УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 01 дүгээр сарын 30                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. НЗД-ын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 16-100квт хүчин чадалтай халаалтын зуухны газруудын хэрэглэгчдийг Цахилгаан эрчим хүчинд холбох судалгаа хийх, хэрэглэгчийн код авах, нэгтгэж УБЦТС ТӨХК-д хүргүүлэх.    УБЦТС ТӨХК-аас дээрх судалгааны мөрөөр цахилгаанд холбох асуудлыг тооцож хэрэглэгч бүрээр судалгаа тооцооллыг эцэслэж гаргах. ХИБХ, УБЗАА-ны хэлтсүүд   УБЦТС ТӨХК – Цахилгаан эрчим хүчинд холбох хэрэглэгчийн судалгаа, хүргүүлсэн байдал – Судалгааны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
2. Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 16-100квт, 100квт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй халаалтын зуухтай ААНБ-уудтай 2020-2021 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшийг V/01-VII/01 хүртэл  Таван толгой түлш ХХК-тай гэрээ байгуулан түлшний хэмжээ, татан авалтын графикаа батлуулан, нөөц бүрдүүлж ажиллах ажлыг зохион байгуулах. Хэлтсүүд, ХИХУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
3. НЗД-ын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийг хэрэгжүүлж буй ажлын явцыг  НИТХ-ын  МАН-ын бүлэгт танилцуулах.  ХИБХ, НАБТГ, ХИХУГ Хамтран бэлтгэсэн танилцуулга, хуралд танилцуулсан байдал
4. “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” /NAMA/-аас нам даралтын зууханд шинэ техник технологи нэвтрүүлэх,  төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэх  ажилд гадны санхүүжилтийн эх үүсвэрийг татах, нөхцөл боломжийг судлах, төсөл хэрэгжүүлж ажиллахаар болсонтой холбогдуулан холбогдох мэдээллээр хангах, тооцоо судалгааг гаргаж, хүргүүлэх, ТЭЗҮ зураг төсвийн ажлыг яаралтай эхлүүлэх. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
5. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 16-100квт, 100квт-ээс дээш хүчин чадалтай халаалтын зуухыг ГАЗКОМ ХХК-ны хийн халаагуурт шилжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, ААНБ-уудыг  БОАЖЯ-ны “Ногоон зээл”  төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах, арга зүйн зөвлөмж чиглэлээр хангах. ХИБХ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
6. ХЕМ-ийн 2020.01.27-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух 2020” сэдэвт аяныг эхлүүлэх, үзлэг шалгалтыг зохион байгуулах.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         ХИБХ, ХИХУГ, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөл   Зохион байгуулсан үзлэг шалгалт
7. Герман Улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд төлөвлөгдсөн төсөл арга хэмжээний явцын талаар НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах.       Ажлын хэсэг ХИХУГ Танилцуулсан байдал
8. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвөөс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд СХД-ийн 5-р Хороонд баригдсан 9,3гкал “Дулааны эх үүсвэрийн тоног төхөөрөмж”-д туршилт тохируулга хийх, улсын комисс ажиллуулах, нийслэлийн өмчид бүртгэн хүлээн авах, ашиглалт хамгаалалтыг хариуцуулах. Хот байгуулалт, хөгжлийн газар, НӨАУГ, ХИХУГ ОНӨААТҮГ Нийслэлийн өмчид бүртгүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. НЗД-ын 2019.12.25-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, ажлыг эрчимжүүлэх, захирамжийн заалт бүрээр явц үр дүнг нэгтгэн, ХЕМ-ийн 2020.02.14-ний шуурхай зөвлөгөөнд танилцуулах. ХИБХ, НМХГ, ОСНААУГ, НӨАУГ, Дүүргүүдийн ЗДТГ, ХБХГ Бэлтгэсэн танилцуулга
10. Баянзүрх дүүргийн 28-р Хороо /Хужирбулан/, ЧД-ийн 18, СХД-ийн 40-р, СБД-ийн 14-р  Хороонд гарч буй  хөрсний уснаас үүдэж бий болсон халиа дошинг цэвэрлэх, айл өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагатай хөрөнгийн тооцоог гаргаж Нийслэлийн Онцгой комисст танилцуулах. ХИБХ, Нийслэлийн онцгой байдлын газар, ГУББГ ОНӨААТҮГ БЗД, ЧД, СБД Хамтран бэлтгэсэн танилцууга, хурлаар танилцуулсан байдал
11. НЗД-ын 2019 оны А/1084-р захирамжаар батлагдсан төсөв хөрөнгийн хүрээнд БЗД-ийн 5,22-р Хороо Монелийн  хөрсний усны асуудлыг  БЗД-ийн ЗДТГ-аас Дэзэрэт ОУЭБ-ын санхүүгийн дэмжлэгээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан ГУББГ-аас  шугамын ажлын зураг хийгдсэн болон нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай  дараах 2 байршилд  хийлгэхээр НЗД-ын захирамжид өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах. Үүнд: Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажил /БЗД-ийн 27-р Хороо/. 450,0сая.төг,Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажил /ЧД-ийн 17-р Хороо 330,0сая.төг. ХИБХ, ГУББГ ОНӨААТҮГ Батлагдсан захирамж, ажлын тоо хэмжээ, төсөвт өртөг
12. МУ-ын улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөр арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад батлагдсан БЗД-ийн 9,17, 19, 22, 24-р Хорооны нутаг дэвсгэрт “Хорооны тохижилт шинэчлэл”, “Хорооны гэрэлтүүлэг”, “Хорооны хөрсний бохирдлыг бууруулах” чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийг судалж, бусад улс, нийслэлийн төсөвтэй давхцахгүй байхар дэвсгэр зурагт байршлыг тогтоож ажлын тоо хэмжээг тодорхойлон Ажлын даалгавар боловсруулж БХБЯ-нд хүргүүлэх.   Шаардлагатай судалгаа, мэдээллийг Дүүргээс гаргаж холбогдох хэлтсүүдэд ирүүлэх. ХИБХ, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, БЗД-ийн ЗДТГ Боловсруулсан ажлын даалгавар, хүргүүслэн байдал
13. Багануур дүүргийн гэр хорооллыг төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнд холбох ажлын Зургийн  даалгаврыг боловсруулж, шаардлагатай хөрөнгө төсвийн тооцоог танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.  ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
14. МУ-ын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, НЗД-ын 2020.01.27-ны өдрийн А/108-р захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2020.01.25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийг  хэрэгжүүлэхтэй холбогдуулан  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-ууд, автобус, такси үйлчилгээний цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, жолооч шалгагч нарыг амны хаалт, халдваргүйтгэгч уусмалаар хангаж ажиллах, дотоод хяналтыг сайжруулах. НМХГ-аас 2020.01.28-ны өдрийн 02-07-11/01 тоотоор хүргүүлсэн  “ЗӨВЛӨМЖ”-ийг  хэрэгжүүлж, явц үр дүнг УБЗАА-нд тайлагнаж, мэдээлж ажиллах, ажлаа олон нийтэд сурталчилж ажиллах. Нийтийн Тээврийн үйлчилгээний газар  
15. НЗД-ын 2020.01.27-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108-р захирамжын 1.4 дэх заалт буюу  “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, замын хөдөлгөөний камерын хяналт, ашиглалтыг сайжруулах” ажлын хүрээнд одоо ашиглагдаж байгаа хяналтын камер, ашиглалт болон нийгмийн хэв журмыг сахиулах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлын зохион байгуулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний  саналыг 2020.02.04-ний дотор танилцуулах, уулзалт зохион байгуулах. ХИБХ, УБШУЗТ, ЗХУТ, Замын Цагдаагйн газар Зохион байгуулсан уулүалтын талаарх мэдээлэл
16. Зам тээврийн сайдын 2016 оны 48-р тушаалаар байгуулагдсан “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөл”-өөс ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  дараах арга хэмжээг авах. СХД-ийн 32-р Хорооны нутаг дэвсгрт орших “Эмээлт”-ийн малын түүхий эдийн гаралтай хог хаягдлын цэгийн үйл ажиллагааг 2020.02-р сард багтаан бүрэн зогсоох, цаашид  үүсгэхгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2020.02.05-ны дотор танилцуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. /ХХУЗХ, СХД-ийн ЗДТГ/Чингис хаан ОУ-ын нисэх буудал, УБ хотын олон улсын шинэ нисэх буудлын аэродромын хөөрөлт буултын чиглэл дагууд байгаа карьер, усан сан /цөөрөм/-ын тоо, байршлын талаархи мэдээллийг ирүүлж, тэдгээрийг цөөлөх, мал амьтан цугларахаас сэргийлэх, дэглэм горимыг мөрдүүлэхэд чиглэсэн болон  цаашид шинээр үүсгэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах. /Нийслэлийн Байгаль орчны газар/Төв цэвэрлэх байгууламж болон Нисэхийн цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлж буй усны шуудууг усны шувууд цуглаж суух, усан сангийн мандал дээгүүр  хамгаалалтын бүрхүүл хийх /тор, утас хэрж татах, хөвөгч бөмбөлөг хийх гм/ зэрэг аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уг ажлын хүрээнд Иргэний нисэхийн Ерөнхий газрынхантай хамтран газар дээр нь ажиллах, цаашид арга хэмжээний төлөвлөгөө, саналыг гаргаж ХИБХ-т ирүүлэх, танилцуулах. /УСУГ ОНӨААТҮГ/ Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, СХД-ийн ЗДТГ, НБОГ, УСУГ ОНӨААТҮГ   Зөвлөмжийн хэрэгжилт, үр дүн
17. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалттай холбоотой хяналтын төрийн бус байгууллагын мэдээлэл, иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж, ажлын мэдээг УБШУЗТ-д 7 хоног тутам тайлагнаж ажиллах. “Новельнэтворк”, “Би Эм Жи Эл”,  “Хайрхан наран трейд” ХХК Зөрчлийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үр дүн
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
18. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах. Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс Батлагдсан төлөвлөгөө
19. ХЕМ-ийн баталсан удирдамжийн хүрээнд “Хоггүй шинэлцгээе” аяны үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжүүлж буй ажлаа тогтмол сурталчилж ажиллах, машин механизм, хүн хүчийг бүрэн дайчилж ажиллуулах. Дүүргүүдийн ЗДТГ, Тохижилт үйлчилгээний компаниуд, Хяналтын ТББ Зохион байгуулсан арга хэмжээ
20. Швейцарийн холбооны улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “УБ хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, менежментийн төсөл”-ийн I шатны ажиллагааг, төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон  СХД, ЧД-т хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, явц үр дүнг тухай бүр танилцуулж байх. ХХУЗХ СХД, ЧД Ажлын зохион байгуулалт, явцын мэдээлэл
21. Нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдсан хайс хашлага, ялангуяа шар хайс хашлага, Багшийн дээдийн нүхэн гарцны “Coca Сola”-тай сүүдрэвчний гадаргууг  угаалгаж цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулах. Хот тохижилтын газар Цэвэрлэгээний ажлын үр дүн, тоо хэмжээ
22. Цаг уурын урьдчилсан мэдээгээр 2020.01.31-нээс хүйтний эрч чангарч, цас орох төлөвтэй байгаа цас орсон даруйд ажиллах хүн хүч, машин механизмыг бүрэн гаргаж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагуудаар орчныхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ШУЗТ-д мэдээлж байх. ХТГ ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, ТҮК-иуд Зарцуулсан давс, бодисны хэмжээ, ажилласан хүний тоо
23. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/995-р захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  төвлөрсөн болон бие даасан ариутгах системд холбогдох боломжгүй газар үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын ариун цэврийн байгууламжийн шийдэл, MNS 5924:2015 стандартын хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ өгөх зорилготой судалгаа хийгдэж байгаатай холбогдуулан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын даргын батласан удирдамжийн дагуу manaikhoroo.mn сайтын “Нэг хот-нэг стандарт” хэсгийн “Судалгаа” цэсэд холбогдох судалгаа, мэдээллийг бүртгэлжүүлэн оруулж байх, цаашид удирдамжид заасан хугацаанд  ХТОАБХЗГ-т тайлагнаж  ажиллах. Ажлын явцын мэдээг ХЕМ-ийн 2020.02.14-ны “Шуурхай зөвлөгөөн”-д нэгтгэн танилцуулах. ХСОАБХЗГ, Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Нийслэлийн байгаль орчны газар Зохион байгуулсан ажлын явцын мэдээ, үр дүн, танилцуулга бэлтгэсэн байдал
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
24. НЗД-ын зөвлөлийн 2020.01.16-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцсэнтэй холбогдуулан хурлын тэмдэглэлээр өгөгдсөн “Орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай болон өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газарт орчны арчилгаа цэвэрлэгээ, нийийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, ногоон байгууламж, тохижилтын ажил хийгээгүй иргэн хуулийн этгээдийг олон нийтэд зарлаж ажиллах” үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. ААНБ-ын орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилтод байнгын хяналт тавьж, үүрэг даалгавар өгч, баримтжуулж ажиллах,Өгсөн үүргийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавьж, 2 буюу түүнээс дээш удаа үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй ААНБ-ыг илэрсэн зөрчил дутагдал, фото зураг, оноосон нэр, компанийн нэрний хамт УБЗАА-нд 7 хоног бүр цахимаар ирүүлж байх, бүх хэлбэрээр олон нийтэд зарлаж, мэдээлж ажиллах. /УБЗАА, Дүүргүүдийн цахим хуудас, facebook, бусад/Хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар болон ХЕМ-ийн 2020.01.15-ны өдрийн 01/107 дугаар тушаалаар өгсөн үүргийн хүрээнд байгуулагдсан тохижилт, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалтын байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай “Ажлын хэсэг”-ээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнгийн талаар ХЕМ-ийн шуурхай зөвлөгөөнд Дүүрэг бүр мэдээлэл хийж ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ   – Зөрчилтэй ААНБ-ыг олон нийтийн хэрэгсээр мэдээлсэн байдал, тоо, давтамж. – Ажлын үр дүн
25. Нийслэлийн нийтийн эзэмшлийн болон хязгаарлагдмал хэрэгцээний газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот ажлын хүрээнд мод үржүүлгийн газруудад судалгаа хийх, нөөц бүрдүүлэх, газар дээр нь очиж судлах ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулах. Чанарын менежментийн зөвлөл, ХТЦХ,  Хяналтын ТББ. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
26. Дүүргүүдийн ЗДТГ-т үүсгэж буй ААНБ-ын хариуцах орчны 50м зураглалын мэдээллийн сангуудыг нэгтгэж, “Нэгдсэн цахим систем бий болгох, нэгтгэх”, цаашид нэгдсэн дэд системээс мэдээллийн бааз, баяжилт өөрчлөлтийг харж ашиглаж байх шийдлийг танилцуулах, Дүүргүүдийг нэгдсэн чиглэл, арга зүйгээр хангах. ХТЦХ, ХҮХҮХ Нэгдсэн системд шилжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
27. Улсын төсвийн хөрөнгө оруулалт /БХБЯ-наас ирүүлсэн жагсаалтын дагуу/ болон “Хот нийтийн аж ахуйн чиглэл”-ээр нийслэлийн төсвөөс хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх, НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулж дуусгах. /Явган зам,  хот тохижилтын машин механизм, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, лифт, дээвэр, фасад гм/ ХТЦХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
28. Арилжааны банкны санхүүжилтээр мах бэлтгэн, агуулах зооринд хадгалагдаж буй махны хэмжээ, төрөл, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу 2020.02.03-02.11-ний хугацаанд хяналт шалгалт явуулах, бэлэн байдлыг хангуулах, танилцуулах. Ажлын хэсэг ХҮХҮХ Эхлүүлсэн хяналт шалгалтын ажлын явц
29. МУ-ын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020.01.30-ны өдрийн хурлын шийдвэр, НЗД-ын 2020.01.27-ны өдрийн А/108-р захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2020.01.25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, “Шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхтэй холбогдуулан  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. УБ хотын төвийн 6 Дүүргийн хүнсээр хангах мэргэжлийн ангиудаас Нийслэлийн гамшгаас хамгаалах хүнсээр хангах албаны мэргэжлийн ангийн нөөц, дүүргүүдийн хүнсээр хангах албаны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, Хүнсээр хангах мэргэжлийн ангийн болон хүнсний нөөцийн талаархи мэдээлэл, судалгааг гаргаж ХҮХҮХ-т 2020.02.05-ны дотор ирүүлэх, Аж ахуй нэгж байгууллагад чиглэсэн сэрэмжлүүлэг, зөвлөмж, бүхий гарын авлага зурагт хуудсыг гаргаж түгээх.Хүнсний зах, супермаркет, дэлгүүр, худалдааны төвүүдэд ажиллагсад амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын эрүүл ахуйг сахих нөхцөлөөр хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээавч, хяналт тавих. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж буй захирамжид нэр заасан худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох болон цагийн хязгаарлалтын талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлэх. /Ресторан бар, кафе, хүүхдийн тоглоомын газар, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд/Дээрх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд мэдээлж сурталчилж ажиллах., УБЗАА-ны ХҮХҮХ-т тайлагнаж байх. Дээрх ажлын явц, үр дүнд байнгын хяналт тавьж, арга зүй зохион байгуулалтаар хангаж, явцыг ХЕМ-ийн 2020.02.14-ны “Шуурхай зөвлөгөөн”-д танилцуулах.   ХҮХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ,   – Үүрэг даалгаварын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ – Танилцуулга бэлтгэсэн байдал
НИЙТ БАЙГУУЛЛАГУУДАД
30. МУ-ын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын 10, 11 дүгээр заалтад дурдсан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох,Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар өөрийн байгууллагадаа ухуулга сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, гар угаах болон халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах.     Нийт байгууллагууд – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, – Фото зураг /өмнө, дараа/

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА