Тендерийн Урилга

Хог хаягдлын ландфилл болон барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэрт ашиглах хүнд даацын машин, механизм  нийлүүлэх тухай

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны /ЕСБХБ/ хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

            “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд баригдах Морингийн давааны хог хаягдлын ландфилл болон барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэрт ашиглагдах хүнд даацын машин, техник нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ЕСБХБ-аас зарлаад байна.

Энэхүү тендер нь ЕСБХБ-ны  худалдан авах ажиллагааны ерөнхий бодлого, дүрмийн дагуу явагдах ба ЕСБХБ-ны цахим хуудаснаас энэхүү дүрмийг дор дурьдсан линкээр орж татаж авах боломжтой. https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html.

Тендер нь дор дурьдсан 4 багцаас бүрдэх юм.  Үүнд :

Багц 1: Гэрээ UBSWMP-2-1 – Экскаватор

Багц 2: Гэрээ UBSWMP-2-2 – Бульдозер; Ландфиллд ашиглагдах хүнд даацын нягтруулагч

Багц 3: Гэрээ UBSWMP-2-3 – Пикап жийп машин; Дугуйт ачигч болон буулгагч (ковш).

Багц 4: Гэрээ UBSWMP-2-4 – Tрэйлер; Tрэйлер зөөх машин; усны автомашин; задгай тэвштэй автомашин.

Тендерт оролцогч нь нэг болон нэгээс дээш хэдэн ч багцад саналаа ирүүлж болно. Багц болгоны үнийн саналыг тусад нь ирүүлнэ. Нэгээс дээш багцад үнийн санал ирүүлж багцуудыг нийлүүлэн тодорхой үнийн хөнгөлөлт үзүүлж болох ба тендерийн харьцуулалт хийхэд энэхүү үнийн хөнгөлөлтийг харгалзан үзнэ.

Тендерт оролцогч нь төсөл хэрэгжих газар нутаг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод  бараагаа нийлүүлнэ.

Тендерт дэлхийн ямарч улсын аж ахуйн нэгж, иргэд оролцох эрхтэй. Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичигт тусгагдсан  шаардлагыг хангах шаардлагатай бөгөөд зөвхөн шаардлага хангасан оролцогчдийн тендерийг үнэлэх болно.

Дор дурьдсан линкээр орж Тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой. https://ecepp.ebrd.com/delta/viewNotice.html?displayNoticeId=11116323

Тендерийн баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 08 өдрийн 00 цаг хүртэл ЕСБХБ-ны цахим хуудсаар хүлээн авах ба тендертэй холбоотой лавлах зүйлийг зөвхөн ЕСБХБанкны цахим хуудсаар орж, цахимаар асууж лавлана.

Улаанбаатар хотын Захирагчий ажлын алба нь энэхүү тендертэй холбоотой ямар нэг тодруулга, мэдээлэл өгөхгүй болно.

                   УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА