АВТО ЗАМ, ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ-ЫН ДАГУУ АВТО ЗАМ СЭТЛЭХ, СҮВЛЭХ, ОРЦ, ГАРЦ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтэлж, сүвэлж инженерийн шугам сүлжээ засварлах иргэн, аж ахуйн нэгж “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • Албан бичиг /аж ахуй нэгж/, өргөдөл /иргэн/;
  • Ажил эхлүүлэх зөвшөөрөл /Тухайн барилгын “Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл” авсан барилгын ажил/;
  • Техникийн нөхцөл;
  • Шугам сүлжээний батлагдсан, зөвшилцсөн ажлын зураг схем;
  • Ажил гүйцэтгэх график,
  • Байршлын фото зураг;

2. Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтэлж орц гарц гаргах иргэн, аж ахуйн нэгж “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

Үүнд:

  • Албан бичиг /аж ахуй нэгж/, өргөдөл /иргэн/;
  • Ажил эхлүүлэх зөвшөөрөл /Тухайн барилгын “Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл” авсан барилгын ажил/
  • Ажил гүйцэтгэх график,
  • Байршлын фото зураг;
  • Батлагдсан ерөнхий төлөвлөгөө.

3. “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д ирсэн материалыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хүлээн авна.

4. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг долоо хоног бүрийн Мягмар гаригт 10 цагаас хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 6 давхар, хурлын зааланд хэлэлцэнэ.

5. Ажлын хэсгийн хурал 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэнэ.

Журам татан авах:

Лавлах утас: 11-315430

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА