Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 02 дүгээр сарын 13.                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Сар шинийн амралтын өдрүүдтэй холбогдуулан Инженер хангамжийн байгууллагууд шуурхай бригадуудын бэлэн байдлыг хангаж, аваар ослын үед яаралтай арга хэмжээ авч ажиллах. Хэрэглэгчдийн халуун хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул оргил ачааллын үед усны даралтыг тогтмол байлгахад анхаарч ажиллах. Инженерийн хангамжийн нийт байгууллагууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ.
2. НЗД-ын 2018 оны А/998 дугаар захирамжийг хэрэгжүүлж, Цагаан сарын амралтын өдрүүдэд УБ хотын ШУЗТ-д ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу холбогдох албан тушаалтнууд хуваарьт өдрүүдэд бүрэн ажиллах, хяналт тавих, тайлагнах. Хуваарьт байгуулллагууд,  ШУЗТ ОНӨААТҮГ, ДХХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
3. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эрүүл ахуй, ариутгал цэвэрлэгээтэй холбоотой халуун ус хангамжийг хязгаарлахгүй байх, зайлшгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэх, гомдол, дуудлагын мөрөөр засвар үйлчилгээг шуурхай  зохион байгуулж ажиллах.  УСУГ, ОСНААУГ, УБДС ТӨХК, ХОСНААХТ”, ОСНААМХ  
4. Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 16-100квт, 100квт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй халаалтын зуухтай ААНБ-уудтай 2020-2021 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшийг V/01-VII/01 хүртэл  Таван толгой түлш ХХК-тай, УБЗАА-тай “Гурвалсан гэрээ” байгуулж  дуусгах, танилцуулах. ХИБХ  
5. НЗД-ын 2019.12.25-ны А/1358-р захирамжийн 1.7 дахь заалтын хүрээнд “Хууль бусаар байгуулагдсан СӨХ-дын үйл ажиллагааг таслан зогсоох, СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавьж ажил сайжруулах арга хэмжээ авч, гүйцэтгэл үр дүнг НЗД-ын зөвлөлийн хуралд 1-р улиралд багтаан танилцуулах”-тай холбогдуулан Дүүргүүдэд байгуулагдсан  ажлын хэсгүүд ХЕМ-ээс баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулж, тогтоосон хугацаанд тайланг ХИБХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, МСӨХДЗ, Хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоо, Улаанбаатар лифт  
6. Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргаж батлуулах тул байгууллага тус бүр 2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг өгөгдсөн  загварын дагуу бүрэн, зөв тодорхой гарган баталж, 2020.03.02-ны дотор  ХИБХ-т ирүүлэх. Инженер хангамжийн бүх байгууллага, харьяа газрууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ.  
7. Нүхэн болон гүүрэн гарц, лифтний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлүүлэх хүрээнд, мэргэжлийн байгууллагуудын саналыг харгалзан зардлын тооцоо судалгаа хийж,  НЗД-ын захирамж гаргуулах, хөрөнгийг шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагуудад эрх шилжүүлэх ажлыг зохион байгуулах. ХИБХ  
8. Авто замын хайс хашлага, хөдөлгөөн зохион байгуулалтын тэмдэг, тэмдэглэгээ, зэрэг хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудал, зам замын байгууламж  дагуух нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг эзэнжүүлэх, төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг хэлэлцэх мэргэжлийн байгууллагуудын хүрээнд уулзалт зохион байгуулах. ХИБХ, ДХХ, Нийсэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, НАЗХГ, ЗХУТ, ШУЗТ  
9. НЗД-ын зөвлөлийн 2020.02.13-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр 5 Хороо нэмэгдэх асуудал дэмжигдсэнтэй холбгдуулан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хүргүүлж, ЗГ-ын хуралдаанд танилцуулах ажлын бэлтгэлийг хангах, хамтарч зохион байгуулах. ХИБХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмжэх газар  
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
10. НЗД-ын 2020.02.07-ны өдрийн А/168-р захирамжийн 2 дугаар заалт, ЭМЯ-ны Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2020.02.12-нд ирсэн “ЗӨВЛӨМЖ”-ийг хэрэгжүүлэхтэй дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Золбин муур нохой, устгалын ажлын мөрөөр сэг зэмийг төвлөрсөн хогийн цэгт устган халдваргүйтгэл хийх, хяналтыг сайжруулах. Нийтийн бие засах газар /Сити тойлет/-ын цэвэрлэгээг сайжруулж, халдваргүйтгэл хийх, үйлчлүүлэгчдэд гар ариутгах уусмал, бодисоор үйлчлэх, ХХУЗХ, Хот тохижилтын газар, Хяналтын ТББ  
11. Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр гарсан тогтоол, шийдвэр, дэд төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  дараах байгууламжуудад Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэж, байгаатай холбогдуулан хяналт тавьж,  обьект байгууламж бүрийг бүрэн хамруулах, ашиглалт хариуцсан байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах, явцыг танилцуулж ажиллах. гэр хорооллын ус түгээх байр,дугуй засвар, түргэн үйлчилгээний цэг, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн сав, хогийн бункер, автобусны буудал, сандал, хогийн сав ХХУЗХ, ХҮХҮХ, УСУГ  ОНӨААТҮГ, Хяналтын ТББ-ууд      
12. Сар шинийн баярыг угтаж, “Хоггүй шинэлцгээе аян”-ыг эрчимжүүлэх, гэр хорооллын хогны дамтамжийг нэмэгдүүлэх, хүн хүч, машин механизмын хүчин чадал, зохион байгуулалтыг сайжруулж ажиллах. Хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал гомдол ирдэг байршлуудад хяналтыг сайжруулж, ачилт тээвэрлэлтийг шуурхай хийлгэх, хогоо зориулалтын бункерт хийдэггүй, ил задгай хаяж, үүсмэл хогийн цэг үүсгэж буй иргэн, ААНБ-ыг нийтэд зарлах, мэдээлэх, зөрчил дутагдал давтан гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх. Дүүргүүдийн ДЗДТГ, Хяналтын ТББ-ууд  
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
13. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран эвдрэл бүхий, аюултай орчин үүсээд байгаа тоглоомын талбайн байршлын судалгааг гаргасантай холбогдуулан тэдгээр тоглоомын талбайг 2020 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, бусад эх үүсвэрээс засварлаж, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр төлөвлөж буй болон хийгдсэн, хийгдэж буй ажлын мэдээллийг Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст  2020.02.20-ны дотор ирүүлэх.    
14. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх НЗД-ын захирамжийг гаргуулж дуусгах, Үнэлгээний хороод байгуулах, ажлыг эрчимжүүлэх. Явган зам,Гэрэлтүүлэг цахилгаан хангамж,Лифт,Фасад, дээврийн засвар, шинэчлэл,Хог тээвэр, хот тохижилтын чиглэлийн машин механизм ХТЦХ, ХИБХ, ХХУЗХ.    
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
15. Нөөцийн мах худалдан борлуулах 281ш хүнсний дэлгүүрт ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу Дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ээр ахлуулан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2020.02.12-02.17-ны  өдрийн хугацаанд хяналт шалгалт явуулж, нөөцийн мах худалдан борлуулах  бэлэн байдлыг хангуулах, зөрчлийг арилгуулах талаар Зөвлөх үйлчилгээ өгч ажиллах, ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг  илтгэх хуудсаар 2020.02.17-ны 15:00 цагт ХҮХҮХ-т  ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ    
16. Нийслэлийн Онцгой байдлын газраас 2020.01.31-ний өдрийн 13/206 дугаар албан бичгээр ирүүлсэн “ЗӨВЛӨМЖ”-ийг хэрэгжүүлж, Хүнс өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг авч ажиллаж, 7 хоног бүрийн Лхагва гаригийн 15.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилчилгээний хэлтэст ирүүлэх.   Дүүргүүдийн “Хүнсээр хангах алба” нь Монгол улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан зааварчилгааны дагуу гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийж илтгэх хуудсаар  25-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх, Дүүргүүдийн “Хүнсээр хангах алба” нь ЭМС-ын 2017 оны А/74-р тушаалаар батлагдсан “Жишсэн хүн амын тооцооллоор 50.0 мян хүн 100 хоногт хэрэглэх хүнсний хангамжтай харьцуулан, Хүнсээр хангах мэргэжлийн ангийн тоог нэмэгдүүлж гэрээ байгуулах”, хүнсээр хангах албаны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,Хүнсээр хангах мэргэжлийн ангийн болон хүнсний нөөцийн талаархи мэдээлэл, судалгааг шинэчлэн, томоохон хүнсний зах, худалдааны төвүүдтэй гэрээ байгуулан, мэргэжлийн анги тус бүрээр /Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, Худалдаа, Хүнсний үйлдвэр/ гаргаж ирүүлэх, Дүүргүүдийн ЗДТГ, Хүнс хөдөө, аж ахуйн газар  
17. НЗД-ын 2020.02.07-ны өдрийн А/168-р захирамжийн 2 дугаар заалт, ЭМЯ-ны Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2020.02.12-нд ирсэн “ЗӨВЛӨМЖ”-ийг хэрэгжүүлэхтэй Аж ахуй нэгж байгууллагуудад чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,  мэдэгдэл, чиглэл хүргүүлж ажиллах. Орчны 50м хүртэлх газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх,Дотоод орчны /цахилгаан шат, урсдаг шат,  бариул/ цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийлгэх, давтамжийг дэмэгдүүлэх,Гар угаах, халдваргүйтгэх нөхцлийг хангасан байх, гар ариутгах спитрэн суурьтай бодис байршуулах,Үйлчлүүлэгчид нийтийн бие засах газрыг үнэ төлбөргүй ашиглуулах, зориулалтын уусмалаар цэвэрлэгээ хийлгэх, халдваргүйтгэх шийдвэрийг ААНБ-уудад мэдэгдэх, хүргүүлэх, хяналт тавьж, тэдгээрээс татгалзсан, зөрчил дутагдал гаргасан байгууллагуудын Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг цуцлах, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УБЗАА-нд ирүүлэх. Худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажиллаж буй ажилтнуудыг амны хаалт зүүлгэх, гар ариутгах  спиртэн суурьт уусмал хэрэглүүлэх, Дүүргүүдийн ЗДТГ  
18. Томоохон хүнсний зах, худалдааны төвөөс хүнс, өргөн хэрэглээний бараа болон махны үнэ, төрөл,  хангамжийн судалгааг  нарийвчлан гаргаж,  7 хоног бүрийн Даваа гаригийн 11.00 цагт  ХҮХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ  
19. МУ-ын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020.01.30-ны өдрийн хурлын шийдвэр, НЗД-ын 2020 оны А/108-р  захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2020.01.25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, “Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхтэй холбогдуулан  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 9123 цэгт Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага халдваргүйтгэлийн төлбөрт үйлчилгээг хийж байгаатай холбогдуулан УБЗАА-аас хүргүүлсэн “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх, хяналт тавих ажилд Хороод, Хэсгийн ахлагч нарыг дайчлан ажиллуулах, халдваргүйжүүлэлтийг бүрэн гүйцэт хийлгэх, явцын мэдээг  Долоо хоног  бүрт ХҮХҮХ-т мэдээ тайланг ирүүлэх.  Хүнсний зах, супермаркет, дэлгүүр, худалдааны төвүүдийн ажиллагсадын амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын эрүүл ахуйг сахих талаар заавар зөвлөмж өгч, хяналт тавьж ажиллах. НЗД-ын А/108-р захирамжид нэр заасан худалдаа үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтад хяналт тавьж ажиллах, явцын тайлан мэдээ, хэрэгжилт үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи тайлан мэдээг  ХХҮХ-т ирүүлэх  /Ресторан бар, кафе/ Дээрх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд мэдээлж сурталчилж ажиллах. УБЗАА-ны ХҮХҮХ-т тайлагнаж байх. ХҮХҮХ Дүүргүүдийн ЗДТГ    
20. Шинээр боловсруулж буй “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын Хүний нөөцийн стандартын төсөл”, “Кайтерингийн үйлчилгээний стандартын төсөл”-д саналаа тусгаж ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ