Иргэдийн дунд явуулах санал асуулгын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас  хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа. Энэхүү хогны ногоон уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуулгыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас 3 сард гаргасан юм. Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.