Захиргаа, санхүүгийн хэлтэс

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны манлайлал, стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар ханган өдөр тутмын үйл ажиллагааг хууль эрхийн хүрээнд зохион байгуулах. хүний нөөцийн бодлогыг тодорхойлж ажиллах.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор байгуулагдан ба Засгийн газрын 2008 оны 68 дугаар тогтоол гарах хүртэл захиргааны албан ёсны нэгж байгаагүй бөгөөд Ерөнхий менежерийн шууд удирдлага дор хүний нөөц, ахлах нягтлан бодогч, ерөнхий менежерийн туслах, архив, бичиг хэргийн ажилтан, орон сууцы өргөдөл хариуцсан мэргэжилтэн, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг байсан.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 15 дугаар захирамжаар Захирааны алба гэж албан ёсоор батлагдсан бөгөөд улмаар Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж Захиргаа, санхүүгийн хэлтэс болон өөрчлөгдсөн.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/07 дугаар захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтсийг доорх бүтэцтэй баталсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны Б/04 дүгээр тушаалаар дараахи албан хаагчид томилогдон ажиллаж байна.

–       Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга /Э.Энхцэцэг/

–       Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн /Д.Мөнгөндуулга/

–       Ахлах нягтлан бодогч /Д.Булган/

–       Хууль, эрх зүйн мэргэжилтэн /Э.Уянга/

–       Ерөнхий менежерийн шуурхай асуудал хариуцсан мэргэжилтэн /Э.Энхтайван/

–       Ерөнхий менежерийн туслах /Т.Туул/

–       Орон сууц хариуцсан мэргэжилтэн /Д.Шийтэр/

–       Бичиг хэргийн ажилтан /Я.Гантуяа/

–       Архивын ажилтан /Г.Мөнхчулуун/

–       Мэдээлэл технологийн мэргэжилтэн /С.Эрдэнэболд/

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлын албаны хэмжээнд зохион байгуулах,
  • Ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах,
  • Төрийн албаны хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангуулж, хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх,
  • Хэлтэс, харьяа газар, албан хаагчдаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод болгож, тэдний санал, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх ажлыг зохион байгуулах,
  • Төрийн албан хаагчид авилгад автахгүй, үнэнч шудрага байх, төрийн албаны ёс зүйн хэв хэмжээг чанд сахих асуудалд хяналт тавих,
  • Албаны үйл ажиллагаанд архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажилуулах, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах

 

ХОЛБОГДОХ УТАС:

Утас: 329402, 315347, 315348

Факс: 314994

Веб сайт: www.ubservice.mn