Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх “Гадна зар сурталчилгааны зөвлөл” хуралдлаа

Улаанбаатар хотын хэмжээнд гадна зар сурталчилгааг байрлуулахад ерөнхий бодлогын чиг үүргийг тодорхойлох, тавигдах шаардлага, тоо хэмжээ загварыг тогтоох үүрэг бүхий “Гадна зар сурталчилгааны зөвлөл” 2020 оны 03 сарын 20 өдөр ээлжит хурлаа зохион байгууллаа.

Хурал зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийн талаар танилцуулга хийж цаашид ажиллах журмын талаар шинэ гишүүдэд товч танилцуулга хийснээр эхэллээ. Зөвлөлийн гишүүд өнөөдөр дараах асуудлыг хэлэлцлээ.
Гадна зар сурталчилгааны чиглэлээр өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны Гадна зар сурталчилгааны байгууламжийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах тухай А/81 дүгээр тушаалыг зөвлөлийн гишүүдэд танилцуулж холбогдох журам, тавигдах шаардлагын хэрэгжилтэд хяналт, шалгалт, үнэлгээ хийх, зөрчил арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа. Шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Баянгол дүүрэг 2020.04.01

Баянзүрх дүүрэг 2020.04.03

Чингэлтэй дүүрэг 2020.04.06

Сүхбаатар дүүрэг 2020.04.08

Сонгинохайрхан дүүрэг 2020.04.10

Хан-Уул дүүрэг 2020.04.13 Шалгалтын дүн мэдээг нэгтэж 2020 оны 04 сарын 20-ны өдөр Ерөнхий менежерт танилцуулан зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.