Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Цэргийн төв эмнэлгийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах ажил”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарьд Ордон, 6 давхар, 601 тоот, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Л.Булган, Утас: 11-315335

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Цэргийн төв эмнэлгийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах ажил болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ерөнхий танилцуулга, зураг төслийг боловсруулахад шаахдлагатай тусгай зөвшөөрөл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 13:00 цаг хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 13:30 дотор ирүүлнэ үү.