Нийслэлчүүд их цэвэрлэгээнд идэвхитэй оролцлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан.  Их цэвэрлэгээнд 9-н дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагчид оролцон хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угаасан. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, Монголын оюутны холбоо,  их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцлоо.

Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн 9-н дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 4365.0 м2 талбайн 3295.8 тн хог хаягдлыг 671 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.

Цэвэрлэгээнд нийт 10587 байгууллага, аж ахуйн нэгжийн 58861 хүн оролцсон.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийт 227 байцаагч ажиллан 1572 мэдэгдэл, зөрчлийг арилгуулах 23 албан шаардлагыг тус тус хүргүүлэн, 10 аж ахуйн нэгж байгууллага, 3 иргэнд 1.536.000 төгрөгийн торгууль тавьсан.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага, аж ахуйн нэгж иргэд оролцсон. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар оролцоогүй. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Налайх дүүрэг цэвэрлэгээний мэдээг ирүүлээгүй болно.

Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд идэвхитэй сайн оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.