Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

  1. Албан хүсэлт /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс тусгай зөвшөөрөл хүсэх маягт авч  асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/;
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. МХЕГ-ын мэдээллийн санд бүртгүүлсэн хуудас;
  4. Дүүрэгтэй байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх  гэрээ”, “Батламж”;
  5. Хог тээврийн гэрээ;
  6. Галын аюулгүй байдлын дүгнэлт;
  7. Харъяалах татварын албаны тодорхойлолт;
  8. Гадна, дотоод орчны тохижилтын зураг;
  9. Хяналтын камер суурилуулсан тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  10. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ.

Жич:

  • Тусгай зөвшөөрөл сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар;
  • Тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн албан хүсэлт, тусгай зөвшөөрөл эх хувиар;
  • Хаягийн өөрчлөлт, захирлын нэр солих тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар;
  • Тусгай зөвшөөрлийг хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд албан ёсны хэвлэлээр зарлуулсан баримт;
  • Эрх сэргээх тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт /эсвэл стандартын хуудас/
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлалтай бол халаалтыг цахилгаан болон бусад эх үүсвэрээр шийдсэнийг нотлох зураг /дотоод орчны тохижилтын зурагт хавсаргана/
  • Нийтийн орон сууцанд байрлалтай бол анх батлагдсан зураг төслөөр үйлчилгээний зориулалттай баригдсан болохыг нотлох баримт.