УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

2020 оны 11 дүгээр сарын 12                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Биелэлт Хувь
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:  
  Зөвшөөрөлгүй болон зөвшөөрөл авч зам сэтэлсэн, орц гарц гаргасан, авто замын нөхөөс, явган зам, шугам сүлжээний засварын ажлуудыг дуусгаж, нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар гүйцэтгүүлж, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангуулж, хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч ажиллах. НАЗХГ, УБЗЗАГ 2020 онд 57 байршилд орц, гарц гаргах зөвшөөрөл,  222 байршилд сэтэлгээний зөвшөөрөл олгосон бөгөөд 2020.11.08, 09-ний өдрүүдэд УБЗАА-наас НМХГ, НАЗХГ-тай хамтран зөшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн орц гарц гаргасан байршлуудын нөхөн сэргээлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.  2020.11.12-ны өдөр шалгалтын дүнг ажлын хэсэгт танилцуулсан. УБЗЗАГ: ОСНААУГ, УСУГ, УБДС ТӨХК-ийн нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулж нийт 53 байршилд 983м2 асфальтбетон, 149м2 цементбетон, 58м2 явган замын нөхөн сэргээлтийн ажлыг 2020.06.14-ны өдрөөс 2020.10.25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. 100
  “Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам”, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аар Агаарын чанарыг сайжруулах бүсэд баяжуулсан нүүрс /Мидлинг/ 66 хэрэглэх аж ахуй нэгжид хяналт тавих чиг үүргийг гэрээний  хүрээнд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, “Хамтран ажиллах гэрээ” байгуулах, хяналтын ажлыг эрчимжүүлэх. ХИБХ, ДХХ УБЗАА, “Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо” ТТБ-тай 2020.11.02-ны өдрийн 20/03-446 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.   100
  БЗД, 10, 12 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэлх 230 хос урт метр дулааны шугамын угсралтын ажлыг яаралтай дуусгаж, туршилт тохируулгыг хийж, байнгын ажиллагаанд залган, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж ажиллах. НХОГ, УБДС ТӨХК “Билгүүн-Од” ХХК-ийн гүйцэтгэж буй Гачууртын зам дагуух 230 хос.метр дулааны шугамыг шинээр татах, угсрах ажил дууссан. “Дөрвөн гүн” ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын зураг төсөлд өөрчлөлт орж эргэлтийн өнцөг нэмэгдсэнээр компенсаторын зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн тул  зургийн автор, ашиглагч байгууллагатай зөвшилцсөний дүнд суурилуулах сильфонон компенсатор дээр нэмж П компенсатор суурилуулах нэмэлт ажил хийгдэхээр болсон. Үл хөдлөх тулгуур цутгах ажил хийгдсэн, үл хөдлөх тулгуур бүрэн бэхжсэний дараа компенсаторын угсралт, таталтын ажил хийгдэнэ. Дутуу ажлуудыг гүйцээж XI/13-ны дотор багтааж угсралтын ажлыг дуусгаж шугамыг ажиллагаанд залгахаар ажиллаж байна. 100
  Халаалт дулаан доголдож буй гомдол, мэдээлэл ирүүлж буй орон сууцны хороолол, байруудын дулаан хангамжийн зүгшрүүлэг, 2-р хэлхээний дулааны тохируулгыг хийх. Үүнд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн талын хэсэг /“Астра вилла”, Женерал таун”, “Энхжин” хотхон г.м/ ХИБХ, УБДС ТӨХК, ХОСААМХ, ОСНААХТ ХИБХ: ХУД-ийн 11-р хорооны Жарден, Астра вилла, Женерал таун, Энхжин-1, Энхжин-2, Түшээ Гүн, Инэл ХХК-ийн барилгууд халаалт муу гомдол санал их, хувийн орон сууцны конторууд нь үйл ажиллагаа доголдолтой гэх шалтгаанаар удаа дараа 700 гаруй айл өрхөөс өргөдөл, гомдлыг дагуу ХЕМ  2020.11.06-ны өдөр удирдамж гарган өөрийн биеэр удирдан зохион байгуулж чиг үүргийн УБЗАА, ШУЗТ, УБДС ТӨХК, ОСНААУГ-ын мэргэжлийн инженер техникийн 60 гаруй ажилчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг байгуулан 2020.11.07, 08-ний өдрүүдэд  ажиллаж зөрчил дутагдалыг илрүүлэн, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан. Астра вилла, Энхжин хотхоны 700 гаруй айл өрхийн дулааны горим тохируулга, коллектор цэвэрлэх ажлыг 48 цагийн дотор шуурхай гүйцэтгэн айл өрхийн 2 дугаар хэлхээнд 48-35 градус болгон  дулаанаар хангах ажлыг хэвийн  болгоод байна. 100
  Хэрэгжих шатандаа  
  Налайх дүүргийн 5 хорооны Городок тосгоны халаалтын зуухны угсралтын ажлыг яаралтай хийж дуусгах. НД ЗДТГ 432м2 Зуухны  барилгын  металл каркас сендвичэн барилгын ажил, гадна цахилгааны ажил бүрэн дууссан. 2,8 мВт-ийн хүчин чадалтай 2ш зуух угсралтын ажил, зуухны цахилгаан холболтын ажил дууссан. Одоогоор зуухны ул ширэмийг засварлах ажил, зуухны барилгын дотор гэрэлтүүлэг, агаар сэлгэлтийн ажил, гадна бохир усны ажил, дотор цэвэр усны ажил хийгдэж байгаа бөгөөд 2020.11.13-ны өдрийн дотор зуухны холболт тохируулгын ажлыг хийж галлагаанд оруулахаар төлөвлөсөн боловч 2020.11.11-ны өдөр НОК-оос хотоос гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан тул төлөвлөсөн хугацаандаа зуухыг галлагаанд оруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хотоос гарах хөдөлгөөн нээгдмэгц 3 хоногийн дотор багтааж зуухыг ажиллаанд оруулна. 70
  Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих дэд хөтөлбөр төслийн хүрээнд баригдсан “Баянхошуу дэд төв”-ийн 27 иргэн ААНБ, “Шинэ толгойт хотхон”-ы 268 айлын 2 блок орон сууц, БЗД-ийн 2-р хорооны ГХДТ-ийн шугамаас холбогдсон 10-р байрны ус дулаан дамжуулах төв, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалт борлуулалтыг хариуцаж, УБДС ТӨХК-тай гэрээ байгуулан, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангаж ажиллах. УБДС ТӨХК, НХОГ, ОСНААУГ 2020.10.31-ний өдөр ХЕМ газар дээр нь ажилласан. “Баянхошуу дэд төв”-өөс дулаан авах 27 иргэн, ААНБ-аас эхний ээлжинд шугам, тоноглолын угсралтын ажлыг дуусгаж 4,2 Гкал/ц-ийн ачаалал бүхий 25 барилгын халаалтыг залгасан. УДДТ-н тохируулгыг УБДС ТӨХК, ОСНААУГ-тай хамтран хийхээр болж, хэрэглэгчдийг ХҮТ-16-д шилжүүлж гэрээ байгуулах ажил хийгдэж байна. “Шинэ толгойт хотхон”-ы 268 айлын 2 блок орон сууцны халаалтыг залгаж тохируулга, зүгшрүүлгийг хийсэн. БЗД-ийн 2 дугаар хорооны харьяа “Залуу гэр бүл” 36 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Магма-Од” ХХК-ийн ДДТ барих, угсралтын ажил хийгдээгүй тул 1-р хэлхээнээс түр холболт хийж халаалтыг залгасан. Дулааны ашиглалтыг ХҮТ-3-т шилжүүлэн, гэрээ байгуулахаар оршин суугчдад мэдээлэл хүргэж байна. 70
  МУЗГ-ын хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх,  2020-2021 онд хүн амын хэрэгцээнд зориулж 20,000тн мах бэлтгэх үүрэг өгсөний дагуу арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулж дараах арга хэмжээг авах. Дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, махны үйлдвэрүүдэд зар мэдээллийг хүргэх;Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд 12 сарын 01-ний дотор стандарт шаардлага хангасан агуулахтай, махаа бүрэн нөөцлөх. Хөдөө орон нутгаас бэлтгэх аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод авчирсан байх;Бэлтгэж буй аж ахуйн нэгжүүд 7 хоног тутамд нөөцөлсөн махны мэдээг ажлын хэсэгт тогтмол танилцуулах;Татварын хэлтэст шинээр нэмэгдсэн 90 хүнсний дэлгүүрийн Бар кодны асуудлыг шийдвэрлэх. Нийслэлийн Татварын газар хүнсний дэлгүүрүүдэд сургалт хийх. Уг ажилд Дүүргүүд хариуцан зохион байгуулалтаар хангаж ажиллах; Дүүргүүдийн ХХҮХ-ийн дарга нарт Хүнсний дэлгүүрүүдийн судалгаагаа үргэлжлүүлэн нэгтгэж, сайтар нягтлан дараагийн ажлын хэсгийн хуралд танилцуулах. ХҮХҮХ, Ажлын хэсэг -Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан дотоодын нөөцөд нэмэлтээр 7000 тн мал, мах бэлтгэн нийлүүлэх зарыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлаж, зарын дагуу 10 аж ахуйн нэгж  оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүний дагуу нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нийлүүлэх зарын дагуу санал ирүүлсэн аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч нэгтгэн холбогдох байгууллагад уламжлах үүрэг бүхий Ажлын хэсгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцүүлж, “Аргалант Эко Хүнс ХХК” нь баримт бичгийн бүрдэлт дутуу шалтгаанаар хасагдаж, шалгуур үзүүлэлтийг хангасан 9 аж ахуйн нэгжүүдийн материалыг ХХААХҮЯ-нд хүргүүлэв. -ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020.10.30-ны өдрийн А-338 дугаар тушаалаар Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн мах хадгалах агуулахад хадгалж буй махны тоо хэмжээг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан махны тоо хэмжээ, нөөц бүрдүүлэлтийн хувь хэмжээг тодорхойлж 7 хоног тутамд гарган хяналт тавин ажиллаж байна. 2020.11.11-ний өдрийн байдлаар 12 аж ахуйн нэгжийн 4072.2  тн мах бэлтгэж нөөцөлсөн байна. -Нөөцийн мах худалдан борлуулах шинээр нэмэгдсэн 90 хүнсний дэлгүүрийн Пос тзрминаль төхөөрөмжид Бар код суулгуулах сургалтыг Нийслэлийн татварын газартай хамтран 2020.11.11-ний өдрийн 11 цагт хийхээр төлөвлөсөн боловч УОК 2020.11.11-ны 12 дугаар тогтоол гарсантай холбогдуулж, хойшлуулаад байна. – Шинээр 100 дэлгүүрийг жагсаалтад оруулж, сургалтад хамруулахаар болсон. 70
  “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-д бүртгэгдсэн 6107 зөрчлөөс шийдвэрлэгдээгүй байгаа 4620 зөрчлийг шуурхай шийдвэрлэж, шийдвэрлэлтийн мэдээг тухай бүр системд оруулж байх. Системийн статистик мэдээлэл болох дүүргийн хүн амын тоо, нийт өрхийн тоо зэрэг мэдээллийг хороо бүрээр тогтсол оруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах.   9 Дүүргийн ЗДТГ   СХД: нийт 369 зөрчлөөс 309 зөрчлийг шийдвэрлэж, шаардлага хангасан байгууллагад 37 зөрчлийг шилжүүлсэн. Шийдвэрлэх боломжгүй 23 зөрчил байна. ЧД: 119 зөрчлийг 100 хувь БХД: 44 зөрчлийг 100% шийдвэрлэсэн. НД:  нийт 240 зөрчил бүртгэгдсэнээс ЗАА-нд хамаарах 65, ДЗДТГ-т хамааралтай 163, 11 зөрчил давхардаж бүртгэгдсэн тухай тайлагнасан. ХУД: нийт 221 зөрчлөөс 153 зөрчлийг шийдвэрлэн шийдвэрлэлтийн мэдээг системд бүртгэхээр ажиллаж байна. СБД, БЗД: биелэлт ирээгүй. БНД: 240 зөрчил бүртгэгдсэнээс шийдвэрлэгдээгүй байсан 89 зөрчлөөс 32 зөрчлийг шийдвэрлэж, шийдвэрлэлтийн мэдээг системд оруулсан. Шийдвэрлэх боломжгүй 37 төрлийн зөрчлийг 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналд оруулж төсөвт суулгуулахаар ажиллаж байна. 70
  НЗД-ын 2005 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээлэл”-ийг 2020 оны 3-н улирлын байдлаар гаргаж, 2020.11.11-ний дотор ХТЦХ-т ирүүлэх. /СХД, ХУД, БЗД, ХУД-ээс бусад/ БГД, БХД, БНД, НД, ЧД, СБД НД, БХД, БНД, ЧД: хүргүүлсэн   БГД, СБД: биелэлт ирүүлээгүй.     70
  НЗД-ын захирамжаар “Монголын худалдааны холбоо” болон “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос ирүүлсэн хүсэлтийг судалж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулж нийтийн тээврийн авто бусны зогсоол дээр байрлаж буй карт борлуулах цэг, Голомт Банкны бусад цэгүүдийн нарийвчилсан судалгааг гаргаж 2020.10.23-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх. 6 Дүүргийн ЗДТГ СХД, ХУД, СБД, ЧД, БЗД судалгааг шинэчилж ХҮХҮХ-т ирүүлсэн. БГД: Биелэлт ирүүлээгүй       70
  УДААШРАЛТАЙ  
  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоол, дундын зогсоолд олон улсын стандартад нийцсэн жишиг зогсоол байгуулах байгууламжийн шийдлийг судлан, зураг төсөв, шаардагдах төсвийн тооцоог гарган танилцуулах. ХИБХ, ДХХ НТҮГ, НХОГ, Жэй Си Дэко ХХК 2020.11.04-ний өдөр УБЗАА, НТҮГ, СБД ЗДТГ-аас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолуудыг газар дээр нь үзэж, зураг авалт хийж, тохижилт хийх шаардлагатай 10 зогсоолыг урьдчилсан байдлаар товлон судалгааг гаргасан. “Жэй Си Деко” ХХК болон “УБ Смарт Карт” ХХК-ийн мэдээлэл бэлэн болоогүй байна. 30
  Авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн байршуулах, шинэчлэх байршлуудын судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 9-р сард хийж, байршлуудыг тогтсон. Уг ажлын хүрээнд хэрэгжүүлэх 2400 у/м хайсыг судлагдаж, байршил нь тодорхой болсон гудамж, замуудад  суурилуулах нөхөн байршуулах ажлыг 2020.10.20-ны дотор дуусгах. ХИБХ, НАЗХГ, УБЗЗАГ   УБЗЗАГ 2020.11.04-ний өдөр БЗД, Дарь-Эхийн авто замын баруун талын уулзварт эгнээ тусгаарлах 114у/м хайсыг шинээр суурилуулсан.   30
  Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн ТҮК-уудын халтиргаа гулгааны үед ашиглах давс бодисны нөөцлөлт хангалтгүй байгаа тул төсвийн асуудлыг яаралтай шийдвэрлэж нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. СХД, БЗД СХД: Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг 4 байгууллага (“Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Охь мандал” ХХК, “Грейт роуд” ХХК)-д  нийт 405.1 тн давс, 122.5 тн бодис, 132 тн хайрганы нөөцтэй байна. Дүүргийн төсвийн 50 сая.төг санхүүжилтээр “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа, гулгаанд цацах давс худалдан авч, нөөцлөх ажлыг зохион байгуулж байна. БЗД: Дүүргийн хэмжээнд 238.5 тн давс, 63.25 тн бодисын нөөцтэй байна. Нийтлэг үйлчилгээний газрууд давс, бодисны нөөцийг нэмэгдүүлэхээр нийлүүлэгч компанитай гэрээ байгуулан татан авалт хийхээр ажиллаж байна. 30
  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд орсон өөрчлөлтийн дагуу түүхий нүүрс түлэхийг хориглосон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр Хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрх, үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, өнжмөл түүхий нүүрсийг худалдан авах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Уг ажилтай холбогдуулж, түүхийн нүүрсний судалгааг 2020.11.05-ны дотор гаргаж ХИБХ-т ирүүлэх, гаргасан судалгааны хүрээнд нүүрсийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтай газарт худалдан борлуулах ажлыг 2020.11.12-ны дотор зохион байгуулах. ХИБХ, БЗД, СХД, ХУД Дүүргүүдийн ЗДТГ, Дүүргүүдийн МХХ, ОБХ СХД, ХУД-ийн 3 хорооны айл өрх, ААНБ-т байгаа 110.3 тн өнжмөл түүхий нүүрсний судалгааг ирүүлсэнээс ХЕМ-ийн 2020 оны А/310 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тусгай зөвшөөрөлтэй “Хоёулаа хүү” ХХК-д худалдан борлуулах ажлыг хийж байна. 2020.11.11-ний өдрийн байдлаар ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хороодоос нийт 10 тн нүүрсийг татан авсан. Анхаарах: ДМХХ-ээс иргэдэд түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солино гэсэн ташаа мэдээлэл хүргэсэнээс болж “Хоёулаа хүү” ХХК иргэдийн гэрээр явж өнжмөл нүүрсийг цуглуулах явцад хүндрэл учирсан байна. Жиш: ХУД, 12-р хороогоос нийт 125 кг нүүрсийг худалдан авсан. БЗД: ДүүргийнЦагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран хоргилсон бүсэд орсон  айл өрх, ААНБ-д хяналт шалгалт хийж өнжмөл түүхий нүүрсний судалгааг гаргахаар төлөвлөж байна. 30
  Хог тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа алдагдаж, иргэдийн гомдол мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа тул БЗД,СБД-ийн ЗДТГ онцгой анхаарах. БЗД, СБД БЗД: Тус дүүргийн хог тээвэр хариуцсан НҮГ 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-уудад Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс /310005/ ирүүлсэн 10 гомдол мэдээллийг дамжуулж хог ачилтыг тухай бүр хийсэн. СБД: Хог тээврийн байгууллага, ААНБ-тай 2020.11.10-ны өдөр хуралдаж үүрэг даалгавар өгсөн. Хангалттай нотолгоотой биелэлт ирүүлээгүй. 30
  НИТХ-ын 2020.02.20-ны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан “Энгийн хог хагядлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын холбогдох заалт бүрийн хэрэгжилтийн талаарх тайланг 2020.11.10-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ, ТҮК-ууд ХТГ, ЧД, НД, БХД, СХД, БЗД: Биелэлт ирүүлсэн. ХУД: Боловсруулж байгаа. СБД: Хангалтгүй биелэлт ирүүлсэн. 30
  Улаанбаатар хотын Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр /2017-2020/-ийн биелэлтийг батлагдсан хүснэгтийн дагуу боловсруулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах саналын хамт 2020.11.10-ны дотор ХХУЗХ-т ирүүлэх СХД, БЗД, ЧД, БНД : Ирүүлсэн.    ХУД: Боловсруулж байна.   СБД, НД, БХД: Биелэлт ирээгүй. 30
  НЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх хүрээнд “Хүүхдийн тоглоомын талбайн MNS6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бий болгох” чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааны тайланг 14 хоног тутамд УБЗАА-ны ХТЦХ-т ирүүлэх. ХСОАБХЗГ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХСОАБХЗГ: Хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандарт, UCS0002-02:2019 “Хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага” баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгах хуудас боловсруулан нийслэлийн 9 дүүрэг, 171 хороодод 01-05/530 албан бичгээр хүргүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт хангагдсан эсэх талаарх үр дүнг 2020.11.23-ны өдрийн дотор нэгтгэн гаргахаар ажиллаж байна. НГБХЗХГ:Улаанбаатар хотын 9 дүүргээс хүүхдийн тоглоомын тайлбайн тоон мэдээллийг цуглуулж нэгтгэлийг боловсруулж ажилласан. Үүнээс Багахангай дүүрэг биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай, налайх дүүрэгт спорт тоглоомын талбай мэдээлэл  илрээгүй болно. Нийслэл Улаанбаатар хотод 2020 он 2 дугаар улирлын байдлаар орон сууц, гэр хорооллын дундах тоглоомын талбай нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас төрийн өмчийн 757, төрийн бус өмчийн 649, хариуцдаг байгууллагатай 1360, харьяалалгүй 92 тоглоомын талбай байна. 1-12 насны Нийслэл хотын 384469 хүүхдийн тоотой харьцуулахад хэрэгцээг хангахгүй байна. 30
  Улс, нийслэл, ОНХС, дүүрэг, ААНБ, иргэдийн хөрөнгөөр 2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлсэн тохижилт, ногоон байгууламжийн ажил, 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын мэдээллийг загвар хүснэгтийн дагуу 2020.11.10-ны дотор ХТЦХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ СХД, НД, БХД, ХУД, БЗД, БХД ирүүлсэн боловч ирүүлсэн мэдээлэл хангалтгүй. СБД: Бэлтгэж байгаа БГД, ЧД: Биелэлт ирээгүй     30
Хэрэгжилтийн дундаж: 69%