааны хүрээнд засвар үйлчилгээ хийж гүйцэтгүүлэх.  НХОГ Засвар тохирүүлга хийлгэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
11. Баянзүрх дүүрэг, 11-р хороо, “Ургах наран” хорооллын оршин суугчдаас ирүүлж буй шахалтын насосны дуу чимээний асуудлаар ирж буй гомдлыг барагдуулах чиглэлээр арга хэмжээ авч, халаалтын дотор системийн тохируулгыг хийх. ХИБХ, ХИХУГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12. “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020.01.15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэнтэй холбогдуулан цаашид НИТХ-ын “Байгаль орчны байнгын хороо”, улмаар НИТХ-аар хэлэлцүүлж батлуулах ажлыг зохион байгуулах. ХХУЗХ Бэлтгэл зохион байгуулалтыг хангасан байдал.
13. “Төвлөрсөн хогийн цэгүүдэд ирж устгагдаж буй хог хаягдлыг дарж булах ажлын зардал”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах. ХХУЗХ Өргөн барьсан, бэлтгэл хангасаэ байдал
14. 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийн хороонд  “Хоггүй шинэлцгээе” аян зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны дундах хогийн цэгүүдийн хог хаягдлыг шөнийн цагаар /20:00-05:00 цагийн хооронд/ тээвэрлэх, гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг аяны хугацаанд 2 удаагийн давтамжтай тээвэрлэх  ажлыг зохион байгуулах тул дүүрэг, хороо, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ, ТҮК-үүд Батлагдсан удирдамжийн дагуу аяны зохион байгуулалтыг хангасан байх
15. Шинэ нисэх, Налайх чиглэлийн алслагдсан зам, замын байгууламжийн авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх.  ХХУЗХ, Гэрээ байгуулагдсан эсэх
16. Авто замын арчлалт, гэрэлтүүлэгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалт явуулах болсонтой холбогдуулж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах. Тохижилт үйлчилгээ, гэрэлтүүлэг хариуцагч байгууллагууд Бэлтгэл зохион байгуулалт хангаж ажилласан байдал
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
17. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Он дамжин санхүүжигдэх 6 эмнэлгийн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, ажил нь дууссан 4 эмнэлгийн санхүүжилтийг  олгуулах ажлыг зохион байгуулах. НАЗХГ, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс Олгосон санхүүжилт, эмнэлгийн тоо, төсөв,Үлдсэн төсөв, тайлбар
18. 2020 онд хийгдэх ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудын байршил, шийдэл, төсвийн задаргаа, хуваарилалтыг дараах байдлаар гаргаж, 2020.01.20-нд танилцуулах. Ажлын төсөв,Гоёлын мод бут, сөөгний төрөл, үнэ өртөг, нөөцийн судалгаа,Гудамж зам талбайд байршуулах Бортогтой мод тэдгээрийн байршил, төсөв. Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс Агуулга бүрээр гаргасан судалгаа, танилцуулагдсан огноо,Шийдвэрлэлт, үр дүн
19. Нийтийн эзэмшлийн зам, талбайд 2020 онд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын зураг төсөв, загвар эскиз зураг, байршлыг эцэслэж батлуулах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хангах. Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс зураг төсөв, загвар эскиз зураг, байршлыг эцэслэж батлуулсан эсэх.
20. 1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд шинээр хийсэн 4,0 тэрбум төгрөгийн Явган зам шинээр барих, засварлах тохижилтын ажлуудаас төвийн 6 Дүүрэгт он дамжин хэрэгжих ажлуудын явцын мэдээг ХТЦХ-т 2020.01.20-ны дотор ирүүлэх, 2. Гүйцэтгэгч нь тодорхой болоогүй болон байршил өөрчлөгдөж байгаатай холбогдуулан дахин тендер зарлах байршил, Багц ажлуудад Худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах. /ХУД, СБД, СХД/ Төвийн 6 Дүүргийн ЗДТГ Байршилыг бүрэн зөв гаргаж, хугацаанд нь ирүүлсэн эсэх,Тендер зарласан эсэх.
21. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тохижуулах, эд хөрөнгийг сэргээн засварлах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдээр хохирлыг барагдуулах ажлыг Дүүргийн нутаг дэвсгэрт тогтмол, түргэн шуурхай зохион байгуулж, энэ чиглэлээр ажиллах байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг байгуулж ажиллах, ажлын тайланг улирал тутам ХТЦХ-т ирүүлэх. Дүүргийн ЗДТГ Шийдвэрийн огноо, дугаар,Бүрэлдэхүүн,Авч хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээ
22. 1. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх  төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирж байгаатай холбогдуулан Үнэлгээний хороодыг байгуулж, худалдан авах ажиллагаануудыг зохион байгуулж эхлүүлэх. 2. Төсөл арга хэмжээний нэр, байршил зөрүүтэй, НИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлуудыг НИТХ,намын бүлгүүдэд явуулж, тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч,бие төлөөлөгч нарт уламжилж шийдвэрлүүлэх. Бүх хэлтсүүд   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
23. ЗГ-ын 2019 оны 23-р хуралдааны тэмдэглэл, ХХААХҮС-тай НЗД-ын байгуулсан “Санамж бичиг”, ХЕМ-ийн 2019 оны А/327-р тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс 2020 оны хаврын нөөцийн махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НЗД-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулсантай холбогдуулан хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах. Хүнс, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хэлтэс, Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
24. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний цэг, салбарын судалгааг СБД, НД, БХД-ээс бусад дүүргүүд хангалтгүй мэдээлэл ирүүлсэн тул УБЗАА-наас дахин хүргүүлсэн хүснэгт, аргачлалын дагуу мэдээллийг боловсруулж 1-р сарын 20-ны дотор ирүүлэх. БГД, БЗД, БНД, СХД, ЧД, ХУД Мэдээг хугацаанд нь бүрэн, зөв тайлагнаж ирүүлсэн байх.
25. НЗД-ын 2019 оны А/995 дугаар “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төвлөрсөн болон бие даасан ариутгах системд холбох боломжгүй газар үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын газар, шатахуун түгээх станцуудыг MNS5924:2015 стандартын шаардлагыг хангасан бие засах газар, бохирын цооногтой болгох ажлыг зохион байгуулах. 9 Дүүргийн ЗДТГ MNS5924:2015 стандартын шаардлагыг хангаагүй аж ажуйн нэгжийн судалгаа, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байгууллагын тоо.
ТАВ.ХАРЬЯА ГАЗРУУДАД:
26 Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэсэнтэй холбогдуулан  ХАСХОМ мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт, 2019 оны тайланг батлагдсан маягтын дагуу ЗУСХ-т ирүүлэх. Харьяа газрууд Ирүүлсэн байх
ӨМНӨ ӨГСӨН ҮҮРГЭЭС ДУТУУ ХЭРЭГЖИЛТТЭЙ, УДААШРАЛТАЙ АЖЛУУД
27. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар батлагдсан  “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөж ажиллах журам”-д өөрчөлт оруулж, СХД-ийн 21, ХУД-ийн 12,13,14, БЗД-ийн 20-р Хороодыг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах ажлыг зохион байгуулах. НАБТГ ХИБХ, ХИХУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
28. Дүүргийн ИТХ-аас баталсан төсвийн хүрээнд дүүргээс хариуцаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх гудамж, хорооллын доторхи туслах зам, замын байгууламжийн жагсаалтыг ДЗД-ын захирамжаар батлуулж ирүүлэх. /ХЕМ-ийн баталсан 2020 оны хотын гудамж зам, алслагдсан зам талбайн жагсаалтад тусгаглаагүй зам талбай байх/ Дүүргүүдийн ЗДТГ Ирүүлсэн тооцоо судалгаа
29. Нур-Султан хотын нэрэмжит гудамжийг Бага тойруу Анкарагийн нэрэмжит гудамжнаас үргэлжлүүлэн СУИС-ын уулзвараас МУБИС-ийн уулзвар хүртэл 1.4км-т хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж, загвар зургийн төслийг танилцуулах. ХТЦХ   Зураг төслийг танилцуулсан байх