Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй

Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төсөл  /2017-2021/

•Санхүүжилтийн эх үүсвэр: ХБНГУ-ын Байгаль орчин, байгалт хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудал хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв (UNEP-IETC) •Төсөл хэрэгжүүлэгч/ хамтрагч байгууллага: Монгол улс дахь Азийн сангийн суурин төлөөлөгчийн газар/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл /2019-2021/ – 16.7 сая ам.доллар

•Санхүүжилтийн эх үүсвэр: Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл •Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах төсөл /2019-2023/  – 3.8  сая швейцарь франк

• Санхүүжилтийн эх үүсвэр: Швейцарийн хөгжлийн агентлаг •Төсөл хэрэгжүүлэгч/ хамтрагч байгууллага: COWI A/S, EBP Schweiz AG, ICON LLC/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Mонгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл /2020-2024/ – 2.0 сая евро •Санхүүжилтийн эх үүсвэр:  Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр •Төсөл хэрэгжүүлэгч/ / хамтрагч байгууллага: Каритас Чех Репаблик / Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт

•Төслийн зорилтот байршлууд: Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум

Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсоуулах төсөл /2020-2024/ – 3 сая ам.доллар

•Санхүүжилтийн эх үүсвэр: Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк

•Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба