Газар тариалан эрхлэгчид чуулав

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэл дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд оролцсон. Сургалтаар төмс, хүнсний ногоо тариалах арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн доктор профессорууд өгсөн. Энэ үеэр ургамлын ундаа нь усалгаа, хоол нь бордоо. Тиймээс усалгаат тариалан эрхэлж байгаа газар заавал бордоог хэрэглэх шаардлагатайг онцолсон. Талбайн сургалтын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Их булгийн тохой”-н тариалангийн талбайд сүүлийн үед газар тариаланд ашиглаж буй дэвшилтэт техник технологи бүхий бага дунд оврын трактор, мананжуулагч усалгаа, бороожуулагч усалгаа, намираа бороожуулагчийн ажиллагааг газар дээр нь туршин  өвлийн хүлэмжтэй танилцуулна

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.