Эрчим хүчний тусгай зөвшөөрөл

НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ /ЭРЧИМ ХҮЧНИЙ /

Монгол улсын Эрчим хүчний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасны дагуу дараах тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэ тариф тогтоох хуулийн бусад заалтын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

2.1.Хуулийн этгээд дараахь үйл ажиллгагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

12.1.1.Цахилгаан үйлдвэрлэх;

12.1.2. Дулаан үйлдвэрлэх;

12.1.3.Цахилгаан дамжуулах;

12.1.4. Дулаан дамжуулах;

12.1.6. Цахилгаан түгээх;

12.1.7. Дулаан түгээх;

12.1.8. Эрчим хүчээр зохицуулалттай хангах;

12.1.9. Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах;

12.1.11. Эрчим хүчний барилга байгууламж барих;

12.2.Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно.

12.3.Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд энэ хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно.

12.5.Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй.

12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станц, түүнээс авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.

 Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс /эрчим хүчний / Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг:

Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлдөө эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан дараахь бичиг баримтыг хавсаргана:

 Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөл

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ,/баталгаажуулсан байх/компанийн танилцуулга
  2. Техник, эдийн засгийн үндэслэл
  3. Дулаан Үйлдвэрлэх, Түгээх, Зохицуулалттай хангах эрчим хүчний төрөл хэмжээ, чанарын үзүүлэлт
  4. Үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт, техникийн бичиг баримт
  5. Үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг, эрчим хүчний үйлдвэрлэл хангамж, хэрэглээний тэнцэл
  6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
  7. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө
  8. Санхүү,хөрөнгийн нөөц, эдийн засгийн чадавхи
  9. Мэргэжлийн боловсон хүчин,тэдгээрийн дадлага,туршлага

 Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний цэгүүдээр өргөдөл материалыг хүлээн авч байна.