УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 10 дугаар сарын 16                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, засварын ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлж, дуусгуулах. Дулааны шугам угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллагуудаар яаралтай дуусгуулж, туршилт тохируулгыг хийж, ажиллагаанд залгах арга хэмжээ авах. Үүнд: ХИБХ, УБДС ТӨХК, НАЗХГ, ХИХУГ, НОСДБГ, НХОГ ОНӨААТҮГ
2 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу 2020.10.07-ноос 2020.11.01 хүртэлх хугацаанд халаалт, хэрэглээний халуун усны талаар иргэд, оршин суугчид, СӨХ-өөс ирж буй гомдлыг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг танилцуулах, аваар саатлын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах. ШУЗТ, УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК, УСУГ ОСНААУГ, ХИХУГ ОСНААМХолбоо, ХОСНААХТөв Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Дулаан хангамжийн зүгшрүүлэг хийсэн байдал
3 Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокын орон сууцны барилгуудыг халаах халаалтын зуухны барилга байгууламжийн хөрөнгийн асуудлыг 2019 онд шийдвэрлэсэн ч төсөвт зуухны угсралт, тохируулгын ажлыг орхигдуулсанаас эрсдэлтэй нөхцөл үүссэн тул УБЗАА-наас 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд НЗД-ын 2020.10.12-ний А/1168 захирамжаар 68.5 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Батлагдсан хөрөнгийн хүрээнд уурын зуухны цахилгааны болон халаалтын тогооны угсралтын ажлыг дуусгаж, ЦТП-д нацос авч суурьлуулах, халаалтын зууханд цахилгаан тэжээл өгч, галлах, тохируулга зүгшрүүлгэ хийх. ХИБХ,  НХОГ, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Дулаан хангамжийн зүгшрүүлэг хийсэн байдал
4 Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Дэд бүтцийн төв”-ийн  халаалтын зуухны хүчин чадал, ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргаж, зуух зөөж солих, уутан утаа шүүгч суурилуулах, зураг төсвийн дагуу дулааны сүлжээний гидравлик тооцоо хийх, усанд автсан 10 квт-н цахилгааны кабелийн трасс өөрчлөх ажлыг 2020.10.20-ны дотор дуусгах.          УБЦТС ТӨХК ХИХУГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
5 Нийслэлийн 2020-2021 оны дулаан хангамжийн горим тооцоог яаралтай батлуулж, халаалт дулаан доголдож буй орон сууцны хороолол, байруудын дулаан хангамжийн зүгшрүүлэг, 2-р хэлхээний дулааны тохируулгыг хийх. Үүнд: БЗД, Амгалан дулааны станцын төгсгөл 13, 15 дугаар хорооллын хэрэглэгчидБЗД, Баруун төв 100, 101 дүгээр УДДТ-ийн хэрэглэгчид ХУД, 11-р хороо, Зайсан толгойн зүүн хэсгийн хотхонууд /Энхжин хотхон/ УБДС ТӨХК, ОСНААУГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
6 УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Учрал, П.Анужин нарын гаргасан санал хүсэлтийн дагуу СХД-ийн 38-р Хороо, Залуус хороолол, “Залуус СӨХ”-ийн хариуцаж байгаа 7 орцны 14 ширхэг цахилгаан шатны засвар үйлчилгээ хийлгэхэд шаардагдах хөрөнгийг НТХО-аар яаралтай шийдвэрлүүлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх. Цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг  мэргэжлийн байгууллага болох “Цагаан арал ХХК”-д хариуцуулах.СХД-ийн 19-р Хорооны 3-р байрны 48 айлын орон сууцны А, Б блокны 4ш цахилгаан шатны засварын хөрөнгийг УБЗАА-наас шийдвэрлэсэнтэй холбогдуулан барилга угсралтын ажлыг хийлгэх. ХИБХ, УБ лифт ОНӨААТҮГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7 УБЗАА-ны захиалгаар хийгдэж байгаа “Орон сууцны хороолол доторхи хотын болон туслах гудамж замуудын нүхэн эвдрэлийг нөхөн засварлах”, гэр хорооллын шороон замыг хусаж тэгшлэх ажлыг  2020.10.18-ны дотор ажлыг чанартай хийлгэж дуусгуулах.Санхүүжилтийн урьдчилгааг 2020.10.20-ны дотор олгож дуусгах, дууссан ажлуудад комисс ажиллуулж, ашиглалтад хүлээн авах ХИБХ, ДХХ, Тээврийн Цагдаагийн алба, НАЗХГ, Ногоон байгууламж, хог хаягдлын хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
8 Өвлийн хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийг дуусгуулах, эрчимжүүлэх,  УБЗАА-аас худалдан авах ажиллагааг зохион байгуулсан ТАХ-үүдийн ажлын явц, үр дүнг ХЕМ-ийн  2020.10.30-ны шуурхай зөвлөгөөнд  дараах байдлаар танилцуулах. Барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэл, хувь,Төсөл арга хэмжээнүүдийн санхүүжилтийн үе шат, олголтын байдал,Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан байдал. НАЗХГ, ХСОАБХЗГ, НХОГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9 Цаг үеийн тулгамдсан асуудлуудын хүрээнд Хот нийтийн аж ахуйн Шуурхай бригадын зардлаас 123,8 сая төгрөгөөр санхүүжүүлэх дараах 5 байршлын ажлыг эрчимжүүлэх: Үүнд: Налайх дүүргийн 3 дугаар Ус дулаан дамжуулах төвийн нөөц 45 квт-н хүчин чадалтай сүлжээний насосСХД-н 19 дүгээр хороо, 160 айлын цахилгаан шатЧД-н Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байрны ялтсан бойлерБГД-н Сэтгэмж цогцолборын цахилгаан хангамжСХД-н 170 дугаар цэцэрлэгийн гадна бохирын шугам сүлжээний засварын ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 01 ний дотор хийж гүйцэтгэхийг  ХИБХ НБГ Чандмань Налайх ОНӨААТҮГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
10 Авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн байршуулах, шинэчлэх байршлуудын судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 9-р сард хийж, байршлуудыг тогтсон. Уг ажлын хүрээнд хэрэгжүүлэх 2400 у/м хайсыг судлагдаж, байршил нь тодорхой болсон гудамж, замуудад  суурилуулах нөхөн байршуулах ажлыг 2020.10.20-ны дотор дуусгах. УБЗАА-ны урсгал санхүүжилтээр 6 байршилд хийгдэж байгаа авто замын эгнээ тусгаарлах хашлагыг хийлгэж дуусгах, санхүүжилтийг олгох. НАЗХГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
11 НЗД-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд өгсөн үүргийн дагуу нийтийн эзэмшлийн хариуцсан зам, талбай, ногоон байгууламж, гудамжны гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийг өвлийн асалтын горим, хуваарьт шилжүүлж, жигдрүүлэх,“Тулга систем”-д холбогдоогүй 200 гаруй гэрэлтүүлгийн асалтын горим, шитийн тохируулгыг 7 хоног тутам хийж, засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх, хяналт тавьж ажиллах.Гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний талаархи нэгдсэн мэдээллийг УБЗАА болон Дүүргүүдийн ЗДТГ-тай гэрээтэй бүх компаниудын хэмжээнд нэгтгэж, Хяналтын ТББ-аас 2020.10.30-ны шуурхай зөвлөгөөнд танилцуулах. ХИБХ, Дүүргийн ЗДТГ, Гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагууд, ШУЗТ, Хяналтын ТББ Засварын ажлын үр дүн, Асалтын хувь хэмжээ
12 Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгаж, тохижилт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгах ХИБХ ХТЦХ Охь мандал ХХК Ажлны зохион байгуулалт
13 ХУД, 15-р хороо, Гээгээнтэн цогцолбор орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний 5 байршлаас энэ жил гүйцэтгэх 2 байршлын ажлыг шуурхай гүйцэтгэж, ажлын явцыг 2020 оны 10 дугаар 21-ний өдөр ХЕМ-т танилцуулах.   СХД-ийн 9, 25 дугаар хороо Зүүн салааны 2-р буудал малчины 2-р гудамж 151-р сургуулийн урд гудамжнаас хөрсний ус гарч Баруун салааны авто зам хүртэл 760м газар авто зам, талбай усанд автан, шөнө хөлдөж халтиргаа гулгаа үүссэнийг шуурхай арга хэмжээ авч 200 орчим метр газар ил суваг татах ажлыг шуурхайлах,   ГУББГ ОНӨААТҮГ, УСУГ ОНӨААТҮГ           Засварын ажлын явц, үр дүн  
14 СХД, БЗД, СБД-ийн 10 байршилд НҮБ-ийн Хабитат төслийн 4,3 сая долларын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байгаа хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан сувгийн ажил 6 байршилд энэ жил хэрэгжиж дуусахтай холбогдуулан ажлуудыг нь шахах, комисс ажилуулах ажлыг зохион байгуулах,   СХД, 40-р хороонд гарсан хөрсний усыг үерийн далантай холбох холболтын 1 дүгээр ажил, СХД, 40-р хороонд гарсан хөрсний усыг үерийн далантай холбох холболтын 2 дугаар ажил, БЗД, 9-р хорооны үерийн далангын барилга угсралтын ажил ХИБХ, НҮБ-Хабитат төсөл, Дэлхийн Зөн ОУБ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
15 Монгол улсын шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн №123 тоот тушаалаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн уур үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2021 оны 05 дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн, 2, 3, 4 дүгээр цахилгаан станц болон Амгалан, Сэлбэ дэд төвийн дулааны станцаас бусад эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууын усан халаалтын зуухыг 2022 оны 05 дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн тус тус түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглосонтой холбоотойгоор цахилгаан, дулаан, хийн хангамжид холбох бэлтгэл арга хэмжээ авах, техник, технологийн шинэчлэл, хийх ажлыг зохион байгуулахыг  ХИБХ, НАБГ Уур үйлдвэрлэгчдийн холбоо НЗЗ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
16 Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто замын ашигласны төлбөр хураалтын ажлыг эрчимжүүлж, Дүүргийн дэд ажлын хэсгүүд  төлөвлөгөөг биелүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. ХУД-ээс бусад дүүрэг. /Ялангуяа 9-р сарын 30-ны байдлаар СХД 80%, СБД 81%-тай байна./ НТаГ, 9 Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
17 НИТХ-ын 2020.02.20-ны өдрийн 32/03 дугаар тогтоолоор батлагдсан “журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс НЗД-ын 2020.08.27-ны өдрийн “Хог хаягдлын эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх тухай” А/1067 дугаар захирамж гарсан. Дүүргийн Засаг дарга нар дараах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг сар бүрын сүүлийн 7 хоногийн Пүрэв гаригт ХХУЗХ-т ирүүлж байх.Үүнд: Иргэд,  ААНБ, СӨХ-д чиглсэн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх нөлөөлөл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, сайн туршлагыг урамшуулах, сурталчилах.Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилж хаях зориулалт бүхий өнгөөр ялгасан зориулалтын хогийн савыг нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ААНБ-ын эзэмшил газарт байрлуулах, зохистой хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах.  Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээр хүнсний хог хаягдлыг тусад нь ангилан ялгаж хэвшүүлэх,  хороо, хэсгийн ахлагчийн зүгээс тогтмол хяналт тавьж ажиллуулах. Ангилж ялгасан хог хаягдлыг тусад нь тээвэрлэх хог тээврийн машинуудыг бэлтгэж, нэгдсэн хуваарийн дагуу тогтмол тээвэрлэх ажлыг зохион байгуулах.Ангилж ялгасан хог хаягдлыг авдаг хоёрдогч түүхий эдийн цэгүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах.Хог хаягдлын тухай хууль, журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй болон хангалтгүй хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох. ХХУЗХ, 9 Дүүргийн ЗДТГ Захирамжийн хэрэгжилтийн хувь
18 Хязгаарлагдмал хэрэгцээ /ААНБ-ын эзэмшлийн газар/-ний ногоон байгууламжийн мод бут сөөгний навч, хог хаягдлыг цэвэрлүүлж, цуглуулж, тээвэрлэж ажиллах. ХХУЗХ, 9 Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
19 2021 онд хийгдэх эмнэлэг, сургуулийн гадна орчны тохижилтын ажлын зураг төсвийг бэлэн болгож, 2021 оны төсвийн төсөлд суулгах ажлыг зохион байгуулах. ХТЦХ Боловсруулсан зураг төсөв
20 “Манай хороо-Миний гудамж аян”-ы болзолт уралдааны удирдамжийн хүрээнд шилдэг дүүрэг, хороо, ААНБ, СӨХ, өрхийг шалгаруулах ажлыг зохион байгуулан дүгнэж, ХЕМ-ийн Зөвлөлийн хуралд танилцуулах.  Нийслэл дэх ажлын хэсэг Зохион байгуулсан арга хэмжээ
21 “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-д бүртгэгдсэн 6107 зөрчлөөс шийдвэрлэгдээгүй байгаа 4620 зөрчлийг шуурхай шийдвэрлэж, шийдвэрлэлтийн мэдээг тухай бүр системд оруулж байх. Системийн статистик мэдээлэл болох дүүргийн хүн амын тоо, нийт өрхийн тоо зэрэг мэдээллийг хороо бүрээр тогтсол оруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах. 9 Дүүргийн ЗДТГ Зөрчлийн шийдвэрлэлтийн хувь хэмжээ
22 Ногоон байгууламжийн намрын тарилт хийгдэж байгаатай холбогдуулан нөхөн тарилтын, Наадамчдын зам дагуу голын бульвар хэсгийн 3.4 км урттай талбайд таригдах 746 ширхэг нарс модноос үлдсэн 249 модыг технологи, горимын дагуу чанартай гүйцэтгэж, дулаалга хийх. ХТЦХ, ХТГ ОНӨААТҮГ, Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд, Тод Газар ХХК Хяналт тавих, холбогдох арга хэмжээ авч ажиллах.
23 ХУД, Удирдлагын академийн чанх хойно байрлах Д.Сүхбаатарын “Эрдэмд Шамдахтун” хөшөөний засвар, орчны тохижилтын ажлыг шуурхай хийлгэх. ХТЦХ, НХОГ ОНӨААТҮГ Засварын ажлын явц
24 НЗД-ын 2005 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээлэл”-ийг 2020 оны 3-н улирлын байдлаар гаргаж, 2020.10.20-ны дотор ХТЦХ-т ирүүлэх. /СХД, ХУД-ээс бусад/ Дүүргүүдийн ЗДТГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Судалгааг батлагдсан загвар хүснэгтийн дагуу бүрэн, чанартай гаргаж, хугацаанд нь ирүүлсэн байх.
ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
25 МУЗГ-ын хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх,  2020-2021 онд хүн амын хэрэгцээнд зориулж 20,000тн мах бэлтгэх үүрэг өгсөний дагуу арилжааны банкнаас санхүүжигдэх 21 ААНБ-ын, нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах сүлжээ дэлгүүрүүдийн тоо, байршлын судалгааг гаргаж ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн байдал
26 НЗД-ын захирамжаар “Монголын худалдааны холбоо” болон “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос ирүүлсэн хүсэлтийг судалж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулж нийтийн тээврийн авто бусны зогсоол дээр байрлаж буй карт борлуулах цэг, Голомт Банкны бусад цэгүүдийн нарийвчилсан судалгааг гаргаж 2020.10.23-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх. 6 Дүүргийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн байдал
27 Замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалааны төвийн барааг шөнийн 22:00 цагаас хойш тээвэрлэлт хийлгэх талаар судалж, ажлын зохион байгуулалт төлөвлөлтийн талаар ХЕМ-т танилцуулах. ХҮХҮХ, НЗХТЗИГ, 9 Дүүргийн ЗДТГ Төлөвлөгөөг нэгтгэж танилцуулсан байх