Хотын инженерийн байгууламжийн хэлтэс

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ХОТЫН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн зорилго:

Инженерийн бэлтгэл арга хэмжээ /үерийн далан, суваг, хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ/, авто зам, гүүрийн байгууламж, дулаан хангамжийн эх үүсвэр, дулаан дамжуулах төв, дулааны шугам, усан хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, усан хангамж, ариутгах татуургын шугам, цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн эх үүсвэр, дэд өртөө, цахилгаан дамжуулах шугам, мэдээлэл, холбооны шугам, орон сууцны болон олон нийтийн, үйлдвэр аж ахуйн зориулалттай барилгуудын ашиглалт, хотын тээвэр, хөдөлгөөн зохицуулалтыг хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, ашиглалт, засвар, арчлалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах;

Хотын инженерийн байгууламжийн хэлтэс
Т.Хэрлэн Хэлтсийн дарга 602 99008050 315430 herlen.t@ubservice.mn
Б.Отгонбат Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99178813 315429 otgonbat@ubservice.mn
О.Батмөнх Дулаан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99155121 315430 batmunkh@ubservice.mn
Р.Даваасүрэн Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99990638 315429 davaasuren@ubservice.mn
Л.Алтангэрэл Усан хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99996898 315430 altangerel@ubservice.mn
М.Балдандорж Ус зайлуулах барилга байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99068748 315430 baldandorj@ubservice.mn
Б.Энхжаргал Орон сууцны ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн 602 88352803 315430 enkhjargal@ubservice.mn
Э.Сүлд-эрдэнэ Авто зам гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 602 99173466 315430 suldee.zaa@gmail.com
Б.Лхагвадулам Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны мэргэжилтэн 602 88017862 315430 Lhagvadulam@ubservice.mn

Хэлтэс нь дараах чиг уургийг хэрэгжуулэн ажиллана. Үүнд:

1. Хотын инженерийн дэд бүтцийн хүрэлцээ, хангамж, ашиглалтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид шинээр эх үүсвэр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах ажлыг төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, холбогдох байгууллагад санал өгч, найдвартай ажиллагааг хангуулах

2.Албаны харьяа газруудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах

3. Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг удирдан зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

4. Хотын төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр санал боловсруулан холбогдох шийдвэр гаргуулан мөрдүүлэх;

5. Инженерийн дэд бүтцийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд санал өгөх, шаардлагатай тохиолдолд зохиогдсон зураг төсөл, техникийн үндэслэлд холбогдох яам, хэрэгжүүлэгч агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулан хэрэгжүүлэх;

6. Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх болон Захирагчийн ажлын албаны хэлтэс, харьяа байгууллагад эрхэлж байгаа ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллийг гаргаж өгөх;

7. Инженерийн дэд бүтцийг шинээр барих, засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, холбогдох байгууллагын ажлын уялдааг хангах зорилгоор нэгдсэн төлөвлөгөөг тохижилтын ажилтай уялдуулан боловсруулж, Хотын ерөнхий менежерээр батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;төлөвлөгөөг тохижилтын ажилтай уялдуулан боловсруулж, Хотын ерөнхий менежерээр батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8. Улаанбаатар хотын авто зам болон гүүрийн байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргааг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, Хотын ерөнхий менежерээр батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9. Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж тохижилтын асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөлийн хуралд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах;

10. Дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, холбооны шугам сүлжээнд холбох техникийн нөхцлийг шинээр олгох, сунгах хуралд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах

11. Хөрсний болон авто зам талбайн борооны ус зайлуулах далд шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээ, засвар арчлалтын ажилд хяналт тавих;

12. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх зорилгоор авто зам, замын байгууламжийг эвдэх, сэтлэх, сүвлэх шаардлагатай тохиолдолд холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгох, нөхөн сэргээх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;

13. Гэрэлтүүлэг, нэгдсэн удирдлагын “Тулга” системийн ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллах;

14. Улаанбаатар хотын тээвэр, хөдөлгөөн зохицуулалт, төлбөртэй зогсоолын ашиглалтын үйл ажиллагааг төлөвлөлттэй уялдуулан нэгдсэн удирдлагаар хангах;

15. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;

16. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэх инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын ажлуудыг ашиглалтын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх;

17. Салбарын хэмжээнд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;

18. Инженерийн дэд бүтцийн угсралт, ашиглалтын үйл ажиллагаа нь зураг төслийн техникийн даалгавар, техникийн нөхцөл, ажлын зураг, холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журмын дагуу эсэхэд үзлэг шалгалт хийж зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн талаар зохих байгууллагад мэдэгдэн холбогдох арга хэмжээг авахуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

19. Ашиглалт хариуцсан байгууллагуудаас эрхлэн явуулдаг инженерийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, харьяалалгүй инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх талаар арга хэмжээ авч ажиллах;

20. Нийтийн зориулалттай орон сууцанд амьдрах айл өрхийн амьдралын тав тухтай байдлыг хангах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл болон сууц өмчлөгчдийн холбоо, хувийн орон сууцны конторуудтай хамтран ажиллах;

21. Эрчим хүчний үнэ тариф, шимтгэлийн хувь хэмжээг тогтооход Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд санал өгч ажиллах;

22. Улаанбаатар хотын халаалтын болон халаалтын бус улирлын гидравлик горим ажиллагааг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

23. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичгийн дагуу улс, нийслэлийн төсвөөр хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлт, өргөтгөлийн барилга угсралтын ажлыг тохижилт ногоон байгууламжийн ажилтай уялдуулах;

24. Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлт, өргөтгөлийн үед хэрэглээний халуун усыг хязгаарлахгүй байх техникийн шийдэл бий болгох;

25. Дулааны үр ашгийн төслийн хүрээнд хийдсэн дулааны шугам сүлжээ, суурилагдсан тоног төхөөрөмжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, дулааны тоолуургүй орон сууцны барилгыг тоолууржуулах;

26. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах;

27. Хот байгуулалтын мэдээллийн сангийн баяжилтыг хийх;

28. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр салбарын яам, нийслэлээс дэвшүүлсэн бодлого зорилт, журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээ авах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

29. Захирамжлалын баримт бичгийн шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн хэлэлцүүлэг хийх, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэрийг танилцуулах арга хэмжээг авч ажиллах;

30. Чиг үүргийн хүрээнд гарсан маргаантай асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримт гаргах, тайлбар өгөх, шаардлагатай тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох.