Ногоон байгууламж

Эрхэм  зорилго:

Нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБайгууллагуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хөндлөнгийн хяналт тавьж, зөвөлгөө өгөхөд оршино.

ХЯНАЛТЫН АЖИЛ МӨРДӨХ СТАНДАРТ

  • МУ-ын цэцэрлэгжүүлэлтэй холбоотой улсын стандарт
  • Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд хяналт үнэлгээ хийх /ЗГ 2011 оны 311 тоот тогтоол/
  • БО-ны тухай болон бусад хууль,тогтоомжууд

Эрхэм зорилт:

ААНБ-н ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх

Аж ахуй нэгж, ТББ-н уялдаа холбоог сайжруулах.

Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг даалгаварыг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, тулгарсан асуудлыг цаг бүрт нь мэдэгдэж шийдвэр гаргах

2018 оны ажлын тайлан

Тэргүүн – Э. Нямхүү ХААУ-ны магистрант , эзэмшсэн мэргэжил Агроном , ажлын туршлага 2014-2016 он “Органик ногоо” ХХК-д ерөнхий агроном  2017 он “МБОИЗ” ТББ-д Ногоон байгууламжийн хяналтын мэргэжилтэн

Хяналтын мэргэжилтэн – Э. Баянзул ХААУ-ны баклавр, эзэмшсэн мэргэжил Байгаль орчны нөхөн сэргээлт, ажлын туршлага 2016-2017 он Нийслэлийн Ногоон байгууламжийн хяналтын ТББ-д “Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан” дүүргүүдэд тус тус мэргэжилтнээр ажиллаж байсан.   2018 онд Бид Байгаль Элч ТББ-д хяналтын мэргэжилтэн

Хяналтын мэргэжилтэн – Б. Солонгоо ХААУ-ны баклавр , эзэмшсэн мэргэжил  агроном , ажлын туршлага 2012-2014 онд Хан-Уул дүүргийн  тохижилт үйлчилгээний компанид агрономоор 2 ажилласан. 2014-2017 онуудад хувиараа агрономоор ажилласан.  2018 онд Хан-Уул дүүрэг хариуцсан ногоон байгууламжийн хяналтын мэргэжилтэн.

Хяналтын мэргэжилтэн – Б. Баасансүрэн ХААУ-ны баклавр , эзэмшсэн мэргэжил Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер,  ажлын туршлага 2014-2015 он “Гэрэлт ой” ХХК-д Ойжуулалтын инженер  2016-2017 он “ННХИЗ” ТББ-д Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын мэргэжилтэн  2018 онд Бид Байгаль Элч ТББ-д хяналтын мэргэжилтэн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг

Хяналтын мэргэжилтэн – М. Эрдэнэтуул ХААУ-ны магистр, эзэмшсэн мэргэжил Жимс ногооны агроном, ажлын туршлага 2007-2012 онд  Баянхонгор Өлзийт ХАА-н МСҮТ-д  Багш, Сургалтын алба 2013-2017 онд агрономоор ажилласан. 2018 онд Мөнх ногоон хэрэм хөдөлгөөн ТББ-д Сонгинохайрхан  дүүрэг  ногоон байгууламжийн хяналтын мэргэжилтэн 2018 оны 9-р сараас Бид Байгаль Элч ТББ-д хяналтын мэргэжилтэн

Холбоо барих

Хаяг: Хан-Уул дүүрэг 5-р хороо, Яармагийн 8-р гудамж-214 тоот

Цахим хаяг: Baigali_Elch@gmail.com

Утас: 99142200

Манай байгууллага 2018 оны 4 дүгээр сараас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт хяналт тавьж ажиллаж байна. Тухайн оны 9 –р сараас нэмэлтээр Сонгино хайрхан дүүрэг хариуцан нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавин ажиллаж байна. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд арчилгааны ажил хийж гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд
  2. Хавар болон нөхөн тарилтын явцад агротехнологийн дагуу
  3. Том оврын нарс модны тарилтын явцад
  4. Том оврын нарс модны ургалтын үеийн арчилгаа
  5. Том оврын нарс модны гэрэлтүүлэг

Хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллага

Татах (PDF, 182KB)

2018 оны тайлан үзэх