УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 04 дүгээр сарын  10                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 НЗД-ын 2019 оны А/1377-р захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 101кв-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ажлын хөрөнгө оруулалт, техникийн шийдлэл, ажлын явцыг НЗД-ын Зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ “УБДС” ТӨХК “УБЦТС” ТӨХК ШУТИС Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
2 НЗД-ын Зөвлөлийн 2020 оны 01 дүгээр хурлаас өгсөн ОСНААУГ, ХОСМХ-дод иргэдээс ирүүлж буй санал, гомдол, дуудлагын шийдвэрлэлтийг ШУЗТ-ийн мэдээллийн санд нэгтгүүлэх,  “Бүртгэл, мэдээлэл, хяналт”-ын нэгдсэн санд оруулах чиглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт, ШУЗТ-ийн үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүн ХЕМ-ийн зөвлөлийн хуралд тус тус  танилцуулах, ДХХ, ХИБХ, ШУЗТ, ХОСНААХТ, ОСНААМХ Зохион байгуулсан арга хэмжээний тайлан, шалгалтын үр дүн
3 Хувийн орон сууцны контор, СӨХ-үүд хариуцсан хотхон, хороолол, орц, тэдгээрийн хүн ихээр гар хүрдэг газруудад ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийлгэх, ариутгал, халдваргүйтэл хийж буй байдалд хяналт тавьж ажиллах, явц, үр дүнг мэдээлж тайлагнаж  ажиллах. ХИБХ, МСӨХДЗөвлөл, ХОСНААМХ, ОСНАА-ын хөгжлийн төв, ОСНААУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
4 НЗД-ын  “Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн хүрээнд СӨХ-үүдэд явуулсан хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. ХИБХ, Ажлын хэсэг   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
5 НЗД-ын зөвлөлийн 2020.03.26-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн хугацаанд харьяалах нутаг дэвсгэрийн айл өрхийг түлшээр хангах, сайжруулсан түлшийг нөөцлөх, зохион байгуулалтын бэлтгэл арга хэмжээг авах, 386 цэгийн гэрээ дүгнэх ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны дотор дуусгаж, шинээр байгуулах 50 дундын цэгийн судалгааг гаргаж танилцуулах.16-аас дээш нам даралтын халаалтын зуухтай иргэн, аж ахуй нэгжүүдтэй ТТТ ХХК, УБЗАА-аас “Гурвалсан гэрээ” байгуулах ажлыг эрчимжүүлэх. ХИБХ, Дүүргүүдийн ЗДТГ, ТТТ ХХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
6 “Хот тосгон ба суурин газрын авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн стандарт”-ыг Стандарт, Хэмжил зүйн газрын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
7 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2020.01.27-ны 01-07-015/02 дугаартай “Цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангуулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудтай зөвшилцөн батлуулах. ХИБХ, УБЦТС ТӨХК, ХБХГ, НГЗБА, 9 дүүргийн ЗДТГ Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, Мэдээлэл хийх хуваарийн дагуу хийсэн ажлын танилцуулга
8 УБЗЗАГ-тай гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Тасганы овооны хойд тал, Ардчилсан намын байрны урд байгаа шаардлага хангахгүй хайс хашлагуудыг авах. ХИБХ, УБЗЗАГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
9 Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл авсан газруудын ажлын явц, ялангуяа нөхөн сэргээлтийн байдалд газар дээр нь шалгаж, зам талбай, хог, шороог цэвэрлүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн, чанартай дуусгуулах. Өнгөрсөн онуудад нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дахин зөвшөөрөл олгохгүй байх, “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жилийн хүрээнд инженерийн шугам сүлжээний угсралт, засвар арчлалт хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангуулж ажиллуулах түүнд хяналт шалгалт тогтмол явуулах. НАЗХГ, Ажлын хэсэг Олгосон зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байдал.
10 Нийт нутгаар хуурайшилт ихтэй иргэд шар өвс шатаасны улмаас зуслангийн бүсэд хэд хэдэн удаагийн гал түймэр гарсан. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төвлөрсөн хогийн цэгүүдэд гал гарч болзошгүй тул холбогдох байгууллагууд бэлэн байдалд ажиллах. 9 Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдал
11 Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн замд гарсан автозамын эвдрэлийг засварлах, ус зайлуулах байгууламж байгуулах ажлыг зохион байгуулах.    НАЗХГ, ЧД-ийн ЗДТГ Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдал
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12 Төвлөрсөн хогийн цэгүүдэд дахин боловсруулах үйлдвэр байгуулах 14 компанийн гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулах. ХХУЗХ – Гэрээг дүгнэх ажлын явц
13 Гадна орчны температур нэмэгдэж буй тул гэр хорооллын гудамж, айл өрхийн нүхэн жорлонг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг яаралтай эхлүүлж, хэрэгжүүлсэн арга хэмжээг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.  9 дүүргийн ЗДТГ – Ариутгалын ажлын явц – Хэвлэл мэдээллээр арга хэмжээг сурталчилсан байдал
14 Шалган нэвтрүүлэх товчоодод байгаа нийтийн бие засах газруудыг засварлах, зарим газруудад шинээр бие засах газар байгуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, 7 хоногт 1-2 удаа ариутгах ажлыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж ажиллах. ХХУЗХ, Хяналтын төрийн бус байгууллагууд – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
15 Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, автомашины засварын газар, авто угаалга, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал, халдваргүйтэл хийлгэх ажлын 2 дугаар үе шатыг 04 дүгээр сарын 11-ныг хүртэл гүйцэтгэж, 3 дугаар үе шатыг 04 дүгээр сарын 30-ийг хүртэл  үргэлжлүүлж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж, ажлын явц хийж хяналтыг сайруулах арга хэмжээ авах. ХХУЗХ, Хяналтын төрийн бус байгууллага Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
16 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто машин, явганаар хийж буй ариутгал, халдваргүйтлийн ажлын 3 дугаар үе шатыг 04 дүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулж, хяналтын ажлыг сайжруулах. Ажлын явц, үр дүн
17 БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах. ХТЦХ, ХХУЗХ – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
18 “Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журам”-д хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр санал тусгаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах. ХХУЗХ, ЗУСХ, НЗДТГ Боловсруулсан санал
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
19 Ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэлсэнтэй холбогдуулан хариуцсан гудамж, зам талбай, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө дагуух модны хэлбэржүүлэлт, шохойдох ажлыг ХЕМ-ийн батласан хуваарь, зөвлөмжийн дагуу зөв хийх, тусгай зориулалтын багаж хэрэгслэлийг ашиглах, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. Мананцар үүсгэгч машиныг ашиглан мод угаах ажлыг зохион байгуулах. ХТЦХ, ХХУЗХ, ХТГ  ОНӨААТҮГ, 9 Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ-ууд Хэлбэржүүлсэн модны тоо, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
20 Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд буй нарс, гацуур, гоёлын модыг Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамж буюу БНХАУ, БНЭУ-ын элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбайд шилжүүлэн суулгах ажлыг горим, зааварчилгааны дагуу гүйцэтгэх, ажлын явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгч ажиллах. Тухайн орчинд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх явган замын ажлыг эрчимжүүлж, тохижилтын ажилтай уяалдуулах.    ХТЦХ,
СБД-ийн ЗДТГ Хяналтын төрийн бус байгууллага
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
21 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө шинээр болон он дамжин хэрэгжүүлэх инженер хангамж, тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх, захиалагчийн хяналтыг сайтар тавьж, явц үр дүнг мэдээлж ажиллах. Гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэгГэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахОрон сууцны байрнуудын дээвэр, цахилгаан шатны засварГадна шугам сүлжээний засварЯвган замын тохижилтын ажил /9 дүүргийн ЗДТГ, НАЗХГ/Эмнэлгийн тохижилтын ажлууд /ХТЦХ, НАЗХГ/, Зураг төсвийн ажлууд ХИБХ, ХТЦХ, ХХУЗХ, НХОГ, НАЗХГ 9 Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн         тарих шилмүүст нарс, гацуур, гоёлын мод бут сөөгтэй уяалдуулж  шуурхай эхлүүлэх, захиалагчийн хяналтыг сайтар тавьж, ажлыг чанартай хийлгэх.
22 ХЕМ-ийн 2020 оны А/81 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Гадна зар сурталчилгааны байгууламжийн журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, зөрчил арилгах ажлын үр дүнг танилцуулах. ХТЦХ, ДХХ, Дүүргүүдийн ЗДТГ Хяналт шалгалтын ажлын үр дүн
23 Нийтийн эзэмшлийн эвдэгдэж сүйтгэгдсэн эд хөрөнгийг  сэргээн засварлах, арчлалт хамгаалалтыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай  ажлын хэсгийг байгуулж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдээр хохирлыг барагдуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хийж гүйцэтгэсэн ажлын мэдээг улирал тутам УБЗАА, ХСОАБХЗГ тайлагнаж байх. 9 Дүүргийн ЗДТГ Байнгын ажиллагаатай ажлын хэсгийн ирүүлсэн мэдээллийн чанар, үр дүн
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
24 ХЕМ, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нарын хамтран баталсан “Хүүхэд, гэр бүлд ээлтэй 2020 оны шилдэг ААНБ шалгаруулах удирдамж”-ийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны дотор холбогдох ААНБ, төрийн бус байгууллагад хүргүүлж, Дүүргийн ЗДТГ-ын цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлж, сурталчилах. ХҮХҮХ, 9 Дүүргийн ЗДТГ – Удирдамжийг олон нийтэд сурталчилж, холбогдох газруудад хүргүүлсэн байдал.
25 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч болон худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, өдөрт нийлүүлэх махны тоо хэмжээ, савлагаа, хаяг, шошго, уутны чанар бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж борлуулалтын өдөр тутмын дүн мэдээг гарган ажлын хэсгийг мэдээллээр хангаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ,   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн  
26 Нөөцийн махны Ажлын хэсгийг Мягмар гариг бүрийн 16:00 цагт хуралдуулж, нөөцийн махны нийлүүлэлтийг тасалдуулж буй ААНБ-ын асуудлыг шийдвэрлэж, шинээр хүсэлт гаргасан ААНБ-ын судалгааг хийж, нөөцөд бэлтгэсэн махнаас дээж авч, жижиглэн савлах цехийн үйл ажиллагааны явцад хяналт шалгалт явуулж, үр дүнг танилцуулах. Ажлын хэсэг НМХГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар Зохион байгуулж буй арга хэмжээний явц үр дүн
27 Батлагдсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилал явуулах бэлтгэл ажлыг хангуулж, 04.15-ны өдрөөс аттестатчиллыг эхлүүлэх. 9 дүүргийн ЗДТГ, НЦГ Удирдамжийн төслийг боловсруулж батлуулсан байдал

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА