Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 03 сарын 27-ны өдөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 03  дугаар сарын  25                                                                                                                                                                Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 НЗД-ын 2019 оны А/1377-р захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 101кв-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх  тооцоололд үндэслэн ААНБ-уудаас ирүүлсэн саналыг нэгтгэх, Дулаан үйлдвэрлэгчдийн холбооны зууханд ШУТИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран туршилт, тохируулга хийх.     ХИБХ “УБДС” ТӨХК “УБЦТС” ТӨХК   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
2 БЗД-т 19-р хороо Газарчин дээд сургууль, ХУД-ийн 5 дугаар хороо, Цагдаагийн 2-р хэлтэс, 41-р сургууль орчим зэрэг газрын төвлөрсөн дулаан хангамжийн өргөтгөл шинэчлэл хийх, шинээр шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг барьж, холбох талаар урьдчилсан тооцоо  гаргаж танилцуулах. ХИБХ “УБДС” ТӨХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
3 НЗД-ын  зөвлөлийн 2020.03.26-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн хугацаанд харьяалах нутаг дэвсгэрийн айл өрхийг түлшээр хангах, сайжруулсан түлшийг нөөцлөх, зохион байгуулалтын бэлтгэл арга хэмжээг авах, 16-аас дээш нам даралтын халаалтын зуухтай иргэн, аж ахуй нэгжүүдтэй ТТТ ХХК, УБЗАА-аас “Гурвалсан гэрээ” байгуулах ажлыг эрчимжүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, ТТТ ХХК, ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
4 “Хот тосгон ба суурин газрын авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн стандарт”-ыг Стандарт, Хэмжил зүйн газрын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
5 ХЕМ-ийн 03.13-ны шуурхай зөвлөгөөнд өгсөн үүргийн хүрээнд УБЗАА-аас явуулсан хяналт шалгалтаар хог ихтэй байсан үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгуудын ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх, ялангуяа БЗД онцгой анхаарах.Шар усны үер үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд үерийн хамгаалалтын далан сувгуудын бөглөрсөн шугам хоолойг цэвэрлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. Төвийн 6 дүүргийн ЗДТГ, ГУББГ ОНӨААТҮГ   Зөрчлийг арилгах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
6 ЗАА-аас үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын цэвэрлэгээ, ариутгалын байдалд явуулсан шалгалтын үеэр БГД, Хүрээ дээд сургуулийн баруун талын үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр хашаа хатгаж, суурийн ажил эхлүүлж байгаа зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгуулж, инженерийн бэлтгэл арга хэмжээ, барилга байгууламжийн дэглэмийг мөрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах. НМХГ, ХБХГ Зөрчлийг арилгуулж, дэглэмийг мөрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүн
7 Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Сэлбэ дэд төвийн 26,6 Мвт-н дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах, хүн хүч, хөрөнгө санхүүгийн тооцоо, дулаанд холбогдох хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах. ХИБХ НЗДТГ ХИХУГ ГХХХОДХөтөлбөр Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
8 НЗД-ын  “Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн хүрээнд СӨХ-үүдэд явуулсан хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг НЗД-ын зөвлөлийн хуралд 3-р сард багтаан танилцуулахтай холбогдуулан Дүүрэг дэх дэд ажлын хэсгээс явуулсан шалгалтын мөрөөр гарсан үнэлэлт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал бүхий тайлан, илтгэх хуудсыг нэгтгэн, үр дүнг танилцуулах.    БЗД, БНД, БХД, СБД Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
9 Хувийн орон сууцны контор, СӨХ-үүд хариуцсан хотхон, хороолол, орц, тэдгээрийн хүн ихээр гар хүрдэг газруудад /шат, бариул, лифтний кноп/, хонгилууд, ялангуяа битүү орчин болон лифтэд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийлгэх, давтамжийг нэмэгдүүлэх, Хувийн орон сууцны контор, СӨХ-үүдээс халдваргүйтгэл, хийлгэсэн компанийн талаархи мэдээ, мэдээллийг ХОСНААМХ, ОСНАА-ын хөгжлийн төв, МСӨХДЗ-өөс 7 хоног тутам авч нэгтгэн, ХИБХ-т  болон Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд ирүүлж байх, ХЕМ-ийг мэдээллээр шуурхай хангах, Ариутгал, халдваргүйтэл хийж буй байдалд хяналт тавьж ажиллах, явц, үр дүнг мэдээлж тайлагнаж  ажиллах /ХИБХ/ ХИБХ, МСӨХДЗөвлөл, ХОСНААМХ, ОСНАА-ын хөгжлийн төв, ОСНААУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
10 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2020.01.27-ны 01-07-015/02 дугаартай “Цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангуулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудтай зөвшилцөн батлуулах.   ХИБХ, УБЦТС ТӨХК, ХБХГ, НГЗБА, 9 дүүргийн ЗДТГ   Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, Мэдээлэл хийх хуваарийн дагуу хийсэн ажлын танилцуулга
11 Нийтийн эзэмшлийн автозам, гудамж талбайд хазайж, мурийсан гэрэлтүүлгийн шон, ил задгай унжсан кабель, таггүй шонгуудыг засварлаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ШШУЗТ-д тайлагнах.   Гэрэлтүүлгийн компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн “Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх тухай” А/373 дугаар захирамжийн 1.4 дахь заалтаар үүрэг болгосон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг каринтилсан хугацаанд багтаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө гадна, дотор орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар халдваргүйтэл хийлгэх ажлыг зохион байгуулж, явц, үр дүнг танилцуулах. НБоГ – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
13 Гэр хорооллын айл өрхийн хашаа, нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйтэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хороо, хэсэг тус бүрээр гаргаж, 2020.04.03-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх, зохион байгуулж буй арга хэмжээг олон нийтэд сурталчилах. 9 дүүргийн ЗДТГ   -Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөг тогтоосон хугацаанд батлуулж ирүүлсэн байдал, -Ариутгал халдваргүйтлийн ажлын явц, үр дүнг олон нийтэд сурталчилах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
14 Гэр хорооллын гудамж, гуу жалга, орон сууцны хороололд үүссэн ил задгай хог хаягдалыг бүрэн ачиж тээвэрлэх, дахин үүсгүүлэхгүй байх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, дараагийн шуурхай зөвлөгөөнөөс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээг илтгэх хуудсаар ХХУЗХ-т тайлагнах.   9 дүүргийн ЗДТГ Илтгэх хуудас боловсруулж ирүүлсэн байдал
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
15 ХЕМ-ийн 2020 оны А/81 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Гадна зар сурталчилгааны байгууламжийн журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, зөрчил арилгах, ажлын явц үр дүнг сурталчилж, мэдээлж ажиллах. ХТЦХ, ДХХ, Дүүргүүдийн ЗДТГ Хяналт шалгалтын ажлын үр дүн
16 Хаврын хүчтэй салхи, шуурганы улмаас аж ахуйн нэгж байгууллагын хаяг, рекламны самбар унах, орон сууцны дээвэр хуулрах, шинээр баригдаж буй барилга байгууламжаас мод, төмөр зэрэг барилгын материал унах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ, СӨХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
17 2019-2020 он дамжин хэрэгжиж буй,  нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, эрчимжүүлэх, захиалагчийн хяналтыг сайтар тавьж, явц үр дүнг мэдээлж ажиллах. Явган замын тохижилтын ажлууд /Төвийн 6 дүүрэг, ажлын хэсэг, НАЗХГ/Эмнэлгийн тохижилтын ажлууд /ХТЦХ, НАЗХГ/,Зураг төсвийн ажлууд ХТЦХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
18 Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлсэн явган замын тохижилтын ажлаас он дамжин санхүүжигдэн хэрэгжүүлэх тохижилтын ажлуудыг эхлүүлэх, захиалагчийн хяналтыг сайтар тавьж, ажлыг чанартай хийлгэх. БГД, СБД, СХД, ЧД, ХУД, БЗД Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
19 Ногоон байгууламжийн /улиас модны/ хэлбэржүүлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан хариуцсан гудамж, зам талбайн модны хэлбэржүүлэлтийг ХЕМ-ийн батласан хуваарь, зөвлөмжийн дагуу зөв хийх, тусгай зориулалтын багаж хэрэгслэлийг ашиглах, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. ХТГ  ОНӨААТҮГ, 9 Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ-ууд Хэлбэржүүлсэн модны тоо, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
20 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч болон худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, өдөрт нийлүүлэх махны тоо хэмжээ, савлагаа, хаяг, шошго, уутны чанар бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж борлуулалтын өдөр тутмын дүн мэдээг гарган ажлын хэсгийг мэдээллээр хангаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ,   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн  
21 Арилжааны банкны зээлийн эх үүсвэр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан, “Бодлогын гэрээ”-гээр нөөцөд бэлтгэсэн махнаас дээж авч, жижиглэн савлах цехийн үйл ажиллагааны явцад хяналт тавьж, явц үр дүнг танилцуулж ажиллах Ажлын хэсэг НМХГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар Зохион байгуулж буй арга хэмжээний явц үр дүнг танилцуулсан байдал

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА