Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгч буй үүрэг даалгавар

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 01 дүгээр сарын 06.                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Дулаан хангамжтай холбоотой гэмтэл ихээр гарч, ШУЗТ-д дуудлага, гомдол мэдээлэл ихээр ирэх боллоо. 2020-2021 оны халаалтын улирлын оргил ачаалал эхэлсэн дулаан хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед хангагч УБДС ТӨХК-иад мэдэгдэлгүйгээр дулааны шугамыг зогсоож, засвар үйлчилгээ хийсэн зөрчил, дутагдлууд гарч байна. 2020.12.25-ны өдөр ОСНААУГ-ын Төв түгээх төв, ХҮТ 10-ын хариуцдаг 135-р дулаан дамжуулах төвийн хоёрдугаар хэлхээнд гарсан гэмтлийг ЗАА-ны ХИБХ, ШУЗТ, УБДС ТӨХК-д мэдэгдэлгүйгээр хааж, засвар хийсэн зөрчил гарсан. Энэ удаа сануулах арга хэмжээг авч цаашид онцгой нөхцөл байдал болон аваар саатлын үед албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл авах, зөвшөөрөл авалгүй авто зам сэтэлж, засвар үйлчилгээ хийсэн инженерийн хангамжийн бүх байгууллагуудад зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын дагуу хариуцлага тооцож ажиллах НМХГ, ХИБХ, НАЗХГ, Нийт инженер хангамжийн газрууд. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
2 БЗД, 11-р Хороо, Ургах наран хорооллын орон сууцны байруудад хөлдөлт үүсэж,  аваар саатал удаа дараа гарч байгаатай холбогдуулан халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг 2021 оны 01 дүгээр сард багтаан ХИХУГ ОНӨААТҮГ-т хариуцуулах ажлыг зохион байгуулж, хотхоны оршин суугчдыг найдвартай дулааны эрчим хүсээр хангаж ажиллахыг /НЗЗ, ХИБХ, ХИХУГ, УНК ХХК/ Нийслэлийн Зохицуулах зөвлөл, ХИБХ, ХИХУГ, УНК ХХК -Хүлээцсэн байдал, -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
3 Хотын Ерөнхий менежерийн 2020.01.05-ны өдрийн А/05  дугаар тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Дүүргүүдэд Сууц өмчлөгчдийн холбоодод түвшин тогтоох үзлэг, шалгалт явуулах дэд ажлын хэсгүүдийг байгуулж, батлагдсан удирдамжийн хүрээнд ажлыг хэрэгжүүлэх, нийслэлийн ажлын хэсэг арга зүй зохион байгуулалтаар хангаж ажиллах. ХИБХ, Дүүргүүдийн ЗДТГ -Дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг, хүний тоо, -Ажлыг эхлүүлсэн байдал, явц
4 НОК-ын 2020.12.15-ны өдрийн 15-р хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд ЗГ-аас дулаан цахилгаан, хог, усны төлбөрийг 2020.12.01-ний 2021.07.01-ний өдрийг хүртэл тэглэсэний улмаас хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж буй тул гэнэтийн аваар саатлаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж, бэлэн байдлыг хангах, цахилгаа, гэрэлтүүлгийн чиглэлээр гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах. УБЦТС ТӨХК, Гэрэлтүүлгийн компаниуд Бэлэн байдлын баг, техник хангамж, нөөц үүсгүүрГэмтэл засварыг зассан байдал, устгасан хугацаа, бүрэлдэхүүн
ХОЁР. ХОГ, Хаягдал, Цэвэрлэгээ үйлчилгээ
5 Цаг агаар хүйтэрч, цас тогтмол орж байгаа боловч зам талбайн халтиргаа гулгааг арилгах давс бодис цацах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, өвлийн улирал дуустал зарцуулах давс, бодисын хэмжээг тооцож, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах. Давс, бодисыг зориулалтын машин, техник хэрэгслээр цацаж, авто машины тэвшин дээрээс хүрздэж цацахыг зогсоох. Техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, фото зураг, хүчин чадлын мэдээллийн хамт тайлагнах. ХХУЗХ, ХТГ, 9 Дүүргийн ТҮК, /БЗД-ийн НҮГ 2/ Нөөцөлсөн давс, бодис бусад бүтээгдэхүүний хэмжээ /тн/Зарцуулсан хэмжээ
6 Байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг PCR шинжилгээнд давтан хамруулж, Ковид цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. ХТГ, 9 Дүүргийн ТҮК Анх удаа шинжилгээнд хамрагдсан хүний тооДавтан  шинжилгээнд хамрагдсан хүний тооЗохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ГУРАВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
7 Хүнсний зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, худалдаа үйлчилгээний газруудад иргэд хоорондын зай барьж зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангаж тайлагнаж ажиллах, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад спиртийн өндөр агууламж бүхий /18 хувиас дээш этилийн спирт агуулсан/ согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилж буй эсэхэд байнгын хяналт тавьж, зөрчил гаргасан ААНБ-д авах арга хэмжээний саналыг нотлох баримтын хамт УБЗАА-нд ирүүлж байх. НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ,   -хяналт тавьан ААНБ-ын тоо, -ажилласан хүний тоо, -илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний тоо,
8 НОК-ын 2020.01.06-ны өдрийн 01-р хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд  хүнсний томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад “Дэм дэмэндээ” аяныг хуулийн хүрээнд, уриалга хэлбэрээр зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийг өргөнөөр идэвхитэй оролцуулах, хуримтлагдсан бараа бүтээгдэхүүн, төсөв хөрөнгийг хуваарилж хүргэх асуудлыг нийслэл, дүүргийн онцгой комисстой хамтран зохион байгуулах. ХҮХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ -хамрагдсан ААНБ, -хуримтлагдсан төсөв, бүтээгдэхүүний хэмжээ, -үр дүн
9 НОК-ийн даргаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Шатахууны үнэ нэмэгдэх, улмаар өргөн хэрэглээний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, үнэ тогтворжуулах чиглэлийн авах арга хэмжээг хэлэлцэх асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хийх уулзалт зохион байгуулж, үнийн судалгаа, тооцоолол хийж, мэдээ мэдээллээр хангах. ХҮХҮХ, Дүүргүүдийн Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс -Уулзалт товлож, зохион байгуулах, -Судалгаа мэдээллүүдийг гаргаж ирүүлсэн байдал
ТАВ. Нийт байгууллагуудад
10 НОК-ын 2021.01.06-ны өдрийн 01-р хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хүрээнд байгууллага дотооддоо дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. “Дэм дэмэндээ” аяныг ажилтан албан хаагчдын дунд   уриалга хэлбэрээр зохион  байгуулж, айл өрхүүдэд хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх ажилд идэвхитэй оролцох. Ажилтан албан хаагчдыг 15 хувийг ажлын байранд, 85 хувийг цахим хэлбэрээр ажиллуулах, ажлын байранд ажиллаж байгаа ажилчдад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх,  дархлааг дэмжих, эрсдлээс сэргийлэх. Захирагчийн харьяа газрууд -Хамрагдсан ажилтаны тоо, -хуримтлагдсан төсөв, -зохион байгуулалт, үр дүн
11 ЗГ-ын 2020.12.16-ны өдрийн 217-р тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлагнах журам”-ын хүрээнд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, төсөлд хяналт шинжилгээ хийж батлах. Дараах зүйлсийг анхаарах. “МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд үндэслээд УБЗАА-наас чиг үүрэгт хамаарах заалт, хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Хотын Ерөнхий менежерээр батлуулах ба хамаарах заалтуудыг авч тусгах,Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, НЭЗНХҮЧ-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс хамаарах ажлуудыг авч тусгах,Бусад бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан, чиг үүрэгт хамаарах заалтуудыг сайтар тулгаж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэлтэс нэгжүүдээ эзэнжүүлж ажиллах. -Хугацаанд нь баталж хүргүүлсэн байх, -тусгасан бодлогын баримтын болон зорилт, арга хэмжээний тоо

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА