Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай зөвөлгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

2020 оны 02 дугаар сарын  27.                                                                                                                                                                Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2020.01.27-ны 01-07-015/02 дугаартай “Цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангуулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудтай зөвшилцөн 2020.03.06-ны дотор батлуулах. ХЕМ-ийн шуурхай зөвлөгөөнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар явцын мэдээлэл хийх хуваарийг батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.    ХИБХ, ДХХ, УБЦТС ТӨХК, ХБХГ, НГЗБА, 9 дүүргийн ЗДТГ,   Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, Мэдээлэл хийх хуваарийн дагуу хийсэн ажлын танилцуулга
2. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 16-100квт, 100квт-ээс дээш хүчин чадалтай халаалтын зуухыг ГАЗКОМ ХХК-ны хийн халаагуурт шилжүүлэх,  иргэн, ААНБ-уудыг  БОАЖЯ-ны “Ногоон зээл”  төсөл хөтөлбөрт болон арилжааны банкны хөнгөлэөлттэй зээлд хамруулах ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ хийж батлуулах. ХИБХ             Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
3. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой 100квт-аас дээш хүчин чадалтай нам даралтын зуухнуудын судалгаа УБДС ТӨХК-өөс ирсэнтэй холбогдуулан  ААНБ-уудад мэдээлж, техникийн нөхцөл олгуулах хүсэлт гаргуулах, техникийн нөхцлийг шуурхай гаргаж олгох. ХИБХ, УБДС ТӨХК Мэдээлсэн иргэн, ААНБ-ын тоо,Техникийн нөхцөл гаргуулсан зуухны тоо.
4. Нүхэн болон гүүрэн гарцуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж буй байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, ариутгал халдваргүйтгэл хийлгэх. Үүнд: Хана, шилэн хорго, зар сурталчилгааны байгууламжуудыг угааж цэвэрлүүлэх, хүний гар ихээр хүрдэг тоноглолуудыг  /шатны бариул, хаалганы бариул гм/ спиртэн суурьтай зориулалтын уусмалаар тогтмол ариутгаж халдваргүйтгэх. Нүхэн гарцанд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад болон Нийтийн бие засах газруудад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал халдваргүйтгэлийг хийлгэх, хяналт тавих, тайлагнах. УБЗЗАГ, СБД-ийн ЗДТГ,   ХТЦХ /Элит констракшн ХХК-аар/ -Халдваргүйтгэл хийлгэсэн байшууламжийн байршил, тоо. -Халдваргүйтгэл хийсэн тоноглол, талбай, ААНБ-ын тоо.
5. Нийслэлийн төсвийн хөрөнгийн төсөвлөгдсөн зардлаас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн авто замын хайс хашлаганы засвар үйлчилгээг 2020 онд  УБЗЗАГ ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийг сар бүр тооцож олгож байх, Хайс хашлаганы засвар, арчилгааны зардлын жишиг үнийг бодитоор тооцож ХЕМ-ийн тушаалаар батлуулж мөрдөх. Цаашид авто зам тусгаарлах хашлага, явган хүний замыг тусгаарлах зориулалтын хайс, ногоон байгууламжийг тусгаарлах хайс, хамгаалах түр хашлага зэргийг шинээр хийлгэх, шилжүүлэн байршуулахдаа  “Хашаа, хайс, хашлаганд тавигдах ерөнхий шаардлага” UCS0001-02:2019” норм, нормативыг удирдлага болгох, хяналт тавьж ажиллах. ХИБХ, УБЗЗАГ, Тээврийн цагдаагийн алба, НЗХТЗИГ, ХОСАБХЗГ, ШУЗТ, -Байгуулсан гэрээ, огноо, дугаар, ерөнхий зохицуулалт, -Засварласан, шинэчилсэн, нөхөн байршуулсан хайс, хашлаганы тоо хэмжээ, -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
6. УСУГ-ын ашиглалтыг хариуцаж буй Төв цэвэрлэх байгууламжуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хэрхэн хийх талаар зөвлөмжийг  мэргэжлийн байгууллагаар гаргуулан авч, халдваргүйтгэлийг хийлгэх, шаардагдах хөрөнгийг ашиглагч байгууллага хариуцаж ажиллах. ХИБХ, НМХГ, УСУГ. -Дүгнэлт гаргуулсан байх, -Ариутгал халдваргүйтгэл хийсэн байгууламж, талбайн хэмжээ.
7. Шар усны үерээс  урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйтгэл хийх. ГУББГ ОНӨААТҮГ – Ариутгал халдваргүйтгэл хийсэн байгууламж, талбайн хэмжээ.
8. НЗД-ын 2020.01.09-ний өдрийн 01-р  хуралдаанаас өгсөн үүргийн дагуу  НИТХ-ын 2009 оны 4/27, 2011 оны 7/66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эзэмшлийн зам, талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах ажлыг эрчимжүүлэх, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний талаар УБЗАА хяналт тавьж, Гурвалсан гэрээ байгуулж ажиллах зохицуулалтыг тодорхой тусгах. НЗХТЗИГ   -Төсөл танилцуулсан байх.
9. НЗД-ын 2019 оны А/1358-р захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн өмчид бүртгэгдээгүй 530 орон сууцны байрны гадна шугам сүлжээг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээж авах асуудлыг холбогдох Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх, улмаар НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх. ХИХУГ, НӨАУГ, ОСНААУГ -Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлсэн орон сууцны шугам сүлжээний асуудал.
10. Ногоон байгууламжийн гэрэлтүүлэг бүрэн асахгүй байгаа байршлуудын /Наадамчдын зам дагуух/ гэрэлтүүлгийг хэвийн ажиллагаатай болгох,Хонхтой цэцэрлэгийн ногоон байгууламжийг шилжүүлэхтэй холбогдуулан гэрэлтүүлгийг шилжүүлэх байршил, судалгаа, тооцооллыг танилцуулах. ХИБХ, Новелнэтворк ХХК, Хяналтын ТББ. -Асахгүй байсан болон асалт хэвийн болсон НБ-ын гэрэлтүүлэгчийн тоо.
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
11. НИТХ-ын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн 32-р хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг нутаг дэвсгэртээ сурталчилж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах.  Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ-ууд -Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн.
12. “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулах ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах. ХХУЗХ, Буяны зан үйлийн холбоо ТББ Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн.
13. Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр гарсан тогтоол, шийдвэр, дэд төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд тусгай зориулалтын машин, техник хэрэгслэлээр хүн амын болон ногоон байгууламж, бусад амьт биетийн эрүүл мэнд, амьдрах чадварт сөрөг нөлөөгүй, зориулалтын бодис уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийх бэлтгэл ажлыг хангах,  гудамж, зам талбайн хуваарь, бодисны төрөл,  шаардлагатай төсөв тооцоог гаргаж танилцуулах. ХХУЗХ, НМХГ, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж, мэргэчтэй тэмцэх холбоо Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн.
14. Цас хайлж дагтаршсан хог хаягдал ил гарч, орчны бохирдлыг нэмэх тул нийтийн эзэмшлийн талбай, гудамж, гуу жалганы хог цэвэрлэгээг эрчимжүүлж үүсмэл хогийн цэг үүсэхээс болгоомжилж, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, тухай бүр тээвэрлэж  ажиллах.СХД, Рашаантын булаг орчимд үүссэн хур хогийг цэвэрлэх зардлын тодорхой хэсгийгХЕМ-ийн тушаалаар шийдвэрлэж олгосон. Дүүрэг болон гүйцэтгэгчээс үлдсэн төсвийг гаргаж, хур хогийг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгаж халдваргүйтгэх, дахин хог үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. Дүүргүүдийн ТҮК-ууд, ХТГ, СХД-ийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн.
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
15 Улиасны төгөл байгуулах болон гоёлын мод тарих байршлуудын судалгааг гаргаж  танилцуулах. СБД-ийн 6-р хороо, Хонхтой цэцэрлэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэхтэй холбогдуулан одоо байгаа моднуудын тоо, шилжүүлэн тарих байршил авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохицуулалтын талаар танилцуулах.Ногоон байгууламжийн арчлалтад хяналт тавьж ажиллах хяналтын ТББ-уудыг сонгон шалгаруулсны дагуу гэрээ байгуулж дуусгах. ХТЦХ, ХТГ ОНӨААТҮГ Судалгаа, тоон мэдээ
16. Дүүргийн эзэмшил ашиглалтад байгаа хөшөө баримал, усан оргилууруудыг засварлах,  гадна хаяг мэдээллийн байгууламжийг тавигдах шаардлагад нийцүүлэх зэрэг ажлыг 2020 оны 2-р улиралд багтаан зохион байгуулах, дээрх ажлуудыг хэрэгжүүлэх төлөвлөлт, зохион байгуулалтын /засварлаж хэвийн байдалд оруулах болон огт ашиглагдахгүй байгууламжуудын хийц бүтээц, зориулалтыг өөрчлөх болон бусад/ талаархи мэдээллийг 2020.03.06-ны өдрийн дотор ХТЦХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ 2 төрлийн судалгаа төлөвлөлт, саналыг ирүүлсэн байдал
17 Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан өнгө үзэмж, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, холбогдох норм, дүрэм стандарт нийцэхгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, журмаар хориглосон байршилд байрлуулсан, авто замын хөдөлгөөний хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээ халхалсан гадна зар сурталчилгааны байгууламжийг  буулгах, цэгцлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хээргжүүлэх. Байгууламжуудыг байрлуулахад ашиглах гэж  буй том оврын автомашин, өргөх техник ашиглах зөвшөөрөл авах үйлдэл бүр дээр хяналт тавьж,  эрх бүхий байгууллагаас /Нийслэл, дүүргээс/ зөвшөөрөл авсан эсэхийг нягталж, зөвшөөрөлгүй байрлуулсан тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх, тээврийн хэрэгслийг журамлах, жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авах, уг асуудлаар Дүүргүүдийн ТЦА-нд  үүрэг чиглэл өгч ажиллах.  Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хайс хашлага дээр байрлуулсан өнгө үзэмжгүй хаяг, сурталчилгаа, мэдээллийн самбаруудыг буулгах, цэгцлэх, ААНБ, үйлчилгээний газруудын гадна хаягийг холбогдох стандарт, шаардлагын дагуу шинэчлэн сайжруулах, засварлах, нэг обьект дотор үйл ажиллагаа явуулж буй газруудыэн хаягыг ижилтгэх, холбогдох журамд нийцүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж , явц, үр дүнг УБЗАА, ХСОАБХЗГ-т тайлагнах НЗХТЗИГ,   Тээврийн цагдаагийн алба,   9 Дүүргийн ЗДТГ Буулгасан, цэгцэлсэн, шинэчлүүлсэн, өнгө үзэмжийг сайжруулсан самбар, байгууламжын тоо.Зөрчил илрүүлсэн тоо, авсан арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
18. Ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 11,569 цэгт болон эрсдэл бүхий байгууламжуудад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 36 ААНБ-аар  халдваргүйтгэл хийлгэж байгаатай холбогдуулан  УБЗАА-тай байгуулах гэрээг байгуулах ажлыг 2020.02.28-ны дотор хийж дуусгах, гэрээний нөхцлийн дагуу санхүүжилтийн урьдчилгааг олгох,Цаг агаарын байдалтай уялдуулан эрсдэл ихтэй байгууламжуудад халдваргүйтгэл хийх /ус түгээх байр, дугуй засвар, түргэн үйлчилгээний цэг, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн сав, хогийн бункер, автобусны буудал, сандал, хогийн сав/,ажлын тайлан мэдээг тогтоосон загвар аргачлалын дагуу ХХҮҮХ-т  ирүүлэх.Арилжааны банкуудын бэлэн мөнгө авах автомашинууд /ATM/-д тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийж  байх асуудлаар “Мэдэгдэл”  хүргүүлж ажиллах.Шалган нэвтрүүлэх хяналтын 8 постод 14 хоногийн хугацаатай халдваргүйтгэлийг хийж байх. ХХҮҮХ, ЗУСХ, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж, мэргэчтэй тэмцэх холбоо   Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын явц, хамрагдсан ААНБ-ын тоо  
19. Коронавируст халдварын тархалтын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төвүүдийн хүнсний нөөцийн мэдээг ХХААХҮЯ-наас ирүүлсэн хүснэгтийн дагуу 2020.02.18-ны өдрөөс эхлэн 3 хоног тутам авч, нэгтгэн мэдээлэх талаар  өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгаа тул Дүүргүүд /БГД-7, СБД-5, БЗД-11, ЧД-9, ХУД-5, СХД-6 ААНБ/ анхаарч ХҮХҮХ-т тогтоосон хугацаанд тогтмол ирүүлж хэвших. Дүүргүүдийн ЗДТГ 3 хоног тутам нэгтгэж ирүүлсэн байдал,ААНБ-ын тоо
20. Худалдааны төвүүдийн махны үнэ, нөөцийн судалгаа хийж, дүн шинжилгээ хийж, саналаа танилцуулах. ХҮХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ   Хамрагдсан ААНБ-ын тоо,
21. НЗД-ын 2020.02.26-ны өдрийн А/223 дугаар захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, үйлчилгээ эрхлэгчдэд бүх сувгаар мэдэгдэх, хяналт шалгалтыг холбогдох байгууллагаадтай хамтран зохион байгуулж, зөрчил гаргасан хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэх гэрээ, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, УБЗАА-ны ХҮХҮХ-т тайлагнаж байх, ажлаа олон нийтэд сурталчилж мэдээлж ажиллах. Бүх төрлийн баар, спорт, шашин, урлаг соёлын газар буюу сүм хийд, цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб, амралт, жуулчны бааз, дэн буудал, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын үйл ажиллагааг 03-р сарын 30-ныг хүртэл түр зогсоох,  Ресторан, кафе, зоогийн газар, сүлжээ хоолны газрыг 22 цаг хүртэл ажиллуулах.Зөрчил гаргасан баарны үйлчилгээ эрхлэгчийн талаархи мэдээллийг УБЗАА-нд ирүүлэх, ХХҮҮХ-ээс нэгтгэж танилцуулах Дүүргүүдийн  ЗДТГ,   ДХХ, ХХҮҮХ, НТҮГ Илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ
ӨМНӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ДУТУУ ХЭРЭГЖИЛТТЭЙ АЖЛУУД
22.        НЗД-ын зөвлөлийн 2020.02.13-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн 5 Хороог  “Агаарын чанарыг сайжруулах бүс”-д оруулах асуудлыг хэлэлцүүлж, дэмжигдсэний дагуу ЗГ-ын 2018 оны 62-р тогтоол, БОАЖС, НЗД-ын хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан  “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-д өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан,          НЗД-ын 2019.12.26-ны өдрийн А/1377-р захирамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд ТОДОТГОЛ ХИЙЖ ШИНЭЧЛЭХ, НЗД-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ. ХИБХ, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах хороо, НАБТГ, УБДС, УБЦТС ХИХУГ, ОСНААУГ НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тодотгол хийж батлуулсан байх
23. 16-100квт, 100квт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй халаалтын зуухтай ААНБ-уудтай 2020-2021 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшийг V/01-VII/01 хүртэл  Таван толгой түлш ХХК, УБЗАА-тай “ГУРВАЛСАН ГЭРЭЭ” байгуулж  дуусгах, танилцуулах. ХИБХ Гурвалсан гэрээг байгуулсан ажлын хувь
24. НЗД-ын 2019 оны А/1358-р захирамжийн 1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж дуусгах, тайланг хугацаанд нь ХИБХ-т ирүүлэх. Дүүргийн Дэд ажлын хэсгүүд, МСӨХДЗ, Улаанбаатар лифт Хамрагдвал зохих СӨХ-ийн тоо, шалгалт явуулсан СӨХ-ийн тоо, ирүүлсэн тайлан.
25. ЧД-ийн 18, СХД-ийн 40-р, СБД-ийн 14-р  Хороонд гарч буй хөрсний уснаас үүдэж бий болсон халиа дошинг цэвэрлэх, айл өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид халиа дошин үүсэж болзошгүй байршлуудын судалгааг гаргаж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ, НОБГ, ГУББГ ОНӨААТҮГ Хамтран бэлтгэсэн танилцууга, хурлаар танилцуулсан байдал
26. Нийслэлийн хэмжээнд эвдрэл бүхий, аюултай орчин үүсээд байгаа тоглоомын талбайн байршлын судалгааг гаргасантай холбогдуулан 2020 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд засварлаж, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, саналыг эх үүсвэрээр гаргаж, ХТЦХ-т   ирүүлэх. /ХУД, БЗД, СХД-ээс бусад/ БНД, НД, БХД, БГД, ЧД, СБД Улс, нийслэл, Нийслэлийн ОНХС, Дүүргийн төсөв, ДОНХС эх үүсвэрээр ирүүлэх.