Шилмүүст модны титэм угаах ажилд мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашин ашиглана


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч 2016-2019 онуудад нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд нийт 8045ш нарс мод, 2055ш гацуур мод тарьж ургалт 98%-тай байна.
Цаг агаар нэмэх градустай болсон тул өвлийн турш шороо, тоос тортогт дарагдсан шилмүүст моддын титэм, шилмүүсийг угаах ажлыг 04 сарын 13-наас эхлүүлж Чингисийн өргөн чөлөө дагуух 247ш нарс модыг угаасан. Угаах ажилд мананцар үүсгэгч тусгай зориулалтын машин техникүүдийг ашиглах бөгөөд өнөөдөр Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхантай Хот тохижилтын газрын инженер техникийн ажилчид, жолооч нарт угаах ажлыг явуулахад анхаарах шаардлагатай заавар зөвлөмж болон хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох зэрэг асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашин нь нийт 5 байдаг бөгөөд нийслэлийн нутаг дэсвгэрт хийж буй халдваргүйтгэлийн 2 дугаар шат өчигдөр дуусаад байгаа юм. 3 дугаар шат 04 сарын 20-ноос эхлэх бөгөөд энэ хооронд шилмүүст модны титэм угаах ажлыг хийхээр хуваарь гаргаад байна.