ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний норм, норматив, нэгж зардлын хэмжээг тогтоох судалгаа хийх, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах туршилтын төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дүүргийн хог хаяглын үйлчилгээний байгууллага, Хот тохижилтын газрын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд зураг авалтын судалгаа хийж, нэгж талбайг цэвэрлэх зардлын хэмжээг ажлын төрөл хэлбэрээр гаргах, нэг үйлчлэгчид ногдох цэвэрлэгээний талбайн норм, норматив хэмжээг судалаж тогтоох, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах туршилтын төсөл боловсруулж, хэрэгжүүлэх ажил болно.
Багц Хяналт тавих газар
Багц № 1 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний норм, норматив, нэгж зардлын хэмжээг тогтоох судалгаа хийх
Багц № 2 Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах туршилтын төсөл боловсруулж, хэрэгжүүлэх
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 06.06-2017.06.12-ны өдрийн 10-11 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 06 дугаар сарын 13–ны дотор ирүүлнэ үү.

2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цаг хүртэл

Хангарьд ордон 6 давхар, 609 тоот

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,

Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс

Утас: 11-315333, 11-315335,91091059

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.