Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 04 Дүгээр сарын 24-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 04 дүгээр сарын  24                                                                                                                                                                      Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 НЗД-ын 2019 оны А/1377-р захирамжийг хэрэгжилтийн явцыг НЗД-ын зөвлөлийн 2020.04.23-ны хуралдаанд танилцуулсантай холбогдуулан хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой 56 халаалтын зуухны 136 барилга байгууламжийн халаалтын зуухыг зогсоох техникийн шийдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх. Төвлөрсөн дулаанд холбогдох боломжтой 100кВт/цаг-аас дээш хүчин чадалтай нам даралтын халаалтын зуух эзэмшигч ААНБ-уудын  техникийн нөхцөл олгох, зураг төслийг  баталгаажуулах ажил удаашралтай байгааг эрчимжүүлэх,  /ХБХГ, УБДС ТӨХК/Цахилгаанд холбогдох боломжтой халаалтын зуух эзэмшигч 13 аж ахуйн нэгжүүд техникийн нөхцлөө бүрэн авсан тул техникийн шийдлийг гаргах зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, газар дээр нь судалгаа тооцоо хийж 04-р сарын 30-ны өдрийн хурлаар танилцуулах. ХИБХ, ХБХГ, НАБТГ, НБГ, НХОГ, УБДС ТӨХК, Дөрвөн гүн ХХК   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,Техникийн нөхцөл олгосон,  зураг төсөл  баталгаажуулсан иргэн, ААНБ-ын тоо,  
2 Төвийн дулаан, цахилгаан хангамжид холбогдох боломжгүй улс, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн барилга болон 2020-2021 онуудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа 14 ширхэг сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хийн хангамжид шилжүүлэх асуудлаар Газ ком ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд ажлын зураг төслийг боловсруулан батлуулж, угсралтын ажлыг эхлүүлэх. ХБХГ, НБГ, НХОГ, Газком ХХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,Хийн хангамжид шилжүүлэх сургууль цэцэрлэгийн зураг төслийг боловсруулан батлуулсан тоо, эхлүүлсэн ажил,
3 Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтын мөрөөр гарсан дүгнэлтийн хүрээнд ХЕМ-ийн тушаалаар Ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч, мэргэжлийн холбоодод харьяалалтай конторуудын ээлжийн диспетчертэй болон шуурхай дуудлагын утас ажиллуулдаг, ….. хэрэглэгчийн үйлчилгээний програм хангамжууд, тайлагналтын системтэй байгаа эсэх”-д хяналт шалгалт явуулах. ДХХ, ХИБХ, ШУЗТ   Зохион байгуулсан арга хэмжээний тайлан, шалгалтын явц, үр дүн
4 НЗД-ын  “Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн хүрээнд СӨХ-үүдэд явуулсан хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. ХИБХ, Ажлын хэсэг   НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулсан байдал,Хурлаас гарсан шийдвэрийг албажуулсан байдал.
5 Орон нутгийн өмчид бүртгэлгүй 530 орон сууцны байрны гадна шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барих, бэлтгэл ажлыг хангах. ХИБХ, НӨАУГ Тогтоолын төслийг өргөн барьж, НЗД-ын албан бичиг гаргуулсан байх,Хурлалдааны товд оруулсан эсэх
6 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2020.01.27-ны 01-07-015/02 дугаартай “Цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангуулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудтай зөвшилцөн батлуулах. ХИБХ, УБЦТС ТӨХК, ХБХГ, НГЗБА, 9 дүүргийн ЗДТГ Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, Тусгагдсан ажил, хэрэгжүүлэх байгууллагын тоо.
7 Дотоод хяналтын хэлтсээс явуулсан үзлэг хяналтын мөрөөр мэргэжлийн байгууллагуудтай хийсэн хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд дараах байршлуудад авто замын хашлага суурилуулах, хайс хашлагыг засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах.   Намьянжүгийн гудамж, Сандэй плазагийн өмнөх, авто зам тусгаарлах хайсыг засварлаж, нөхөн сэргээх, будахӨнөр хорооллын арын гудамж, 34-р байрны ард талд хашлага тавих, ЭТӨЧ, Сутайн буянт захын урд хэсэгт хашлага, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хороололын өмнөх хэсэгт хашлага,Товчооны зам, Энхжин худалдааны төвийн урд хэсгийн хайсыг  хураасны дагуу хашлага тавих.Их тойруу, Сансарын нүхэн гарцын хойд талын хайсыг засварлах, Чингисийн өргөн чөлөө, Баянгол зочид буудлын урд талын хайсыг засварлах ХИБХ, УБЗЗАГ Засварласан, будсан хайсны байршил, хэмжээ,Шилжүүлсэн болон авсан хайсны байршил, хэмжээ,Шинээр хийсэн хашлаганы байршил, хэмжээ.
8 Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан хамгаалуулагч нарын байнга зорчдог дараах байршлуудад засвар үйлчилгээг холбогдох эх үүсвэрээс хөрөнгийг шийдвэрлэх /авто замын сангийн хөрөнгө, урсгал зардал/ байдлаар яаралтай засварлаж, хэвийн байдалд оруулах. Үүнд: Энхтайваны баруун хойд сүүдрэвчний хойд талд гүүрний ирмэг хэсгийн тоосго цөмөрч нүх гарсан.Хурд хорооллын урд талд, И-март худалдааны төвийн урд талын зорчих хэсэгт траншейны таг доошоо сууж цөмөрснийг засварлаж хэвийн болгох. НАЗХГ, УСУГ     Гүүрийг зассан, өмнөх дараах зураг, зарцуулсан хөрөнгө, бусад арга хэмжээ,Засварлаж хэвийн байдалд оруулсан үзлэгийн худагны өмнөх дараах харьцуулсан зураг, зарцуулсан хөрөнгө.
9. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл авсан газруудын ажлын явц, ялангуяа нөхөн сэргээлтийн байдалд газар дээр нь шалгаж, зам талбай, хог, шороог цэвэрлүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн, чанартай дуусгуулах.Өнгөрсөн онуудад нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дахин зөвшөөрөл олгохгүй байх, “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жилийн хүрээнд инженерийн шугам сүлжээний угсралт, засвар арчлалт хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангуулж ажиллуулах, хяналт шалгалт тогтмол явуулах. НАЗХГ, Ажлын хэсэг Олгосон зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байдал.
10. Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн замд гарсан автозамын эвдрэлийг засварлах, ус зайлуулах байгууламж байгуулах ажлыг зохион байгуулах.    НАЗХГ, ЧД-ийн ЗДТГ Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдал
11. Согтуугаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг дайрч гэмтээсэн,  хохирол барагдуулахаар УБЗАА-ны дансанд төвлөрсөн хөрөнгөөс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар засварлуулж хэвийн байдалд оруулах. 2020 оны 01, 02-р сард гэрэлтүүлгийн шонг дайрч гэмтээснээс үүдсэн хохирлыг барагдуулж, дансанд төвлөрүүлэн хөрөнгөөс засвар үйлчилгээг хийгээгүй байгаа /3 байршилд/ Новелнэтворк ХХК гэрэлтүүлгийг засварлаж хэвийн байдалд оруулах. ХИБХ, ДХХ, Новелнэтворк ХХК Засварлаж хэвийн байдалд оруулсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн нэр, төрөл, хэмжээ, өмнөх дараах харьцуулсан зураг, төсвийн хэмжээ.  
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12. ХЕМ-ийн тушаалаар баталсан хуваарийн дагуу 2020.04.25-ны өдөр зохион байгуулагдах “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г  УБЗАА-аас өгсөн чиглэлийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, ШУЗТ-д мэдээлэл өгөхөөс гадна тайланг албан бичгээр тус албанд ирүүлэх. ХХУЗХ, Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээний байгууллагууд, Хяналтын ТББ-ууд -Цэвэрлэгээнд оролцсон ААНБ, иргэн, иргэдийн бүлгийн ажилчдын тоо, -Цэвэрлэсэн талбайн болон хогны хэмжээ, -Тээвэрлэсэн хогны хэмжээ,
13. Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ашиглагч байгууллагууд хариуцсан хөрөнгийг угааж цэвэрлэх, хийгдсэн ажлын талаар ШУЗТ-д мэдээлэл өгөхөөс гадна тайланг албан бичгээр тус албанд ирүүлэх. Үүнд: Авто замын болон явган замын хөдөлгөөн тусгаарлах хайс, /ХТГ/Троссон хашлага /ХТГ/,Гүүрэн гарц, нүхэн гарц, Багшийн дээдийн нүхэн гарцны Coca cola-тай сүүдрэвч /УБЗЗАГ, Улаанбаатар лифт, ХТГ/Гэрэлтүүлгийн шон /Гэрэлтүүлгийн засвар ашиглалт хариуцсан байгууллагууд/Гэрлэн дохион шон, удирдлагын төвийн шит /Контроллер/Автобусны буудал, сүүдрэвч /Дүүрэг, Жэй Си Дэко ХХК/Гадна зар сурталчилгааны байгууламж байгуулах гэрээт байгууллагуудаар байгууламжийн угаалга, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийлгэж, өнгө үзэмжийг сэргээх /ХТЦХ нэгтгэх/,Хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламж,Сандал, хогийн сав. ХИБХ, ХТЦХ Дүүргийн ЗДТГ, ХТГ, УБЗЗАГ, УБ лифт ОНӨААТҮГ, ЗХУТ, Гэрэлтүүлгийн засвар ашиглалт хариуцсан байгууллагууд, Жэй Си Дэко ХХК -Цэвэрлэсэн, угаасан байгууламжийн нэр, төрөл, хэмжээ -Цэвэрлэгээнд ажилласан хүний тоо, Бусад зохион байгуулалтын арга хэмжээ, фото зураг
14. Нийт нутгаар хуурайшилт ихтэй, иргэд шар өвс шатаасны улмаас зуслангийн бүсэд хэд хэдэн удаагийн гал түймэр гарч байгаа тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төвлөрсөн хогийн цэгүүдэд гал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлэн  байдлыг хангаж ажиллах. 9 Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдал
15. Гадна орчны температур нэмэгдэж буй тул гэр хорооллын гудамж, айл өрхийн нүхэн жорлонг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг яаралтай эхлүүлж, хэрэгжүүлсэн арга хэмжээг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.  9 дүүргийн ЗДТГ -Ариутгалын ажлын явц, -Хэвлэл мэдээллээр арга хэмжээг сурталчилсан байдал.
16. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, автомашины засварын газар, авто угаалга, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал, халдваргүйтэлийн цогц арга хэмжээний  3 дугаар үе шатны ажлыг эрчимжүүлэх, зөвлөмжийн дагуу хийлгэх, сурталчилж ажиллах. ХХУЗХ, Хяналтын ТББ, -Ариутгалд хамрагдсан ААНБ, байгууламжийн тоо, -Ариутгасан талбайн хэмжээ, -Ариутгалд ажилласан байгууллага, хүний тоо.
17. 1.НИТХ-ын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, төслийг 04-р сарын 30-ны өдрийн дотор ирүүлэх. Тавигдах шаардлага: Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь 2020.06.01-ний дотор бүрэн хэрэгжиж эхэлсэн байхаар хугацааг тооцсон байх,Төлөвлөгөөг хариуцсан чиг үүргийн хүрээнд бүлэг, заалт бүрээр нарийвчлан гаргах, ажлуудыг бүрэн, зөв, хариуцах нэгж, албан тушаалтан, зарцуулах төсөв, эх үүсвэр  бүрээр тодорхой гаргасан байх, 2.Журам батлагдсанаас хойшхи хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи тайланг 2020.04.30-ны дотор фото зурган тайлбар бүхий илтгэх хуудас гаргаж ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ -Төлөвлөсөн төлөвлөгөө, тусгасан заалт, хугацаанд нь ирүүлсэн байдал,
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
17. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ажлуудад НЗД-ын захирамжаар өгөгдсөн үүргийн хүрээнд Захиалагчийн хяналт тавих ажлыг сайжруулах, гүйцэтгэгч байгууллагуудын бараа материалын чанар, татан авалт, талбайн зохион байгуулалт, машин механизм, хүн хүчийг бүрэн ажиллуулж, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, барилгын норм дүрмийг хангуулж ажиллах. Үүнд: БЗД, 4-р Хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд 1.8 га газарт хийгдэж буй спортын талбайн тохижилт,Маршалын гүүрнээс БЗД-ийн товчоо хүртэлх дугуйн зам,Тахилт, Цагдаа толгойд хийгдэж буй тохижилтын ажил. НХОГ Хяналтаар ажилласан тоо, ажилласан инженерийн тоо,Хяналтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,Гүйцэтгэгчид өгсөн үүрэг, бусадФото зураг
18. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хийгдэх явган замын судалгааг эцэслэн танилцуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах,  “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, Явган хүний зам, талбайн төлөвлөлт хучилт, угсралтад тавигдах шаардлага”-ыг мөрдүүлэх талаар баримт бичгүүдэд тодорхой тусгах,   Танилцуулж шийдвэрлүүлсэн явган замын байршил, талбайн хэмжээ, төсөв,Батлагдсан шийдвэр,ХАА-г зохион байгуулсан эсэх
19. НТХО-аар 2019-2020 онд он дамжин төвийн 6 дүүрэгт хэрэгжих явган замын тохижилтын ажил эхлэхгүй байгаа тул ажлыг эхлүүлж, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах,  захиалагчийн хяналтыг сайтар тавих, Байршил шилжүүлж, НЗД-ын захирамж гаргуулах шаардлагатай дүүргүүд НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулах, мөн газар чөлөөлөлтийн асуудлыг зохицуулж дэмжлэг үзүүлэх, бэлтгэлийг хангуулах /СХД, БГД, БЗД/   Эхлүүлсэн, тохижилт хийлгэсэн байршлын тоо, хэмжээ, НЗД-ын захирамж өөрчлүүлсэн эсэх, үр дүн.
20. Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамж, 7 буудлын Чингэлтэй, Амарсанаагийн гудамж, Ойн төгөл байгуулах 13 байршил, модлог ургамлын зохиомж хийх 23 байршил, 1200ш торхтой мод тарих зэрэг ажлуудыг эрчимжүүлэх, агротехнологийн горимын дагуу тарилт хийлгэх, хяналт тавих ХТЦХ, ХТГ,
Хяналтын төрийн бус байгууллага
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
21. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг хариуцаж байгаа гэрээт байгууллагууд болон  ХТГ ногоон байгууламж шинээр тарих, нөхөн тарих, арчлах ажлыг эрчимжүүлэх,  технологийн дагуу хийх, өдөр тутмын хяналт тавьж,Хорхой шавьж, хортонгоос сэргийлэх улиас мод шохойдох ажлыг дуусгахАжлын талбайд ажлын хувцсыг бүрэн өмсгөж, тохижилт хийгдэж буй байршил бүрд “Самбар” байршуулах, барилгын норм дүрэм, хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, хяналт тавьж, хяналтын дэвтэрт хөтлөх ХТЦХ, ХТГ,
Хяналтын төрийн бус байгууллага
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
22. Дүүрэг бүрт байгуулагдсан Ажлын хэсгүүд, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад батлагдсан удирдамжийн дагуу аттестатчилал явуулах, ажлаа олон нийтэд сурталчилж ажиллах.  ХХҮХ, ДХХ, 9 дүүргийн ЗДТГ, НЦГ   -Удирдамжийн төслийг боловсруулж батлуулсан байдал
23. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, байршлыг тогтоож, бэлтгэл ажлыг хангуулах, хяналт тавьж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн