Бямба гарагт нийслэлийн 152 хорооны 33 мянган өрхөөс санал авна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд  нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд айл өрх бүрт сар болгон хогны ногоон уутыг 15 ширхэгээр  2013 оны 10-р сараас  эхэлж тараасан юм.

Хог хаягдлын менежмент хөтөлбөрийн “Техник технологи, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх заалтын дагуу хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар 27-ны өдрийн  16/10 тоот тогтоол гарч иргэдийн дунд санал асуулт зохион байгуулахаар болсон. Санал асуултын үр дүнг НИТХ-д 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор танилцуулах юм.

Санал асуултанд нийслэлийн 9 дүүргийн  152 хорооны 33 мянган өрх хамрагдана. Санал асуултыг Монголын оюутны холбоо дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын 152 судлаач авах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс , Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, АНУ-ын Азийн сангийн төлөөлөл, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо хяналт тавина.4-17y-704x318

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.