Шар хантаазтанууд кинонд тоглов

АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд 2014 оны 5 дугаар сарын 21-22-нд оролцох  “Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо. Зураг авалтанд  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан оролцсон. Киног МУАЖ А.Энхтайван найруулж, гол дүрд нь МУГЖ, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг, МУГЖ Ж.Сүххуяг нар тоглон  Идуган энтертэйментын уран бүтээлчид хамтран бүтээж байгаа. Энэхүү кинонд зуны халуунд халж, хүйтэнд хөрч гадаа гудамжинд ажилладаг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилчид туслах дүрүүдэд тоглож байгаа юм. Тус киноны зохиолч Б.Баярмагнай “Хэнээс ч шан харамж горьдолгүй өөрт оногдсон зам талбайгаа цэвэрлэн цалингийн хэдэн төгрөгөөрөө амь амьдралаа залгуулж явдаг шар хантаазтануудад, зарим хүмүүст  заяагаагүй торгон мэдрэмж, хүнлэг сэтгэл, нөр их хөдөлмөрч зан байдаг юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.