Д/д
|
Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар
|
Хариуцах байгууллага
|
Шалгуур үзүүлэлт
|
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
|
1
|
Хотын Ерөнхий
менежерийн 2020 оны “Шинэ жилийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрээр
ажиллуулах тухай” А/353 дугаар тушаалыг хэрэгжүүлж, батлагдсан өдрүүдэд
хариуцлагатай жижүүрийн үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэж, илтгэх
хуудсаар ШУЗТ-д тайлагнах, ШУЗТ нэгтгэж, ХЕМ-т тайлагнах.
|
УБШУЗТ,
холбогдох 10
байгуулага
|
|
2
|
“Шинэ жилийн баяр”-ын өдрүүдэд Инженер хангамжийн газрууд шуурхай бригадыг
бэлэн байлгах, дараах арга хэмжээг авч
хэрэгжүүлэх:
хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус,
дулаан тасалдалгүй хэвийн хангах арга хэмжээ авах,цахилгаан хангамжийн шугам сүлжээ тоноглолын тогтвортой хэвийн ажиллагааг
хангах, таслалт хязгаарлалт хийхгүй байх, гарсан тасралт, аваар ослыг шуурхай
устгах. /ЦДҮС, УБЦТС болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүд/,Инженерийн хангамжийн байгууллагууд цахилгааны хэт ачааллын улмаас гарах
эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахилгааны нөөц үүсгүүр бэлтгэх, байршуулах.
/ОСНААУГ, УСУГ, ХИХУГ, ХОСКонторууд/Өвлийн оргил ачааллын
үед инженерийн хангамжийн шугам сүлжээнд аваар, саатал гарсан даруйд
холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл авч ажлыг эхлүүлэх.
|
Инженерийн хангамжийн газрууд,
ЦДҮС,
ОСНААХТ, ХОСНААМХ
|
|
3
|
Нийтийн эзэмшил, орон сууц, гэр
хороолол доторхи Гэрэлтүүлэг, модны болон бусад /фасад/ гэрлэн чимэглэлийг
бүрэн, хэвийн ажиллагаатай байлгах. Сүлд модыг засаж, аюулгүй байдлыг хангах.
|
Гэрэлтүүлгийн компаниуд,
Гэрэлтүүлэг чимэглэл ХХК
|
|
4
|
НОК-ын 2020.12.15-ны өдрийн 15-р хуралдааны
тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд ЗГ-аас дулаан цахилгаан, хог, усны
төлбөрийг 2020.12.01-ний 2021.07.01-ний өдрийг хүртэл тэглэсэнтэй
холбогдуулан гэрэлтүүлэг, модны болон
бусад гэрлэн чимэглэл /фасад, ААНБ-уудын гаднах гэрлэн чимэглэл/-ийн
цахилгаан ашиглалтыг ачаалал, хэрэглээтэй холбогдуулан тооцож, ачаалал, хүчин
чадлын тооцоо судалгаа гаргаж, эрсдлийг тооцох, иргэдэд нөлөөллийн ажлыг
хэрхэн явуулах талаар судалж танилцуулах.
|
ХИБХ,
УБДС ТӨХК,
УБЦТС ТӨХК,
Монголын гэрэлтүүлгийн холбоо
|
|
5
|
2021 онд авто
замын эгнээ тусгаарлах хайс хашлага, нөхөн сэргээх, засварлах, хэвтээ босоо
тэмдэг, тэмдэглэгээг угаах зардал, авто замын урсгал зардал, арчлалтын хийж
хэрэгжүүлэх ажлын задаргааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны дотор Хотын
инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх.
|
УБЗЗАГ ОНӨААТҮГ
|
|
6
|
Аливаа эвдэрсэн,
дайрагдсан, алдагдсан хайс хашлагыг
засварлах, нөхөн сэргээх, шилжүүлэн байршуулах, аваар осол гарсан газраас
даруй холдуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах асуудлыг тасралтгүй
үргэлжлүүлэх. /2021 онд хийгдэх гэрээг
хүлээхгүйгээр, ажлыг хэвийн үргэлжлүүлэх/
|
НАЗХГ,
УБЗЗАГ
ОНӨААТҮГ
|
|
7
|
2020 оны авто
тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжийн орлогыг
100%
төвлөрүүлэх хэмжээнд ажлыг эрчимжүүлж ажиллах, 2021 онд ажиллах ажлын хэсгийг
НЗД-ын захирамжаар байгуулах ажлыг зохион байгуулж, 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний
төслийг боловсруулж ХЕМ-т танилцуулах.
|
Дүүргүүдийн
ЗДТГ,
Нийслэлийн
Татварын газар
|
|
8
|
МУ-ын ЗГ, УОК-оос
“Бүх нийтийн бэлэн байдал болон Өндөржүүлсэн бэлэн байдал” заралсан
хугацаанд Улаанбаатар хотын СХД, БЗД,
СБД, ЧД, БГД зэрэг 5 дүүргийн 14 байршилд булаг шанд болон хөрсний ус их
хэмжээгээр гарч айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автах, халиа
дошин үүсч нөхцөл байдал хүндэрч УБЗАА, ГУББГ-ын Шуурхай бригад 2020 оны 11
дүгээр сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаанд давхардсан тоогоор 107 хүн, 69
техник хэрэгслэл 2750 м урт сувагчлал, ф500-ф800 диаметртэй 99,8 метр урт ус
гаргуурын барилга байгууламж суурилуулж ажилласан.
Иймд Дүүргүүд
2021 оны дүүргийн хөрөнгө оруулалтаараа энэ чиглэлд санхүүжилт шийдвэрлэх, тоног
төхөөрөмж худалдаж авах, газар зохион байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг
үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трассд орсон болон хамгаалалтын
зурваст байгаа иргэн, хуулийн этгээдүүдийг чөлөөлөх ажлыг хийх, зохион
байгуулах. Эрсдэлтэй бүсийн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг
баталж 2021 оны 02 дугаар сарын 01-ны дотор ирүүлэх.
|
Дүүргүүдийн ЗДТГ
|
|
9
|
Гэрэлтүүлгийн
ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын 2020 оны ажлыг дүгнэсэнтэй
холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хүрээнд дараах
арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Тулгамдаж буй асуудал болох Цахилгааны эх үүсвэрийг
хэрхэн шийдэх талаар судалж танилцуулах,2021 онд гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн чиглэлээр
хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Монголын
гэрэлтүүлгийн холбооноос гэрэлтүүлэг хариуцсан компаниудаас саналыг авч
НЭЗНХҮЧ-ийг 2021 онд хэрэгжүүлэх төлөвлөлттэй уялдуулан ХИБХ-ээс нэгтгэн
танилцуулах. Үүнд: Хотын гэрэлтүүлгийн стандартыг хэрэгжүүлэх асуудал, дүрэм
журмыг шинэчлэх, фасад болон бусад гэрлэн чимэглэлийн ашиглалт үйлчилгээг
хариуцах асуудал, гэрэлтүүлэг цахилгаан хангамжийн урсгал зардлыг хэмнэх,
эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний
санал, нэн шаардлагатай багаж хэрэгслэлтэй болох, шаардлагатай хөрөнгө төсөв
болон бусад/ 2020 онд согтуугаар дайрч гэмтээсэн гэрэлтүүлгийн
шонгуудыг засварлаж хэвийн байдалд оруулсан байдал, төвлөрсөн хөрөнгө,
зарцуулсан хөрөнгө, засагдаж, хэвийн байдалд орсон болон үлдсэн хөрөнгийг
байршил бүрээр гаргаж ДХХ-т ирүүлэх
|
ХИБХ,
Монголын гэрэлтүүлгийн холбоо,
Гэрэлтүүлгийн хяналтын ТББ
|
|
10
|
Тусгай
зөвшөөрөлтэй боловч үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд хариуцаж ажиллаж
чадахгүй байгаа “Баатар дулаан хан” ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлуулах
саналыг
Эрчим хүчний
зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах зөвлөл, Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэнтэй холбогдуулан асуудлыг
шийдвэрлүүлэх, түвшинд холбогдох арга хэмжээ авах, эрчимжүүлэх
|
ХИБХ, НМХГ
|
|
11
|
Ковид цар тахал
гарсантай холбогдуулан халдвар авсан иргэдийн эмчлүүлж буй эмнэлэгээс Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохир
усыг татан зайлуулахдаа халдваргүйтгэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авч, орчны болон ажиллагсадын аюулгүй байдлыг хангаж
ажиллах
|
НМХГ
УСУГ ОНӨААТҮГ
|
|
ХОЁР.
ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
|
12
|
2021 онд нийтийн
эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан зам, орон сууц, орон сууцны хороолол
доторхи авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах байгууллагуудын зам
талбайг эзэнжүүлж хуваарилсан хуваарийг гаргаж танилцуулах, тасалдалгүй, оны
эхнээс бэлэн байдлыг хангуулж ажиллах.
|
ХХУЗХ,
Дүүргүүдийн ЗДТГ,
|
|
13
|
Баярын өдрүүдэд хог
хаягдал ихээр үүсэх тул хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх,
машин механизмын бэлэн байдлыг хангуулах.
|
9 Дүүргийн ЗДТГ,
ХТГ ОНӨААТҮГ
|
|
|
ГУРАВ. ХОТ ТОХИЖИЛТ,
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
|
|
14
|
Нийслэлийн Онцгой
комиссын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр хурлын тэмдэглэлээр
өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шинэ жилийн баярыг угтаж, хотын гудамж зам
талбайн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх, байгууллага аж ахуйн
нэгж, иргэдээр байгууллагын гадна орчныг тохижуулах, чимэглэх, орчны 50м дахь
хог хаягдал, цас мөсний халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг хангуулах,
ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж хэвшүүлэх ажлыг дүүргийнхээ
хэмжээнд зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2020.12.24-ны
дотор ХТЦХ-т тайлагнах.
|
Дүүргүүдийн ЗДТГ
|
|
15
|
Шинэ жилийг угтан
нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй
байдлыг хангуулах, газар дээр нь
шуурхай арга хэмжээ авч ажиллах,
/Троссон хашлага, дайрагдсан шон, мод/
|
Дүүргүүдийн ЗДТГ,
ХТГ ОНӨААТҮГ
|
|
16
|
Нийслэлийн хэмжээнд
2020 онд хийгдсэн ногоон байгууламж, тохижилтын ажил, гэрэлтүүлэг, хог
хаягдлын талаархи Захиргааны статистик мэдээг батлагдсан маягтын дагуу
гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны
дотор Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст ирүүлэх.
|
9 Дүүргийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ
|
|