Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд 2014 оны 04 дүгээр сарын 15-наас амралтын өдрүүдэд ажиллана

Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.

Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн ирэх жилээс авто тэээврийн оношилгоо, татвар хураах ажлыг машины дугаарын төгсгөлийн тооноос хамаарч өөр өөр сард авто оношилгоонд оруулж, татвараа иргэдэд хүндрэлгүйгээр төлөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй талаар ч санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.