Нийслэлээ ногоон хот болгоно

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор гудамж, цэцэрлэгүүдийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад хариуцуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд 2014 онд нийслэлийн тохижилтонд гар бие оролцох цэцэрлэгжилтийн хувийн компаниудын удирдлагуудтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөлийнхөн  уулзаж ярилцлаа. Уулзалтаар ногоон байгууламжийн арчилгаа, тордолгооны ажлын чанар, технологийн горимын мөрдөлтөнд холбогдох төрийн байгууллагаас гадна хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина. Цэцэрлэгжилтийн компаниуд ногоон байгууламж бүр амьтай юм шүү гэдгийг ухаарч, ажилдаа эзний сэтгэлээр хандах хэрэгтэй. Та бидний ажлын үр дүнд иргэд цэвэр агаартай, эрүүл орчинд амьдарч, нийслэлийн өнгө төрх нэмэгдэнэ хэмээн ярилцаж хамтран ажиллахаар боллоо

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.