Хог тээвэрлэлтийг сайжруулахаар ярилцлаа

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд дүүргүүдийн Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч, хог хаягдал хариуцсан мэргэжилтнүүд, хог тээвэрлэгч компаниудын удирдлага, ажилчидтай уулзлаа. Уулзалтаар хог хаягдлын ачилт тээвэрлэлтийг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Оролцогсод “Хог хаягдлын тухай хуулийг шат шатандаа ягштал мөрдөн хэрэгжүүлэх шаардлагатай. Ил задгай  хог хаясан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтыг мөрдөх хэрэгтэй. Энэ заалтын хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуулийн хүрээнд зохих хариуцлага тооцно. Хог тээвэрлэгч компаниуд хогийн цэг хэдийг, хаана байрлуулах саналаа дүүрэгтээ гаргаж өгөх бөгөөд цаашид хог ачилтыг нарийн хуваарь, цагийн дагуу хийхээр санал солилцлоо

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.