Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХҮНС

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улаанбаатар хотод хүн амын хүнсний нөөц хангамж, худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд стандартын мөрдөлт, үйлчилгээний хөгжлийн бодлогыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжих, хамтран ажиллах, хяналт тавих, Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг хангах, шуурхай чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд оршино.

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Хүнсний салбар

Нийслэлийн хүн амыг эрүүл, хүртээмжтэй хүнсээр хангах, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрөөс үзүүлэх үйлчилгээний менежментийг боловсронгуй болгож, хяналт тавих

Худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх бодлого төлөвлөж, стандартын тохирол, чанарын баталгаажилт хийгдсэн ажил үйлчилгээг дэмжин хөгжүүлэх

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд зах зээлийн харилцаанд нийцүүлэн эрх зүйн зохицуулалт хийж, стандартыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, соёл, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг түүхий эдээр тасралтгүй хангах, бараа, түүхий эдийн зохистой тогтолцоог бүрдүүлж, хадгалалт, тээвэрлэлтийг оновчтой болгох замаар зах зээлийн бодит үнийн түвшинг бүрдүүлэх

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс
Д.Оюунболор Хэлтсийн дарга 610 99000090 322384 oyunbolor_1009@yahoo.com
Д.Эрдэнэцэцэг Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн 610 99149980 315349 erdenetsetseg@ubservice.mn
Ж.Хэрлэн Ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн 610 99094414 315349 herlen@ubservice.mn
О.Уянга Хүнс, худалдаа, хөдөө аж ахуйн зах зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 610 99185358 315349 uyanga.o@ubservice.mn
Б.Эрдэнэчимэг Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн 610 315349 99095812 erdenechimeg@ubservice.mn
Я.Бадмаа Хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжилтэн 610 99991733 315349 badmaa@ubservice.mn
Ч.Байгалмаа Худалдаа үйлчилгээний мэргэжилтэн 610 315349 99188007 baigalmaa@ubservice.mn

Ахуйн үйлчилгээний салбар

Ахуйн үйлчилгээний салбарын тогтвортой хөгжлийг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх бодлого төлөвлөж, үйлчилгээний стандартыг хөгжүүлэх, чанарын баталгаажилт хийгдсэн ажил, үйлчилгээг дэмжин хөгжүүлж, Нийслэлийн иргэдийн соёлыг дээшлүүлэх

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар

            Нийслэлийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагыг салбарын хөгжлийн бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах замаар байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх

Эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар Нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд бэлтгэгдэж, технологийн өндөр түвшинд боловсрогдсон бүтээгдэхүүнээр хангах, бодлого чиглэлийг боловсруулж, хэрэгжүүлэх

 

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

           

            Утас: 322384, 315349

            Факс: 315349

            Веб сайт: www.ubservice.mn