Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс жил бүр нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг батлан ажилладаг.

Жилд дундажаар нийт 9 бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагддаг бөгөөд Сар шинийн баярыг угтсан, Их цэвэрлэгээний 90 минут, Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ, Үндэсний их баяр наадмыг угтсан цэвэрлэгээ, Шарилжгүй Улаанбаатар 1-р, 2-р үе шат, Хичээлийн шинэ жилийг угтсан, Нийслэлийн өдрийг угтсан, Халтиргаа гулгаанаас сэргийлэх, Шинэ жилийн баярыг угтсан зэрэг их цэвэрлэгээнүүдийг зохион байгуулдаг.

Хаврын хуурайшилт үүсч, цасанд дарагдсан хог шороогоо ил гарч буй энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг зохион байгуулж идэвхитэй оролцохыг уриалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажилладаг бүхий л мэргэжлийн байгууллагууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг цэвэрлэж ажиллана.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдваргүйтгэлийн ажлыг 02 сарын 08-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд нийт 3 төрлөөр зохион байгуулж байна.
1. Тусгай зориулалтын 8 авто машинаар хийх халдваргүйтгэлийг 03 сарын 17-ноос эхлүүлсэн бөгөөд нийт 8646км замд буюу Улаанбаатар хотын 9 дүүргийг бүтэн 2 удаа халдваргүйтгээд байна. Энэ ажил үргэлжлэн хуваарийн дагуу хийгдэнэ.
2. Автомашин хүрэх боломжгүй бохирдол ихтэй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, далан сувгийг тусгай зориулалтын моторт төхөөрөмжөөр гар халдваргүйтгэл хийх ажил 04 сарын 30 хүртэл хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар 1,4 сая м.кв талбайг халдваргүйтгээд байна.
3. Аж ахуйн нэгж байгууллагуудын гадна, дотно орчныг халдваргүйтгэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 02 сарын 08-наас эхлэн хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 18000 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг бүрэн халдваргүйтгээд байна. Уг ажлыг илүү нарийвчлан 04 сарын 03-наас эхлэн өмнө нь хийгдэж байгаагүй аж ахуйн нэгж бүрийг дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нарийн тусламжтайгаар хийж 13120 аж ахуйн нэгжийг халдваргүйтгэсэн. Өнөөдрийн байдлаар 93,6% 1-3 удаа бүрэн халдваргүйтгэлд хамрагдсан бөгөөд одоо үлдсэн 945 бар рестораныг халдваргүйтгэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.