УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 11 дугаар сарын 12                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дулааны эх үүсвэрийн гадаад, дотоод орчны эрчим хүчний хэрэглээг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар НЗД-ын зөвлөлийн 23 дугаар хуралдаанд танилцуулах.   ХИБХ, УБДС ТӨХК,  УБТЦТС ТӨХК, ОСНААУГ Хуралд танилцуулсан эсэх
2 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020.11.12-ны өдрийн 22 дугаар хуралдаанд “Хотын нийтийн аж ахуйн чиглэлээр 2020 онд иргэдээс ирүүлсэн дуудлага, гомдол, мэдээлэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай”  танилцуулсантай холбогдуулж холбогдох газруудад өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах. ХИБХ ШУЗТ Хурлын шийдвэрийн хэрэгжилт
3 УОК-н 2020.11.11-ний 12-р тогтоол, МУЗГ-н 2020.11.11-ний өдрийн №178 тогтоол, НЗД-н 2020.11.11-ний өдрийн А/1242 дугаар захирамжийн хүрээнд ус, дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд “24 цагийн шуурхай ажиллагааны бригад”-ын бэлэн байдлыг хангаж, албан хаагчдыг нэг удаагийн маск, бээлий, ариутгалын бодисоор хангаж, иргэд, ААНБ-ыг ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй байх талаар бүх талын арга хэмжээ авч, шуурхай бүрэлдэхүүний дүрэм, хариуцлагатай жижүүрийн журмыг мөрдлөгө болгон ажиллаж, ажлын мэдээг өдөр бүрийн 18:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв /310005/-д тайлагнах. Бүх инженер хангамжийн газрууд /УБДС ТӨХК, УЦТС ТӨХК, МХС ТӨК, Захирагчийн Харьяа газрууд/ Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүслэн арга хэмжээний тайлан
4 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа  том болон дунд оврын автобуснуудад маскгүй иргэнд үйлчлэхгүй байх санамж, шаардлага, мэдээллийг тогтмол хүргэх, ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтыг өндөржүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг өдөрт 2-оос доошгүй удаа хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах. НТҮГ, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ Зохион байгуулалтын арга хэмжээ авсан байдал
5 ХУД-ийн 11-р хороо, Жарден, Астра вилла, Женерал таун, Энхжин-1, Энхжин-2, Түшээ гүн, Инэл ХХК-ийн барилгуудад  дулааны доголдол үүсч, коллекторын тохируулга, бохир шүүгч суурилуулах ажлуудыг хийсэнтэй холбогдуулан тохируулга, зүгшрүүлгэ хийж, халаалтад доголдол үүсгэж байгаа, зөвшөөрөлгүйгээр насос суурилуулсан айл, өрхүүдийн нацосыг хураах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд НМХГ-тай хамтран зохион байгуулж, бүх айл өрхийг жигд халаах ажлыг зохион байгуулж дуусгах. Баатар дулаан Хаан ХХК-ны болон хувийн ОСК-уудын асуудлаар удаа дараа ирж байгаа гомдол, дуудлага мэдээлэл, хүсэлт саналын хүрээнд Улсын конторт шилжүүлэх асуудал болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлаар танилцуулга, мэдээлэл бэлтгэж танилцуулах. ХИБХ, УБДС ТӨХК, ОСНААУГ ОНӨААТҮГ, НМХГ Ажлын тайлан
6 Зайсан толгойн зүүн бүсийн орон сууцнуудын ундны усны аюулгүй байдал алдагдаж,  ялангуяа Астра вилла хотхоны гүний худаг, ус нөөцлөх сав нь бохирдол ихтэй цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол явуулдаггүйгээс оршин суугчид гэдэсний халдварт өвчлөл ихээр гарах эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан төвлөрсөн шугамд холбох шугамын трасс, төлөвлөлт, газрын эзэмшлийн асуудлыг судалж, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоо судалгаа хийж танилцуулах. ХИБХ, УСУГ, ХБХГ, НМХГ Шаардагдах хөрөнгийн тооцоо судалгаа
7 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр Хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрхийн өнжмөл түүхий нүүрсийг худалдан авах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж дуусгах. ХИБХ, НМХГ, НАБТГ, ХИХУГ Татан авсан түүхий нүүрсний хэмжээ
8 Мэргэжлийн байгууллагуудаас явуулсан хяналт шалгалтын мөрөөр Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан болон зөвшөөрөл авч зам сэтэлсэн ч графикт хугацаандаа нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуй нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцож, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж, нөхөн сэргээлтийг норм, дүрмийн дагуу /хүйтэн битум гм/ гүйцэтгүүлэх, нөхөн сэргээлт хийх боломжгүй байршлуудыг хяналтад авч, дулааны улиралд хийлгэх үүрэг чиглэлийг албан ёсоор өгч, тэдгээрийн жагсаалт судалгааг гаргаж ирүүлэх. НАЗХГ, УБЗАА-ны ХИБХ, ДХХ, НМХГ Шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9 НЗД-ын 2014 оны А/926, 2017 оны А/300-р захирамжаар батлагдсан Орц гарц гаргах, авто зам сэтлэх зөвшөөрөл олгох журам, бүрэлдэхүүнийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулж, журмын төслийг боловсруулж эхлэх. ХИБХ, ДХХ Ажлын хэсэг байгуулсан байдал
10 Эрчим хүч хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 68 хуулийн этгээдэд  холбогдох журамд заасан нөхцлийн хүрээнд баяжуулсан нүүрс /Мидлинг/ тээвэрлэх зөвшөөрөл олгож, тэдгээрийн тээвэрлэлт, ашиглалт, хадгалалтын байдалд өдөр тутмын хяналт хэрэгжүүлэх ажлыг “Уур үйлдвэрлэгчдийн холбоо ТББ”-аар гэрээний хүрээнд  гүйцэтгүүлж эхэлсэнтэй холбогдуулан гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулах, явц үр дүнг танилцуулах. ДХХ, Эрчим хүчний зөвлөл Шалгалтын үр дүнг танилцуулсан байдал
11 СХД-ийн ЗДТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ХИБХ, ГУББГ, СХД-ийн орлогч дарга, холбогдох албаны хүмүүсийг 2020-11-10-нд СХД, 9-р хороо, 35-р хороонуудын хөрсний ус, булаг шандтай холбоотой байршлуудын нөхцөл байдалтай холбогдуулан дараах ажлуудыг шуурхай зохион байгуулах. Үүнд: СХД-ийн 35-р хороонд 7 байршилд орц гарц хийх хоолой суурилуулах ажил,СХД-ийн 9-р хороонд 60 машин шороо, тэгшлэх  ажилд шаардлагатай хөрөнгийг  шийдвэрлэсэнтэй холбогдуулан холбогдох ажлыг зохион байгуулах. ХИБХ, СХД, ГУББГ Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12 Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2020-2024 онд агаар орчин, хөрсний бохирдол, гэр хорооллын нүхэн жорлонг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар БОАЖ-ын Сайдын зөвлөлд танилцуулах.  ХХУЗХ Зохион байгуулсан ажлын үр дүн
13 Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорио тогтоосон хугацаанд байгууллага бүр “Хариуцлагатай жижүүр”-ийн хуваарийн дагуу ажиллаж, Улсын онцгой комисс, Засгийн газрын тогтоол,  Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэр, зааврыг хатуу баримталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, байгууллага тус бүр ХАБЭА-дад өндөр шаардлага тавьж зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарт шаардлагатай нэг удаагийн маск, бээлий, ариутгалын бодисоор хангаж, хяналт тавьж ажиллах, албан байгууллагын өрөө тасалгаанд халдваргүйтгэлийн ажлыг тогтмол хийх, хог тээврийн авто машиныг өдөрт 2-оос 3 удаа ариутгаж, халдваргүйжүүлж ажиллах, онцгой анхаарч  ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ, Тохижилт, үйлчилгээний байгууллагууд, Хяналтын ТББ Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
14 Ангилсан хог тээвэрлэх зориулалтын автомашины бэлэн байдлыг хангаж, машин механизмын жагсаалт болон тээвэрлэн хүргэх хоёрдогч түүхий эд цуглуулах газар, хог дахин боловсруулах төвтэй байгуулсан гэрээний хуулбарыг 2020.11.19-ний дотор ХХУЗХ-т ирүүлэх. Гэрээний хуулбарыг тогтоосон хугацаанд ирүүлсэн
15 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар орчны 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх чиглэлээр хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Зохион байгуулалтын схемийг батлуулж, ХХУЗХ-т ирүүлэх. Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
16 Гэр хорооллын “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага МNS 5924:2015”-ыг хангасан нүхэн жорлонтой айл өрхийн судалгааг хороо, хэсэг тус бүрээр гаргаж ирүүлэх. Судалгаа ирүүлсэн байдал
  ГУРАВ. ХОТ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР  
17 Ногоон байгууламжийн чиглэлэлээр 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр 2021-2026 онд БОАЖ сайдтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн төслийг бэлтгэж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулга бэлтгэх. ХТЦХ Танилцуулга бэлтгэсэн байдал
18 Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу дугуйн зам барих /БЗД, 11 дүгээр хороо/ 2 дугаар ээлжийн тохижилтын ажлын явц удаашралтай байгаа тул ажлын явц, гүйцэтгэл, материалын чанар стандартад газар дээр нь тогтмол хяналт тавьж ажиллах. НХОГ Тохижилтын ажлын явц, хувиар
19 Улс, нийслэл, ОНХС, дүүрэг, ААНБ, иргэдийн хөрөнгөөр 2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлсэн тохижилт, ногоон байгууламжийн ажил, 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын мэдээллийг загвар хүснэгтийн дагуу 2020.11.20-ны дотор ХТЦХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Тогтоосон хугацаанд судалгааг ирүүлсэн байх
ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
20 УОК-н 2020.11.11-ний №12 тогтоол, МУЗГ-н 2020.11.11-ний өдрийн №178 тогтоол, НЗД-н 2020.11.12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цаг тухай бүр Нийслэлийн хүнсээр хангах албанд тайлагнах. Үүнд: Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч буй эсэхэд тогтмол хяналт тавин ажиллаж,  мэдээ мэдээллийг 2 цаг тутам тайлагнах.Хүнсээр хангах мэргэжлийн ангиудаас хүнсний нөөцийн мэдээ судалгааг авч нэгтгэн өдөр бүр 17:00 цагаас өмнө мэдээллийг ирүүлж байх, Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, судалгааг ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Хүнсний нөөц, хангамжийн талаарх мэдээлэл ирүүлсэн байдал
21 “Худалдаа, үйлчилгээний газруудад коронавируст “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар”-ыг мөрдүүлж, ариутгал халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хяналт тавих. Ариутгал халдваргүйтгэл хийсэн байгууллагын тоо