Мод бут сөөгний хэлбэржүүлэлтийн ажил эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 2014 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэн  нэгдсэн цэвэрлэгээ хийв. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний сийрэгжүүлэлт хэлбэржүүлэлт хийлээ. Мөн БЗД-ийн урд талын замд 45 ширхэг хайсыг шинээр суурилуулж, СХД-т тэмдэглэлт арчлалт хийн 32-оос 7 буудал хүртэл 450 хуучин хайс хашлаганд цацруулагч нааж, эвдэрхий хогийн савуудыг  гагнаж  заслаа.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.