Аудит дотоод хяналтын хэлтэс

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд болон тухайн жилийн нийгэм, эдийн засгийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангахаарУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газруудын хэрэгжүүлж байгаа бодлогын шийдвэрийн биелэлт, үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр ханган ажил, үйлчилгээг сайжруулахад оршино.

Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяанд батлагдсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнээс бүрдсэн нийт 8 ажилтны орон тоотойгоор ажиллаж байна.

Аудит дотоод хяналтын хэлтэс нь:

  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамаарах асуудлуудын хүрээний бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон холбогдох хэлтэс, байгууллагуудад танилцуулах
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн үүрэг, даалгавар, тушаал, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ хийж Ерөнхий менежер болон хэлтэс, харьяа газар, байгууллагуудын удирдлагуудыг мэдээллээр хангах
  • Хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу хэлтэс, харьяа газар, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөн холбогдох дүгнэлтийг гарган мэдээлэх
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр дүгнэж, үр дүнг Ерөнхий менежерт танилцуулах
  • Хэлтэс нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр, үндэсний болон дэд хөтөлбөр, жил бүрийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаан дахь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэгтэй холбогдсон ажил, үйл ажиллагаанд  хяналт шинжилгээ хийж, үр дүнг дээшлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг.

Хаяг:           Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн засаг захиргааны 2-р байр, 6 давхар 601 тоот

Харилцах утас/факс:     323674, 326468

Е-майл:      monitoring@ubservice.mn,  zaa_monitoring1@yahoo.com