Монгол наадам цогцолборын асуудлаар хуралдав

Нийслэлийн Засаг даргын 2017.11.24-ний өдрийн А/890 дугаар захирамжаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т олгогдсон улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ХЕМ Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулагдаж 2 жил гаруй хугацаанд ажиллаж, МУ-ын ЗГ-ын 2015 оны 456 дугаар тогтоолоор олгосон 12,582га улсын тусгай хэрэгцээний газрын давхцалыг арилган, ЗГ-ын 2020.03.25-ны өдрийн 109-р тус тогтоолоор шинэчлэн батлуулсан.
Батлагдсан тогтоолын дагуу ажлын хэсэг өнөөдөр хуралдаж цаашид шийдвэрлэх дараах асуудлуудаар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл болголоо.

1. Шинэчлэн боловсруулсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Засгийн газарт өргөн барихтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барих бэлтгэл ажлыг хангах.
2. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ Улсын тусгай хэрэгцээний газрын эргэлтийн 50 цэгийн бэхэлгээ хийж, хилийн цэсээ баталгаажуулах
3. Тусгай хэрэгцээний хилийн цэс дотор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг журамлах, одоогийн барилгажсан хэмжээг тэлэхгүйгээр хязгаар тогтоох
4. БХБЯ, ГЗГЗЗГ, Нийслэл, Төв аймагтай “Тусгай хэрэгцээний газар эзэмшил, ашиглалтын гурвалсан гэрээ” байгуулах
5. Улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах 15,9 сая.төгрөгийг шийдвэрлүүлэх
6. Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамарах 565,8га газрыг мэдээллийн санд бүртгэх, шинэчлэл хийх.

Ирэх долоо хоногт ажлын хэсэг дахин хуралдаж, явц, үүргийн биелэлтийг хэлэлцэхээр боллоо.