УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2014.04.04                                                                                                                                                                                 Улаанбаатар хот

 1.    “Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж”-ийн дагуу, НИТХТ-ийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс 19-ний өдрүүдэд худалдаа, үйлчилгээний  байгууллагуудын гаднах 50 м  талбай болон гадна фасадны цэвэрлэгээ, угаалгыг  чанартай зохион байгуулж дүнг тогтоосон хугацаанд ирүүлэх / Дүүргийн ЗДТГ/

2.    Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн тоолуурт үзлэг хийж ашиглалтаас гарсан тоолууруудыг солих. Дүүргүүд болон Улаанбаатар Нэгтгэлийн эзэмшлийн заагийг тогтоож тус тусын харьяаны тоолууруудыг бүртгэж авах. Дээрх ажлуудыг 4 дүгээр сарын 10 -ны дотор хийж дуусган дараагийн шуурхайд тайлагнах. Оролцох байгууллагууд: / Дүүргийн ЗДТГ, УБЦТС ХК-ний салбар ХҮТ-үүд (Хэрэглэгчдэд үйлчлэх төв), “Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ, Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд /

3.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/590 тоот захирамжийг хэрэгжүүлж ажиллах. Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай захирамжаар Иргэдийн аюулгүй, тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай инженерийн шугам сүлжээний худаг, камерийн ашиглалтын байдалд инженерийн хангамжийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж болзошгүй эрсдэлийг агуулж буй зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоож тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн найдвартай байдлыг эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагаар тогтмол хангуулж ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байдаг. (Дүүргүүдийн Засаг дарга нарт )

4.    Хог хаягдлын уутны тараалтын хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглээ, тээвэрлэлтэнд хяналт тавих. /Дүүргийн ЗДТГ/

5.    УБЦТС ХК-тай 2013 онд байгуулсан гэрээний дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлсний 23%-ийн шимтгэлийг дүүргээс тус байгууллага руу яаралтай шилжүүлж, 2014 оны гэрээг шинэчлэн байгуулах, эсвэл сунгах ажлыг зохион байгуулах. /Дүүргийн ЗДТГ/

6.    Бүх нийтийн их цэвэрлэгээг 4-р сарын 5-наас 19-ний хооронд дүүргийнхээ нутаг дэвсгэрт зохион байгуулах /Дүүргийн ЗДТГ/

7.    Тохижилтын ажлыг төлөвлөгөө, графикийн дагуу хийж эхлүүлэх /Дүүргийн ЗДТГ/

8.    Тохижилтын болзолт уралдааны удирдамжийн дагуу уралдаанд оролцох ААНБ-уудын нэрсийг 5-р сарын 1-ний дотор албан бичгээр ирүүлнэ үү. /Дүүргийн ЗДТГ/

9.    2013 онд хориглосон байрлалаас буулгасан сурталчилгааны самбаруудыг актлах ажлыг 4-р сарын 15-наас дүүрэг бүрт байгуулагдсан гадна зар сурталчилгааны “Ажлын хэсэг”  зохион байгуулах. /Дүүргийн ЗДТГ/

10. Баянгол дүүрэг баруун 4 замын автобусны буудлын өргөтгөлийн ажлыг явуулахтай холбогдуулан тохижилтын ажлын трасст орсон 2 ш сурталчилгааны байгууламжийг яаралтай буулгах./Дүүргийн ЗДТГ/

11. Дүүргүүд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх бичил цэцэрлэгүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа мэргэжлийн цэцэрлэгжилтийн байгууллагыг шалгаруулах чиглэл баримталж ажиллахыг Худалдан авах ажиллагааны албанд үүрэг болгох. /Дүүргийн ЗДТГ/

12. Дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх бичил цэцэрлэгүүдийн жагсаалтыг эцсийн хувилбараар баталгаажуулж, 4-р сарын 10-ны дотор ирүүлэх /Дүүргийн ЗДТГ/

13. Хөшөө дурсгал, усан оргилуурын чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын тоо хэмжээ, зардлын задаргааг албан бичгээр яаралтай ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ/

Ерөнхий менежерийн 2014 оны 04-р сарын 4-ний өдрийн шуурхайн үүргийг    /www.ubservice.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг 2014 оны 04-р сарын 15-ны дотор ЗАА-ны Үйл ажиллагааны Мониторингийн хэлтсийн /monitoring@ubservice.mn/ хаягаар /Power point/ илтгэл хэлбэрээр бэлтгэн ирүүлэх. / Нийт байгууллагууд /

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС