УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 10 дугаар сарын 30                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд орсон өөрчлөлтийн дагуу түүхий нүүрс түлэхийг хориглосон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр Хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрх, үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, өнжмөл түүхий нүүрсийг худалдан авах ажпыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Уг ажилтай холбогдуулж, түүхийн нүүрсний судалгааг 2020.11.05-ны дотор гаргаж ХИБХ-т ирүүлэх, гаргасан судалгааны хүрээнд нүүрсийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтай газарт худалдан борлуулах ажлыг 2020.11.12-ны дотор зохион байгуулах. ХИБХ, БЗД, СХД, НД Дүүргүүдийн ЗДТГ, Дүүргүүдийн МХХ, ОБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,   Хурааж авсан нүүрсний хэмжээ
2 Зөвшөөрөлгүй болон зөвшөөрөл авч зам сэтэлсэн, орц гарц гаргасан, авто замын нөхөөс, явган зам, шугам сүлжээний засварын ажлуудыг дуусгаж, нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар гүйцэтгүүлж, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангуулж, хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч ажиллах. НАЗХГ, УБЗЗАГ Хяналт шалгалтын ажлын үр дүн
3 Налайх дүүргийн 5 хорооны Городок тосгоны халаалтын зуухны угсралтын ажлыг яаралтай хийж дуусгах. НД ЗДТГ Хэрэглээнд залгасан байдал
4 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоол, дундын зогсоолд олон улсын стандартад нийцсэн жишиг зогсоол байгуулах байгууламжийн шийдлийг судлан, зураг төсөв, шаардагдах төсвийн тооцоог гарган танилцуулах. ХИБХ, ДХХ НТҮГ, НХОГ, Жэй Си Дэко ХХК Судалгааг танилцуулсан байх
5 “Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам”, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аар Агаарын чанарыг сайжруулах бүсэд баяжуулсан нүүрс /Мидлинг/ 66 хэрэглэх аж ахуй нэгжид хяналт тавих чиг үүргийг гэрээний  хүрээнд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, “Хамтран ажиллах гэрээ” байгуулах, хяналтын ажлыг эрчимжүүлэх. ХИБХ, ДХХ Хяналт шалгалтын ажлын үр дүн
6 Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих дэд хөтөлбөр төлслийн хүрээнд баригдсан “Баянхошуу дэд төв”-ийн 27 иргэн ААНБ, “Шинэ толгойт хотхон”-ы 268 айлын 2 блок орон сууц, БЗД-ийн 2-р хорооны ГХДТ-ийн шугамаас холбогдсон 10-р байрны ус дулаан дамжуулах төв, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалт борлуулалтыг хариуцаж, УБДС ТӨХК-тай гэрээ байгуулан, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангаж ажиллах. УБДС ТӨХК, НХОГ, ОСНААУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7 БЗД, 10, 12 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэлх 230 хос урт метр дулааны шугамын угсралтын ажлыг яаралтай дуусгаж, туршилт тохируулгыг хийж, байнгын ажиллагаанд залган, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж ажиллах. НХОГ, УБДС ТӨХК Шугам угсралтын ажлын явц
8 БЗД, 2 дугаар хороо, 10 дугаар байрны оршин суугчдыг дулааны эрчим хүчинд холбож, зүгшрүүлэг тохируулгыг хийж, хангагч байгууллагатай гэрээ байгуулж дулаанаар хангах ажлыг зохион байгуулах. ХИБХ, УБДС ТӨХК Гэрээ байгуулж, дулаанаар хангасан эсэх
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
9 Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн ТҮК-уудын халтиргаа гулгааны үед ашиглах давс бодисны нөөцлөлт хангалтгүй байгаа тул төсвийн асуудлыг яаралтай шийдвэрлэж нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. СХД, БЗД Нөөцөлсөн давс бодисны хэмжээ /тн/
10 Хог тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа алдагдаж, иргэдийн гомдол мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа тул БЗД,СБД-ийн ЗДТГ онцгой анхаарах. БЗД, СБД Хог хаягдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
11 Авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн байршуулах, шинэчлэх байршлуудын судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 9-р сард хийж, байршлуудыг тогтсон. Уг ажлын хүрээнд хэрэгжүүлэх 2400 у/м хайсыг судлагдаж, байршил нь тодорхой болсон гудамж, замуудад  суурилуулах нөхөн байршуулах ажлыг 2020.10.20-ны дотор дуусгах. ХИБХ, НАЗХГ, УБЗЗАГ   Шинээр суурьлуулсан хайсны хэмжээ
12 НИТХ-ын 2020.02.20-ны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан “Энгийн хог хагядлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын холбогдох заалт бүрийн хэрэгжилтийн талаарх тайланг 2020.11.10-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ, ТҮК-ууд Тайлан, саналыг тогтоосон хугацаанд ирүүлсэн эсэх
13 Улаанбаатар хотын Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр /2017-2020/-ийн биелэлтийг батлагдсан хүснэгтийн дагуу боловсруулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах саналын хамт 2020.11.10-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
14 НЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх хүрээнд “Хүүхдийн тоглоомын талбайн MNS6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бий болгох” чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааны тайланг 14 хоног тутамд УБЗАА-ны ХТЦХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХСОАБХЗГ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Албан даалгаварын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, хувь
15 Улс, нийслэл, ОНХС, дүүрэг, ААНБ, иргэдийн хөрөнгөөр 2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлсэн тохижилт, ногоон байгууламжийн ажил, 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын мэдээллийг загвар хүснэгтийн дагуу 2020.11.10-ны дотор ХТЦХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Батлагдсан загварын ирүүлсэн мэдээлэл
ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
16 МУЗГ-ын хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх,  2020-2021 онд хүн амын хэрэгцээнд зориулж 20,000тн мах бэлтгэх үүрэг өгсөний дагуу арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулж дараах арга хэмжээг авах. Дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, махны үйлдвэрүүдэд зар мэдээллийг хүргэх;Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд 12 сарын 01-ний дотор стандарт шаардлага хангасан агуулахтай, махаа бүрэн нөөцлөх. Хөдөө орон нутгаас бэлтгэх аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод авчирсан байх;Бэлтгэж буй аж ахуйн нэгжүүд 7 хоног тутамд нөөцөлсөн махны мэдээг ажлын хэсэгт тогтмол танилцуулах;Татварын хэлтэст шинээр нэмэгдсэн 90 хүнсний дэлгүүрийн Бар кодны асуудлыг шийдвэрлэх. Нийслэлийн Татварын газар хүнсний дэлгүүрүүдэд сургалт хийх. Уг ажилд Дүүргүүд хариуцан зохион байгуулалтаар хангаж ажиллах;Дүүргүүдийн ХХҮХ-ийн дарга нарт Хүнсний дэлгүүрүүдийн судалгаагаа үргэлжлүүлэн нэгтгэж, сайтар нягтлан дараагийн ажлын хэсгийн хуралд танилцуулах. ХҮХҮХ, Ажлын хэсэг Олон нийтэд мэдээлэл хүргүүлсэн байдал. Нийт хүсэлтийг судалж, ажлын хэсэгт танилцуулсан байх.
17 2020 оны 12 сарын 05-ны өдөр Спорт цогцолборт зохион байгуулагдах Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн багийн барилдааны Хөдөлмөр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгаалалтыг хариуцсан дэд ажлын хэсгийн хариуцах дэлхий нийтэд тархаж буй Коронавируст халдвар (Covid 19)-аас урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, тухайн өдөр нийтийн тээврээр үзэгчдийг зөөвөрлөх маршрутыг тогтоож нийтэд сурталчилах, зам тээврийн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, үндсэн Ажлын хэсэгт санал, тооцоо судалгаагаа танилцуулах. УЦТС ТӨХК, НМХГ, НОБГ, НЦУГ, НТҮГ, НОБГ, НШУҮИГ, НХХААГ, Тээврийн цагдаагийн газар Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдал
18 Нийслэлийн Онцгой комиссын 2020.10.27-ны өдрийн 14-р хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах худалдаа үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх ажлыг эрчимжүүлж, “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулах, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавиулж, хяналтыг эрчимжүүлж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ Аяны зохион байгуулалт
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн удаашралтай болон хэрэгжээгүй үүрэг даалгавар
19 “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-д бүртгэгдсэн 6107 зөрчлөөс шийдвэрлэгдээгүй байгаа 4620 зөрчлийг шуурхай шийдвэрлэж, шийдвэрлэлтийн мэдээг тухай бүр системд оруулж байх. Системийн статистик мэдээлэл болох дүүргийн хүн амын тоо, нийт өрхийн тоо зэрэг мэдээллийг хороо бүрээр тогтсол оруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах.   9 Дүүргийн ЗДТГ   Зөрчлийн шийдвэрлэлтийн хувь
20 НЗД-ын 2005 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээлэл”-ийг 2020 оны 3-н улирлын байдлаар гаргаж, 2020.11.11-ний дотор ХТЦХ-т ирүүлэх. /СХД, ХУД, БЗД, ХУД-ээс бусад/ БГД, БХД, БНД, НД, ЧД, СБД Судалгааг батлагдсан загвар хүснэгтийн дагуу бүрэн, чанартай гаргаж, хугацаанд нь ирүүлсэн байх
21 “Залуус СӨХ”-ийн хариуцаж байгаа 7 орцны 14 ширхэг цахилгаан шатны засвар үйлчилгээ хийлгэхэд шаардагдах хөрөнгийг 2021 оны НТХО-т тусгуулах ажлыг зохион байгуулж, ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох “Цагаан арал ХХК”-д түр хариуцуулах.   СХД-ийн 19-р Хорооны 3-р байрны 48 айлын орон сууцны А, Б блокны 4ш цахилгаан шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, угсралтын ажлыг шуурхай зохион байгуулах. ХИБХ, УБ лифт Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардлыг тусгуулах эсэх. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
22 Хот нийтийн аж ахуйн Шуурхай зардлаас 123,8 сая төгрөгөөр санхүүжүүлэх дараах 5 байршлын ажлыг эхлүүлэх: Үүнд: Налайх дүүргийн 3 дугаар Ус дулаан дамжуулах төвийн нөөц 45 квт-н хүчин чадалтай сүлжээний насосСХД-н 19 дүгээр хороо, 160 айлын цахилгаан шатЧД-н Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байрны ялтсан бойлерБГД-н Сэтгэмж цогцолборын цахилгаан хангамж СХД-н 170 дугаар цэцэрлэгийн гадна бохирын шугам сүлжээний засварын ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 01 ний дотор хийж гүйцэтгэхийг  ХИБХ НБГ Чандмань Налайх ОНӨААТҮГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
23 Халаалт дулаан доголдож буй гомдол, мэдээлэл ирүүлж буй орон сууцны хороолол, байруудын дулаан хангамжийн зүгшрүүлэг, 2-р хэлхээний дулааны тохируулгыг хийх. Үүнд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн талын хэсэг /“Астра вилла”, Женерал таун”, “Энхжин” хотхон г.м/ ХИБХ, УБДС ТӨХК, ХОСААМХ, ОСНААХТ Зүгшрүүлэг тохиргоо хийсэн байдал. Дулааны горим тохируулгын хэмжээ
24 НЗД-ын захирамжаар “Монголын худалдааны холбоо” болон “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос ирүүлсэн хүсэлтийг судалж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулж нийтийн тээврийн авто бусны зогсоол дээр байрлаж буй карт борлуулах цэг, Голомт Банкны бусад цэгүүдийн нарийвчилсан судалгааг гаргаж 2020.10.23-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх. 6 Дүүргийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн байдал