УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 11 дугаар сарын 25                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 УОК-н 2020.11.11-ний 12-р тогтоол, МУЗГ-н 2020.11.11-ний өдрийн №178 тогтоол, НЗД-н 2020.11.11-ний өдрийн А/1242 дугаар захирамжийн хүрээнд ус, дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд “24 цагийн шуурхай ажиллагааны бригад”-ын бэлэн байдлыг хангаж, албан хаагчдыг нэг удаагийн маск, бээлий, ариутгалын бодисоор хангаж, иргэд, ААНБ-ыг ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй байх талаар бүх талын арга хэмжээ авч, шуурхай бүрэлдэхүүний дүрэм, хариуцлагатай жижүүрийн журмыг мөрдлөгө болгон ажиллаж, ажлын мэдээг өдөр бүрийн 18:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв /310005/-д тайлагнах. Бүх инженер хангамжийн газрууд /УБДС ТӨХК, УЦТС ТӨХК, МХС ТӨК, Захирагчийн Харьяа газрууд/ Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүслэн арга хэмжээний тайлан
2 НЗД-ын 2014 оны А/926, 2017 оны А/300-р захирамжаар батлагдсан Орц гарц гаргах, авто зам сэтлэх зөвшөөрөл олгох журам, бүрэлдэхүүнийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулж, журмын төслийг боловсруулж эхлэх. ХИБХ, ДХХ Ажлын хэсэг байгуулсан байдал
3 Мэргэжлийн байгууллагуудаас явуулсан хяналт шалгалтын мөрөөр Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан болон зөвшөөрөл авч зам сэтэлсэн ч графикт хугацаандаа нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуй нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцож, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж, нөхөн сэргээлтийг норм, дүрмийн дагуу /хүйтэн битум гм/ гүйцэтгүүлэх, нөхөн сэргээлт хийх боломжгүй байршлуудыг хяналтад авч, дулааны улиралд хийлгэх үүрэг чиглэлийг албан ёсоор өгч, тэдгээрийн жагсаалт судалгааг гаргаж ирүүлэх. НАЗХГ, УБЗАА-ны ХИБХ, ДХХ, НМХГ Шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4 Эрчим хүч хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 68 хуулийн этгээдэд  холбогдох журамд заасан нөхцлийн хүрээнд баяжуулсан нүүрс /Мидлинг/ тээвэрлэх зөвшөөрөл олгож, тэдгээрийн тээвэрлэлт, ашиглалт, хадгалалтын байдалд өдөр тутмын хяналт хэрэгжүүлэх ажлыг “Уур үйлдвэрлэгчдийн холбоо ТББ”-аар гэрээний хүрээнд  гүйцэтгүүлж эхэлсэнтэй холбогдуулан гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулах, явц үр дүнг танилцуулах. ДХХ, Эрчим хүчний зөвлөл Шалгалтын үр дүнг танилцуулсан байдал
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
5 Коронавирус Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комисс, Засгийн газрын тогтоол,  Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэр, зааврыг үйл ажиллагаандаа хатуу баримталж эрүүл ахуйн шаардлагыг хангуулж орчны хог хаягдалгүй байхад анхаарах, замын хальтиргаа гулгааг цэвэрлэх, автобусны эцсийн болон дундын зогсоолын ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, зорчигч иргэдийн хоорондын зай хэмжээг бариулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хяналт тавьж ажиллах. ХХУЗХ, ДХХ, НТҮГ, 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ, Тохижилт, үйлчилгээний байгууллагууд, Хяналтын ТББ, Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
7 Ангилсан хог тээвэрлэх зориулалтын автомашины бэлэн байдлыг хангаж, машин механизмын жагсаалт болон тээвэрлэн хүргэх хоёрдогч түүхий эд цуглуулах газар, хог дахин боловсруулах төвтэй байгуулсан гэрээний хуулбарыг ХХУЗХ-т ирүүлэх. Гэрээний хуулбарыг тогтоосон хугацаанд ирүүлсэн
8 Гэр хорооллын “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага МNS 5924:2015”-ыг хангасан нүхэн жорлонтой айл өрхийн судалгааг хороо, хэсэг тус бүрээр гаргаж ирүүлэх. Судалгаа ирүүлсэн байдал
  ГУРАВ. ХОТ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР  
9 Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу дугуйн зам барих /БЗД, 11 дүгээр хороо/ 2 дугаар ээлжийн тохижилтын ажлын явц удаашралтай байгаа тул ажлын явц, гүйцэтгэл, материалын чанар стандартад газар дээр нь тогтмол хяналт тавьж ажиллах. Ажил бүрэн дуусаагүй тухай мэдээлэл, нэвтрэх, ашиглахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг  гүйцэтгэгч байгууллагаар хэд хэдэн байршилд хийлгэж, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. НХОГ Тохижилтын ажлын явц, хувиар
ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
10 Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу хүнс, худалдааны чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг, мэдээллийн санд бүртгэлгүй дэлгүүрүүдийн судалгааг дүүрэг тус бүрээр гаргаж, тээврийн хэрэгслийн мэдээлэл /байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр/-ийг ХҮХҮХ-т ирүүлэх. ХҮХҮХ, 9 дүүргийн ЗДТГ, НХХАГ Нэгдсэн судалааг гаргаж ирүүлсан байх
11 УОК-н 2020.11.11-ний №12 тогтоол, МУЗГ-н 2020.11.11-ний өдрийн №178 тогтоол, НЗД-н 2020.11.12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цаг тухай бүр Нийслэлийн хүнсээр хангах албанд тайлагнах. Үүнд: Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч буй эсэхэд тогтмол хяналт тавин ажиллаж,  мэдээ мэдээллийг 2 цаг тутам тайлагнах.Хүнсээр хангах мэргэжлийн ангиудаас хүнсний нөөцийн мэдээ судалгааг авч нэгтгэн өдөр бүр 17:00 цагаас өмнө мэдээллийг ирүүлж байх, Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, судалгааг ирүүлэх.   Хүнсний нөөц, хангамжийн талаарх мэдээлэл ирүүлсэн байдал
12 “Худалдаа, үйлчилгээний газруудад коронавируст “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар”-ыг мөрдүүлж, ариутгал халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хяналт тавих.   Ариутгал халдваргүйтгэл хийсэн байгууллагын тоо
ТАВ. Нийт байгууллагуудад
13 Нийслэлээс зохион байгуулж хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа мэдээ мэдээлэлд олон нийтэд шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах. Нийт байгууллагууд Нийслэлийн мэдээг түгээсэн байдал
14 Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг, НЗД-ын 2020 оны А/1250 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн гудамж, талбайд зорчиж буй иргэд болон НЗД-ын А/1242 дугаар захирамжаар батлагдсан 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэд болон ажилчдын цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан http://qr.ulaanbaatar.mn системээр бүртгэлийг хийх.  Бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо