Ариутгал халдваргүйтгэлийн ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 10 000 гаруй аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төвүүд, минимаркет, ус түгээх төв, хогийн цэг, хоёрдогч түүхий эд авах цэг, хогийн бункер, ил задгай хог зэрэг газруудад халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй ариутгалын байгууллагуудтай хамтран ариутгах ажлыг хийж 3 дахь өдрөө үргэлжилж байна. Ариутгалыг үндсэн 2 чиглэлээр хийж байна.

👉Тусгай зөвшөөрөл бүхий ариутгалын байгууллагууд томоохон хүнсний зах, супермаркетуудад Эрүүл мэндийн сайдын баталсан тариф жишиг үнээс доогуур 200 төгрөгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байна.

👉Харин бусад эрсдэл өндөр цэгүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн байршлууд буюу гэр хорооллын ус түгээх байр, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн цэг, дугуй засвар, нийтийн тээвэр, таксины буудал, автобусны буудал, тэдгээрийн дэргэд буй сандал хогийн сав, мэдээллийн байгууламж зэрэг иргэд ихээр цугларч буй цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн ажиллаж байна.

✍️Ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий 41 байгууллагын төлөөлөл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Засаг даргын орлогч дарга, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга, Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоод, Хог хаягдал тээвэрлэлт, золбин нохой муур устгалын байгууллагууд болон байнгын хяналт тавьж УБЗАА-тай хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудыг хамруулсан хурал зохион байгуулж хуваарийг танилцуулж халдваргүйтгэл, ариутгалын ажлыг хэдий хугацаанд явуулах талаар санал солилцлоо. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг нэг сарын хугацаанд буюу 3 сарын 2 хүртэлх хугацаанд нэг байгууллагад хоёроос доошгүй удаа хийх юм.