Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монгол Хурандаа Нийгэмлэг ТББ нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудад алба хааж байгаад бэлтгэл болон чөлөөнд гарсан хурандаа цолтнуудын мэдлэг, ажлын туршлага зэргийг Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тусгах, нийслэлээс зохион байгуулах урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээнд тэднийг оролцуулах, хурандаа цолтнууд нийслэлийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Монгол Хурандаа нийгэмлэг ТББ-ын тэргүүн Ч.Баатар нар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр санамж бичиг байгуулж цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тус албаны ногоон байгууламжийн мэргэжилтэн Д.Сүхбат товч танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн хурандаа нарт өнгөрсөн онуудад хийсэн ажлуудынхаа талаар хэвлэн гаргасан Хот нийтийн аж ахуйн онцлох ажлууд номоо дурсгалаа.