Ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд Буяны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, Тохижилт үйлчилгээний компаниуд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр дэмжлэг үзүүллээ

Шинэ коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд 02 сарын 08-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12000 орчим аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүд, орон сууцны хороолол, хогийн бункер, автобусны буудал зэрэг эрсдэл бүхий цэгүүдийг ариутгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны 37 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж байгаа билээ.

Дээрх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Хог хаягдлын үйлчилгээний 10 байгууллага, Оршуулгын буяны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 10 ширхэг ариутгал, халдваргүйтгэлийн моторт төхөөрөмж, 1000ширхэг амны хаалт, 100 ширхэг нэг удаагийн халдваргүйтгэлийн үед өмсөх хамгаалалтын хувцас хэрэглэлийг хандивлалаа.

Хандив тусламж үзүүлсэн Оршуулгын буяны үйл ажиллагаа эрхэлдэг дараах байгууллагууддаа халуун талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Улаанбаатар Буян ХХК
Диваажин хүрээлэн ХХК
Буяны зан үйлийн холбоо ТББ
Охь мандал ХХК
Улаанбаатар шинэчлэл ХХК
Эко эрин тохижилт ХХК
Сүхбаатар тохижилт ХХК
Хан-Уул агро ОНӨААТҮГ
Сонгинохайрхан ТҮТ ОНӨААТҮГ
Найши трейд ХХК
Грейт роуд ХХК
Налайх тохижилт ОНӨААТҮГ
Багануур тохижилт ОНӨААТҮГ